Ө.Сувдаа: Хуулийг хэрэглээ талаас нь уншихгүй байна

2013-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОДОНТУНГАЛАГ

Саяхан төрийн албаны мэргэшлийн шалгалтыг шинэчилсэн журмаар авсан юм. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаас тодрууллаа.

-Энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтын онцлог юу байв. Манай аймагт хэдэн ажлын байранд хэчнээн хүн бүртгүүлсэн бэ?

-Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг арваннэгдүгээр сарын 28-29-нд бүртгэж арванхоёрдугаар сарын 3-нд зохион байгууллаа. Аймгаас 46 ажлын байрыг төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Үүнээс 31 ажлын байран дээр 260 иргэн бүртгүүлсэн. Цаана нь 15 ажлын байр үлдсэн.

2013 оны тавдугаар сарын 17-ны 86 дугаар тогтоолоор төрийн албаны шалгалт авах журманд өөрчлөлт орсон. Бүтцийн болоод шалгалтын зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон нь энэ жилийн шалгалтын онцлог байлаа. Өмнө нь 55-аас дээш оноо авсан хүн үндсэндээ төрийн албаны шалгалтад тэнцдэг байсан бол энэ удаа 60-аас дээш болсон. Бүтцийн хувьд 60 асуулт бүхий тест байгаа боловч дотроо хууль эрхзүй, монгол орны түүх нийгэм соёлын чиглэлтэй, логик сэтгэлгээний бодлоготой болж ирсэн. Энэ 60 асуултаас босго 36 оноо авч байж дараагийн шалгалтадаа орох эрх нь нээгдсэн. Хоёрдугаар болзол хоёр босготой болсон. Монгол хэл, албан хэрэг хөтлөлтийн дүрмийг 25 оноогоор дүгнэсэн. Эндээс эхний шалгалтын 15 онооноос есөн оноогоо авч байж дараагийн шалгалтандаа орох эрх нь нээгдсэн. Үүгээрээ онцлог ялгаатай байлаа. Энэ хоёр босго дээрээ тэнцвэл хүүхдүүд компьютерийн шалгалтадаа орно. Ярилцлагын шалгалт тухайн ажлыг эрхлэх зан үйлтэй холбоотой харилцан яриа байдаг.

-Энэ жилийн шалгалт шинэчилсэн журмаар авсан болоод ч тэрүү тэнцсэн хүн цөөн байсан талаар ярьж байна Энэ талаар тодруулахгүй юу?

-260 хүнээс 27 хүн тэнцсэн нь 10.3 хувийн үзүүлэлттэй байгаа. Туслах түшмэл буюу сумдад ажиллах 23, дэс түшмэл буюу агентлагуудад ажиллах 23 ажлын байр байсан. Шалгалтын байдлаас харж байхад хүүхдүүд тестийг зөвхөн хуулбарлан цээжилж унших нь их байна. Хууль эрхзүй, монголын түүх, соёл нийгэмтэй холбоотой мэдлэг, логик сэтгэлгээг огт харалгүй зөвхөн хууль харах хэмжээнд орж ирсэн. Хоёр босго байна гэдэг маань нилээд том шалгуур гэсэн үг. I босго буюу тестийн оноондоо манайд 52 хүн тэнцсэн. II босгондоо 27 болж үндсэндээ 50 хувь нь II шатныхаа босгыг давж чадсангүй.

-Шалгалт өөрчлөгдсөн талаар иргэддээ хэрхэн мэдээлж ажилласан бэ?

-86 дугаар тогтоолыг гарсан өдрөөс нь эхлэн бүх сайтуудаар тавьсан. Манай аймгийн төрийн албаны салбар зөвлөл ч гэсэн ингэж өөрчлөгдлөө гэдэг мэдээллийг хангалттай хүргүүлсэн. Хүмүүс мэдээлэл авчихсан байсан ч анх удаа тест бөглөж байгаа болохоор жаахан хангалтгүй оролцсон тал бий. Ер нь хараад байхад иргэд төрийн алба руу орох хүсэл эрмэлзэл маш их байгаа нь харагдаж байна. Шалгалтын өөрчлөлтийг би хувьдаа боломжийн гэж үзэж байгаа. Манай салбар зөвлөл ч тэгж үзэж байгаа. Төрийн албанд орох гэж байгаа хүмүүст ямар нэг шалгуур заавал байх ёстой. Шалгалтын дараа иргэд сэтгэгдлээ бичсэн байсан. Төрийн албаны шалгалт маш шударга болдог юм байна гэдэг сэтгэгдэл их харагдсан. Онлайн болсны давуу тал их байна.

-Одоо тэнцчихсэн хүмүүсийг хэзээ ажлын байраар хангах вэ?

-Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарч бидэнд хүргэгдэж ирнэ. Эхний байрт жагссан хүн журмаараа ажлын байрандаа орно. Одоо зарлагдаад тэнцээгүй 21, огт бүртгүүлээгүй 10 ажлын байрыг дахин зарлахаар болоод байна. 46 ажлын байрнаас 15 нь л саяын мэргэшжлийн шалгалтаар нөхөгдлөө. Энэ бол чамлалттай тоо. Тиймээс бид он гараад дахин зарлана. Энэ жилийн тухайд өөр аймгаас өргөдөл өгөөд орж болохоор болсон. Үнэхээр Сэлэнгэ аймгийг сонгож зорьж ирээд өндөр оноогоо авчихвал энд ажиллах боломж нь нээгдэж байна. Сая өөр аймгийн 32 хүн өргөдөл гаргаж шалгалт өгсөн. Голдуу Улаанбаатар, Дархан, Орхон аймгийнхан. Мөн унаган Сэлэнгийнхэн ч их ирж байна. Сэлэнгэ нутгаа хөгжүүлье, мэдлэг чадвараа нутагтаа гаргая гээд зориод ирж байгаа хүүхдүүддээ  талархаж байгаа.

-Сэлэнгэ аймагт төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн хүмүүс өөр аймагт очоод ажиллах боломжтой юу?

-Хуучин журмаар бол тухайн ажлын байранд тухайн аймгийн харъяатууд өгдөг байсан. Олон жилийн туршлагаас харж байхад шалгалтандаа тэнцчихсэн, нөгөө байгууллага нь авъя гэсэн, шаардлага хангаж байгаа тохиолдол байна. Жишээлэхэд Дорноговь, Дундговь гэх мэт аймгууд. Тэнцчихээд нөөцөнд байгаа, тэр байгууллагынхаа  шаардлагыг ханган тодорхойлолтоо аваад ажлын байраар хангагдаад явж байгаа залуучууд ч байгаа. Жилд 200 гаруй хүн нөөцөнд байдаг. Эхний байрт жагссан хүмүүс ажлын байраараа хангагдаад бусад нь хараад л байж байдаг. Ганц манайд биш улсын хэмжээнд ийм байна. Төрд орох сонирхол их болж. Жил бүр төрийн албаны шалгалт авдаг ч ажлын байраар бүрэн хангагдахгүй байна гэдэг гомдол иргэдээс гардаг л даа. Тэнцэгсдийн тоо, ажлын байрны захиалгаасаа олон байгаа учраас хүлээхээс өөр аргагүй. Үнэхээр гойд сайн хүүхэд тэнцсэн. Үүнийг үгүйсгэж болохгүй.

-Дараа жил дахиад л шалгалт авна. Шалгалтад орох гэж байгаа хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Он гараад дахиад шалгалт зарлана. Орох гэж байгаа иргэддээ хандаж  хууль дүрэм журмаа өөрийн болгож уншаарай гэж хэлье. Цээжлэх байдал их байна. Маш өндөр оноо аваад ороод ирдэг. Ярилцлаган дээрээ нөгөө хуулиа ярьж чаддаггүй. Хуулийг хэрэглээ талаас нь уншихгүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй. Логик сэтгэлгээний асуултуудад харцангуй сайн байна. Монгол орны түүх ёс заншлаа мэдэхгүй байна. Энэ чиглэлийн асуултууд орж ирж байгаа. Бас улс орны бодлогын чиглэлийн баримт бичгүүдээс ирж байгаа. Энэ талаар дутмаг байдал ажиглагдсан. Энэ бүхэнд анхаараарай гэж хэлье.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 58 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 16 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 7 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 19 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 25 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин