Ч.Хүрэлбаатар: Бүх асуудал дууссан

2013-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

Увсын хоёр” гэх тодотголтой сонгуулийн маргаан хоёр жил дамнан үргэлжлэв. Гэхдээ бүх шатны шүүхийн шийдвэр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын талд гарснаар энэ асуудалд цэг тавигдсан гэж болно. Тэгвэл ойрын өдрүүдэд энэ тухай сөхөх Увсынхан болон АН-ынхан олширчээ. Энэ тлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Та саяхан тойрогтоо ажиллаад ирсэн гэв үү. Увс аймагт өвөлжилт ямархуу байна. Иргэдийн ахуй амьдралтай танилцаж амжив уу. Аймагтаа ажиллах үеэр чинь огцруулах ёстой гэсэн хэдэн хүн хэвлэлийн хурал хийж, бүр тэмцэх тухай мэдэгдлээ?

-Тойргийнхоо бүх сумаар ажиллаад ирлээ. Өвөлжилт сайхан байна. Урьд өмнө  цас бага ордог сумдад цас ихтэй байна.

Хэдийгээр өвөлжилт нь өнтэй сайхан байгаа ч ард иргэдийн амьдрал амаргүй байгаа нь харагдлаа. Өчигдөр бас өнөөдөр Манай Засгийн газрын сайд нар “Монголын эдийн засаг тогтвортой. Ард иргэдийн маань амьдрал ч сайхан байгаа . Бид үүний төлөө их ажил хийж байгаа шүү. Өргөн хэрэглээний барааны үнэ огт өсөөгүй” гэх үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацаж байна. Нөгөө давс хужрыг нь хэтэртэл бүр гашууртал магтаж байх энэ зуур хөдөө орон нутагт эдийн засаг саажиж, иргэдийн орлого буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсчихжээ. Амьдрал хүндэрч байгааг ард иргэд бухимдангуй ярьж хэлж байна. Дээрээс нь энэ Засгийн газрын амьдралаас тасарсан зарим бодлого ард иргэдийн амьдралыг улам бүр хүндрүүлчихэж.  Тухайлбал, ерөнхий боловсролын сурагчдад дүрэмт хувцас зарахдаа “Бага орлоготой өрх болон олон хүүхэдтэй айл өрх сурагчдын дүрэмт хувцас авах боломж байна уу. Тэдгээр өрхөд санхүүгийн ямар дарамт учруулах бол” гэдгийг нь огт судлаагүй байгаа нь харагдлаа. Үүнийг урьдчилан харж судлах шаардлагатай байсан юм. Уг нь ард иргэдийн амьдрал яг ямар байгааг мэдэж байсансан арай өөрөөр ажиллах байсан байх л даа. Засгийг газар  нь амьдралаас тасарчихаад буруу бодлого хэрэгжүүлж айл өрхийн амьдралыг улам дордуулаад байгаагаа одоо мэдрэх ёстой. Засах боломж нь тэдэнд бий. Өнөөдрийн хувьд Шинэчлэлийн Засгийн газар болоод эрх баригчид тусдаа, ард түмэн тусдаа байна. Энэ бүхнээс харахад төр,  ард түмэн хоёрын хоорондын зай өдрөөс өдрөөс л холдож байна даа.

- Увсын Улаангом-Үзүүрийн булаг чиглэлд хатуу хучилттай зам саяхан ашиглалтад орсон байх аа. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажил биш гэж үү?

-Орон нутагт ажиллахдаа энэ замын нээлтэд оролцлоо.  Энэ зам бол өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн асуудал. Тодруулбал, 2010 онд С.Батболдын Засгийн газрын үед гэрээ нь байгуулагдаж санхүүгийн асуудал нь бүрэн шийдэгдсэн 200 км гаруй замын эхний 100 км зам ашиглалтад орж байгаа юм. Уг нь энэ замд ажиллах хүчний асуудлыг аймаг, орон нутгийн хүнд сурталтангуудын зүгээс ажлыг нь олон удаа зогсоогоогүй бол бүр эрт л ашиглалтад орох байсан юм.  Одоо Архангай, Завхан аймгийн нутгаар явах зам баригдчихвал Улаанбаатар Улаангом хоёр автозамаар холбогдох гээд байна.

-Өнгөрсөн өдрүүдэд Увсын Тариалан сумын долоон иргэн Б.Чойжилсүрэн гишүүн та хоёртой холбоотойгоор СЕХ-оос олгосон нэг сая төгрөгийг эргүүлэн өгье гэж ирлээ. Уг нь бүх шатны шүүхээр энэ асуудалд та хоёрыг буруугүй гэдгийг баталсан байх аа. Гэтэл бүх шатны шүүхээр гэм буруу шийдсэн энэ асуудлыг хэн ингэж улстөржүүлэх болов?

-Баруун таван аймаг болон тойрогтоо ажиллаж иргэд сонгогчтойгоо уулзсан гэж хэлсэн дээ. Тэр үеэр Улаанбаатарт АН-ын зүгээс ихээхэн мөнгө цацан байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нэвтрүүлгүүд цацсан байна билээ. Бүр Тариалан сумаас намынхаа 10 орчим гишүүнийг онгоцоор авчирч,  өндөр үнэтэй зочид буудалд байрлуулж, хэвлэлийн хурал хийлгэж СЕХ болон зарим төрийн байгууллагыг дарамталсан гэж ойлгосон. Үүнтэй холбоотой хоёр зүйлийг хэлэх ёстой.  Нэгдүгээрт, хэн чанга хашгирсан нь, хэн хэвлэлийн бага хурал их зохион байгуулсан нь, хэн төрийн байгуулагуудыг их дарамталсан нь үнэн болдоггүй юм. Хэн нэгнийг буруутай эсэхийг шүүх тогтоодог. Ийм ч учраас өнгөрсөн жил гаруй хугацаанд энэ асуудлаар шүүхийн дөрвөн хурал болж өнгөрснийг та бүгд мэдэж байгаа. Шүүхийн явж болох бүх шатаар бид хоёрыг явуулсан. АН-ын хоёр шүүх дээр ялагдчихаад л дахин, дахин гомдол гаргаж байсан учраас л бид байнга шүүхэд дуудагдаж байсан юм. Бидний хувьд шүүхээр л зөв, буруугаа шүүлгэнэ гээд явсан нь тэр.  Тэгвэл шат, шатны шүүхийн дөрвөн шийдвэрээс нэг нь АН-ын талд,  гурав нь манай талд гарсан. Манай аймагт болсон анхан шатны болон хамгийн сүүлд гарсан Дээд шүүхийн сүүлийн хоёр шийдвэр манай талд гарсан. Шүүхийн шийдвэр манай талд гарсан учраас АН-ын зүгээс СЕХ-г дарамтлах, ард иргэдийн тархи угаах гэж долоон иргэнийг маань онгоцоор авчирсан болов уу гэж харж байна. .

- Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэр юу гэж гарах бол. Шүүх эцэслэн шийдсэн ч тэд та хоёрыг буруутгах шийдвэр гаргавал яах вэ?

-Бүх асуудал дууссан. Би нэг л жишээ хэлье. Өвөрхангайд манай намаас нэр дэвшсэн хоёр маань ард түмнээсээ өндөр санал авч ялчихсан байхад Хан-Уул дүүргийн нэг  шүүгчийн шийдвэрээр АН-аас нэр дэвшсэн хоёр УИХ-д орж ирсэн. Тэгэхээр Өвөрхангайн асуудлыг шүүхийн шийдвэр гарсан учраас АН-ын хоёрыг УИХ-д оруулсан. Увсын хоёрыг шүүх дээр ялчихсан байхад хэвлэлийн бага хурал хийлгэсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй нэвтрүүлэг их гаргасан гээд АН-ын хоёрыг УИХ-д оруулна гэх юм уу. Онигоо болно биз дээ. Өвөрхангайн асуудлаар манай нам бас хэвлэлийн бага хурал хийлгэж СЕХ-г дарамталж болно доо. Тэгэхээр СЕХ хуралдаад шийдвэрээ өөрчлөх үү.  Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагаа, шийдвэрт хөндлөнгөөс хэн ч оролцож болохгүй гэсэн хуулийн заалтыг тал, талдаа баримталж ажиллах ёстой санагдах юм. Энэ асуудлыг хэлэлцэх гэж СЕХ дахиж хуралдах юм бол энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болно гэдгээ СЕХ нь өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Бүх шатны шүүхээр явж ялалт байгуулсан бид хоёрын асуудал бүрмөсөн дууссан гэдгийг дахиад хэлье.

-Тариалангийн до­лоон иргэний хажуугаар өөр нэг иргэд ч гэсэн “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг бид сонгосон. Сонголтоо хамгаална” гэж машин, машинаар ирсэн тухай мэдээлэл байна?

-Хэлье гэж бодож бай­сан санааг маань өөрөө асуучихлаа. Сая аймгийнхаа сумдаар явж иргэдтэй уулзаж байхад олон хүн “Бид сонголтоо хамгаалж жагсаал цуглаан хийе. Тэр СЕХ болон бусад төрийн байгууллагуудад хандана” гэж байна лээ.  Аль нэг нам  нь нэг арга хэмжээ зохион байгуулахаар нөгөө нам нь сөрж арга хэмжээ зохион байгуулаад явах ёстой гэж үү. Тэгвэл үүнд төгсгөл байхгүй болно биз дээ. Иймд тэр санал гаргасан иргэддээ хандаж нутгийн ард иргэдээ талцуулж, элдвээр дуудуулмааргүй байгаа учир ингэх шаардлагагүй гээд “Баярлалаа” гэж хэлсэн. Үүнд цэг тавих цаг нь болсон. 

-Өөрсдийг чинь буруутгасан Тариалан сумын иргэдтэй нь уулзав уу. Юу гэх юм?

-Тариалан суманд болсон уулзалтад нутгийн зон олон маань өргөнөөр оролцлоо. Сайхан уур амьсгалтай илэн далангүй  ярьцгаасан хурал болсон. Энэ уулзалтад нийслэлд хэвлэлийн бага хуралд оролцсон Тариалан сумын Ардчилсан намын дарга Цолмон ирж оролцсон. Тэрээр “Энэ хэл ам гаргаж байгаа асуудалд цэг тавъя” гээд надтай гар бариад суусан. Хуралд оролцсон иргэд ч гэсэн үүнийг нь дэмжиж алга ташиж суулаа. Өөрөөр хэлбэл, Тариалан  сумын ард түмэн ч энэ асуудалд цэг тавих цаг нь болсон гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Ер нь иргэд тааралдахаараа төдийгүй, мессежээр болон захидлаар дэмжиж буйгаа илэрхийлж зөв төрийн төлөө ажиллахыг захидаг. Энэ захиасынх нь төлөө ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно.

-Хоёр жил сунжирч буй энэ хэрэг явдал таны тойрогтоо хийж хэрэгжүүлэх ажилд чөдөр тушаа болж байгаа нь ойлгомжтой байх?

-Мэдээж цаг хугацаа болон хүчээ бүрэн дайчлан ажиллахад түвэгтэй  байлаа. Дөрвөн удаагийн шүүхээр орлоо. Цаг хугацаа бас  нерв ч их ордог юм байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв бусаар хэлэх, доромжлох, гүтгэх нь ч хэрээс хэтэрсэн дээ.  Тэглээ гээд хойш суугаагүй ээ. Олон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллалаа. Бусад гишүүнтэйгээ хамтран зарим хуулийн төсөл боловсрууллаа. Намынхаа бүлэг дээр эдийн засаг, санхүүтэй холбоотой бүхий л асуудлаар саналаа хэлж, бүлгээс байгуулсан хэд хэдэн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд тойрогтоо их, бага хугацаагаар хэд, хэдэн удаа явж ажиллалаа. Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ дээр хэлэлцэх үед аймаг­таа нэлээдгүй хөрөнгө оруулалтыг нэмж тус­гууллаа. Засгийн газраас хассан олон хөрөнгө оруу­лалтыг буцааж суулгууллаа гээд завгүй явлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан Н.Энхболдыг “Увсын хоёрын асуудал намын нэр хүндийг унагааж байна” гэж хэлснийхээ төлөө албаа өгсөн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ. Үнэхээр тийм яриа гарсан юм уу?

-Н.Энхболд дарга тэгж хэлээгүй ээ. Тэгж хэлэх ч хүн биш. Ноён нуруутай, түшигтэй аливаа асуудлыг ойлголцол зөвшилцлийн замаар шийдэх нь зөв гэсэн байр суурь баримталдаг хүн.

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

11 цаг 52 мин
АН-ын бүлгийн “ажил хаялт” Баялгийн сангийн бойкот болж таарав уу?!

Өнөөг хүртэл, “…АН-аас ийм өчүүхэн улс төр гарна” гэж төсөөлсөн байтугай зүүдэлсэн хүн байхгүй биз.

11 цаг 52 мин
Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Хүүхдийн байгууллагын 100 жилээр 7 гавьяат төрлөө

Өчигдөр 15 цаг 31 мин
“Ард түмний хяналтын хороо”-г байгуулна

Иргэдийн шударга шүүх НҮТББ-аас “Ард түмний хяналтын хороо”-г үүсгэн байгуулах талаараа мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 04 мин
АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

Өчигдөр 13 цаг 53 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Өчигдөр 13 цаг 29 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Өчигдөр 10 цаг 43 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Өчигдөр 10 цаг 29 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Өчигдөр 09 цаг 56 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

Өчигдөр 09 цаг 52 мин