“Legend” шоу бүсгүйн нулимснаас ургасан Бэр цэцгийг амилуулна

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БЯМБАЖАРГАЛ Монгол туургатны үндэсний соёл, язгуур урлагийн гайхамшгийг тайзнаа өгүүлэх “Legend” энтертайнмэнт шоу тоглолтын талаар мэдээлэл өглөө.  Энэхүү тоглолт нь ардын урлагийн амин сүнсийг алдагдуулахгүйгээр уламжлалыг баримтлан гаднах хэлбэрээс илүү агуулгыг чухалчлан илэрхийлнэ гэдгийг тоглолтын найруулагч онцоллоо.  Соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлах, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа аж. Найруулагч Ц.Батнайрамдал “Бид тоглолтынхоо деталь бүр дээр цоо шинэ дэглэлт, хөгжим, хувцасыг урлаж байгаа. 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийн баг ажиллаж нэгдмэл нэг уран бүтээл туурвихыг зорьж байна” гэв. “Legend” энтертайнмэнт шоу тоглолт нь аян дайнд амрагаа алдсан бүсгүйн гашуудлын нулимс унасан газар Бэр цэцэг цэцэглэн ургасан домгоос сэдэвлэн ариун хайрын түүхийг тайзнаа өгүүлэх юм байна. Тоглолтын онцлогийг Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Монгол түмэн  маш их түүх, домогтой. Үүнийгээ бид биежүүлж бүтээл болгон дэлгэх ёстой гэж үзсэн юм. Энэ үүднээс Бямбын Ренчингийн “Бэр цэцэг” зохиолоос сэдэвлэн олон сайхан бүтээлүүдийг үүн дээрээ шигтгэн туурвиж байгаа. Монголчуудын язгуур зан чанар, сэтгэлгээ түүний дотоод сэрэл мэдрэмжийг тусгаж байгаагаараа онцлогтой” гэж ярьсан юм. Тоглолтод МУГЖ Б.Мөнхбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан нарын уртын дуучид, хөөмийчид, циркчид болон “Номадик” продакшны балетийн жүжигчид гээд 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцох юм. Тоглолт долдугаар сарын 7-12-ны хооронд  “Corporate Hotel & Convention centre”-ийн их танхимд болно. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09