Онцлох сурвалжлага: Дэлхийг шуугиулсан гүнжийн гутал Монголд...

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ БНХАУ-ын Өвөр Монголын музей, Монголын үндэсний музейтэй хамтран “Хятан их Ляо улс:БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр”-ийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнд  дэлхийд шуугиан тарьсан  археологийн үзмэр “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ы олдворууд иржээ.  Мөн алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд зэрэг 70 иж 450 гаруй ховор нандин үзмэрүүдийг анх удаа нэг дор дэлгэн үзүүлсэн нь хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан юм. БНХАУ, Монгол болон гадаадын жуулчид үзэсгэлэнг үзэхээр ирсэн байлаа. Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар “БСШУСЯ, Соёл урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын тэнхим ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.  Энэ үзэсгэлэн хоёр улсын соёлын харилцааг улам гүнзгийрүүлж, тал нутгийн торгоны замын соёлын цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлнэ гэж бид найдаж байна” гэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үзмэрүүдийг дэлгэсэн танхимын хаалгаар ороход хананд Хятан үндэстний уугуул нутаг Шар мөрний сав газрын үзэсгэлэнт байгалийн зургийг өлгөжээ. Нарийнхан жим даган урсах Шар мөрөн, эргэн тойрны байгаль нь нов ногоон зүлэг, бас цэнхэрлэн харагдах уулсыг дүрсэлсэн нь үнэхээр сайхан харагдана. Хятан улс нь X-XII зуунд одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж байсан нүүдэлчин үндэстэн юм. 916 онд Их Ляо улсыг байгуулан 200 гаруй жил оршин тогтножээ. Тэд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүж, МАА болон ан агнуур эрхлэн, малынхаа ашиг шимээр хүнсний хэрэгцээгээ хангадаг байсан аж. Танхимын төв хэсэгт дэлгэсэн алтан шармал хүрэл хонх, алтан шармал мөнгөн эмээл гэсэн жижиг хэрэгслүүд тэдний нүүдэлчдийн амьдралыг илтгэнэ. Дэлхийг шуугиулсан өнөөх ховор үзмэртэй танилцлаа. Гүнжийн алтан шармал цэцгэн хээтэй мөнгөн дэр, мөнгөн гутал, хүрэл баг, алтан нүүрний баг зэргийг дэлгэсэн нь нүд булаана. Тэд нас барсан хүнийг оршуулахдаа алт, мөнгө, хүрэл баг зүүлгэж, мөнгө болон гуулин утсаар сүлжиж хийсэн хувцас өмсгөдөг өвөрмөц заншилтай юм байна. Тэдний оршуулгын зан үйлийг харуулсан зураг, эдлэл хэрэглэлийг дэлгэжээ. Зурган дээр Монголчууд нүүдэл хийхдээ ашигладаг модон тэргэн дээр нас барсан хүнээ тавьж дээгүүр нь том цагаан даавуугаар бүтээгээд хүмүүс тойрон зогсжээ. Хамгийн сүүлд зогсох эрэгтэйчүүд том тавцантай, иштэй зүйлс барьсан байсан нь одоогийнхоор хүрз бололтой. Хятанчууд шаазан эдлэлийг их ашигладаг байсан юм байна. Олон янзын хэлбэр дүрс бүхий шаазан лонх, гүц, ваар, цэцгэн хээтэй аяга, таваг гэсэн ахуйдаа ашиглаж болох бүх л сав суулга нь шаазан юм. Эдгээр үзмэрийг шаазан шатаах зуухыг малтаж гаргаж ирсэн аж. Мөн тэдний ашиглаж байсан мөнгөн халбага, сав, таваг, жижиг мөнгөн хайрцаг, хүрэл гүц зэргийг дэлгэжээ. Хятанчууд хувцасны чимэглэлдээ хүртэл алт, мөнгө, хаш, мана зэргийг ашиглаж байв. Алтан бөгж, ээмэг, манан хүзүүний зүүлт, хүрэл толь, болор аяга, чихний алтан халбага нь дээд давхаргынхны эмэгтэйчүүд хээнцэр тансаг амьдарч байсныг гэрчилнэ. Харин “Боловсролын өргөө” танхимд хоёр компюьтер байрлуулжээ. Үзэсгэлэнг үзэгчид эдгээр комюьтерын 3D системийг ашиглан өөрийн сонирхсон үзмэрээ томруулж харах боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн  дурсгалууд Хятанчуудын амьдрал ахуй, соёл, өвөрмөц зан үйл, тэдний соёлын олон талт шинж төрхийг илэрхийлж байлаа. Эдгээр соёлын нандин өвөөр дамжуулан Хятанчуудын оюун ухаан, тал нутгийн нүүдэлчин соёлыг тольдохын сацуу тэдний бүтээлч, ажилч шаргуу зан, тариалах соёлыг мэдэж авах боломжийг олгожээ. Өвөр Монголын музейн захирал Чень Ён Жи “Бидний үеийг хүртэл хадгалагдаж, өвлөгдөн үлдсэн Хятаны түүх соёлын дурсгалууд нь тэдний  түүх соёлыг зөв ойлгох,сэргээн таних чухал хэрэглэгдэхүүн болно. Энэ үзэсгэлэнгээр Хятан нарын түүхэн хөгжлийн зам, нүүдэлчдийн амьдрал ахуй, шашин шүтлэг, хойд насны тухай ойлголтыг бодитой дэлгэн үзүүлэхийг зорьсон” гэсэн юм. Есдүгээр сарын 6-ныг хүртэл Монголын үндэсний музейд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Ийн нэг өдрийг эртний Хятан улсын түүхийн жимээр аялж, тэдний соёл, заншил, бүтээлч байдлыг бахдан биширч өнгөрүүлж болох юм. Биднийг гарах үед Солонгос улсаас ирсэн жуулчид зөрөн орлоо. Гадаадын жуулчдын хувьд энэ ховор үзмэрүүд дэлгэгдсэн үеэр ирнэ гэдэг мартахгүй дурсамж үлдээх том завшаан билээ. Эх сурвалж:www.polit.mn      
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06