Монгол: Газар нутагтай 330 компани

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монгол Улс бол Төв Азийн цээжин дэх бүрэн эрхт улс юм. Орос, Хятад хоёр том гүрэнтэй хиллэдэг. Алтайн нуруунаас Хянган, Соёноос Говь хүрсэн 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай. Монголд НТӨ 209 онд Хүннү, 1206 онд Чингис хааны Их Монгол Улс байгуулагдаж, Евразийг эзэлсэн их гүрэн болж байв. XVII зуунд Манжид дагаар орж 200 жил зүдэрсэн ч 1911 онд тусгаар тогтнож, 1924 онд БНМАУ-ыг байгуулж, 1961 онд НҮБ-д элссэн. Өнгөрсөн зуунд хойд хөрштэй ойр дотно харилцаатай байж, 1990-ээд оноос ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Өдгөө парламентын бүгд найрамдах засаглалтай, 21 аймаг, нэг нийслэлд хуваагддаг Нэгдмэл улс юм. Товчилбол, бид ийм түүхтэй. Тэгвэл УИХ-аар яг одоо хэлэлцэж буй, элдвийн саадгүй батлагдаж мэдэхээр байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд учир мэдэх хүмүүс “аймаар” зүйл ярьж байна. Товчхондоо, “...Хуульчид хаачив аа, эх орончид хаагуур явна вэ гэмээр байгаа юм” гэх аж. Эрх баригчид энэ өөрчлөлтийг хийхээр яаравчилж, сөрж мэдэх бүхэнтэй “ажиллаж” байгаа нь илтэд болж байна. Тиймээс парламентад сөрөг хүчний байр суурьтай улс төрийн хүчин хүртэл дуугаа хурааж, эсэргүүцлээ хумьж байгаа юм байна. Мөн Монголдоо томоохон хуульчид, улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг ч “...Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг нь болсон” гэсэн үгтэй болгоод амжжээ. Гэтэл энэ өөрчлөлтийн ард юу нуугдаж байгааг эрх бригчид ил гаргах яагаад ч хүсэхгүй байна. Чухамдаа одоогийн ярьж байгаа төслөөр нь Үндсэн хуульд өөрчлөлт хийгдвэл улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж мэдэх юм. Уг нь үүнийг улстөрчид, хуульчид мэдэж л байгаа аж. Үндсэн хуулийн 59.2-т “...Монгол Улсын  нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ мөн. Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлт орох гэж байна. Магадгүй, Үндсэн хуульд орж мэдэх өөрчлөлтүүдийн хамгийн ноцтой хэдэн заалтын нэг нь энэ байх. Учир нь Сум, дүүргийн ИТХ “...өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна” гэсэн нь яадуу тайвнаар хэлэхэд, Үндсэн хуулийн 25.7-д заасан Монгол Улс нэгдмэл байх тухай зохицуулалттай шууд харшилдаж байгаа юм. Эхлээд Сум, дүүргийн ИТХ “...татвар тогтоох эрхтэй байна” гэснийг ярих хэрэгтэй. Яг үнэндээ Үндсэн хуульд ийм томъёололтой орох ч суманд ИТХ нь биш Засаг дарга хаанчилдаг нь нууц биш шүү дээ. Энэ тогтолцоог Үндсэн хуулийн 60.3-т “...Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэх өөрчлөлтөөр сонгодог хэлбэр рүү нь оруулах гэж байна гэсэн үг. ИТХ-аас сонгогдчихоод ИТХ-даа дийлддэггүй байсан сумын Засаг дарга сумынхаа иргэдээс сонгогдчихвол хэн болох вэ. Тэр ойлгомжтой. Ингээд ирэхээр сумын ИТХ гэдэг бол тэр сумын хамгийн том хүн болох Засаг даргын шууд харьяаны хүмүүс болж хувирна. Даллахад нь ил гарч, далайхад нь далд ордог үлгэр бий дээ. Тэр л болно. Ийм байтал сумын ИТХ-д татвар, өмчийн тогтоох эрх мэдэл өгнө гэдэг бол шууд утгаараа сумын Засаг дарга гэдэг нэртэй “хаан” л төрүүлж байгаа юм. Татвар бол ойлгомжтой. Сумын ИТХ /Засаг дарга/ татвар нутаг дэвсгэртээ хуульд л харшлахгүй бол сумандаа ганц нэгхэн байдаг ШТС,  хүнсний мухлаг зэрэг үйлчилгээний газруудын татаасыг нэмээд л хөөрхий тэр суманд “юмны үнэ” тэнгэрт хадна. За тэгээд, тухайн сумын нутаг дэвсгэрээр зорчин өнгөрөх автомашин, хүн, мал, юу байдаг юм бүгдээс нь “газар нутаг дээгүүр зорчин өнгөрсний татвар” авч болно. Та бид мэднэ, Улаанбаатараас Ховд, эсвэл Хэнтий ороход хэдэн сумын нутгаар дайран өнгөрдөг билээ дээ. Сум бүрийн хилийн захад татвар хураадаг пост ажиллуулаад эхэлбэл, тэгээд сумын Засаг даргын лүндэнгээр тогтоосон хэдэн ч хамаагүй төгрөгийн татварыг төлөөд л явахаас аргагүй болно гэсэн үг. Энэ бол наад захын жишээ. Эрх баригчид Үндсэн хуулийн 6.2-т оруулахаар бас нэг заалт бэлдсэн нь “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж байгаа юм. Өөрөө хэлбэл, иргэдэд өмчлүүлснээс бусад “өмч”-ийг сумын Засаг даргын мэдэлд очно гэсэн үг. Ингэхээр бүр балиар юм болж байгаа юм. Бод доо. Хөдөөгийн жижигхэн суманд Улаанбаатарынх шиг том том байшин барилга, үйлдвэр, объект гэж юу байхав. Байгаа нь Үндсэн хуульд оруулах гэж байгаачлан бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний ой, усны нөөц, ан амьтан болно. Сумын Засаг дарга 59.2-т орох өөрчлөлтийн дагуу өмчөө “харж хандаж,”, өөрийн дураар татвар тогтоогоод ирэхээр түүний супер орон зай тэр суманд бий болно. Өнөөдөр хүртэл хэл ам нь тасардаггүй сумдын малын бэлчээр, нутаг дэвсгэрийн хил хязгаарын маргаан гэж бий. Үндсэн хуулиар бараг л “...Чинийх шүү” гэчихсэн байхад сумын Засаг дарга газар нутгаа хамгаалах гэж, чадвал хилийн дээсээ цаашлуулаад татчих гэж үзэж тардаг юм байгаа биз дээ. Хоёр сумын Засаг даргын газар булаалдсан нанчилдааны хэрэг цагдаагийн газарт олноороо ирж мэднэ. Эвгүйтвэл иргэдээ дагуулаад дайтаж ч мэднэ. Нөгөө талаасаа энэ өөрчлөлтийг дагуулаад бусад хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг бас сонин. Аймгийн Засаг дарга лав сумын Засаг даргад зарлигдаад байж чадахгүй болно. Яг үнэндээ аймгийн Засаг дарга чинь сумын Засаг даргын нутаг дээр амьдарч байгаа амьтан болж хувирах юм. Мөн байгалийн баялаг, ашигт малтмал, ан амьтан гээд төрийн бодлогоор зохицуулж байдаг өмчийг сумын Засаг даргын зөвшөөрөлгүй “хөдөлгөх” эрх хэнд ч үгүй болно. Одоогийн Уул уурхайн сайд, БОАЖ-ын сайд ч сумын Засаг даргын зөвшөөрөлгүй “сайдын тушаал” гаргах эрхгүй болох нь тов тодорхой харагдаж буй. Хэдийгээр энгийн иргэд бидэнд энэ байж болохоор харагдавч сумын Засаг дарга нараар дамжаад улсын аюулгүй байдалд халгаатай байдал үүсэхийг үгүйсгэхээргүй болж байх шиг байна. 1992 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын төр нутаг дэвсгэрээ хоёр баганы буюу аймаг, нийслэлийн, гурван дэвийн зургаан нэгжээр буюу аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэж  шаталж хуваан тохинуулжээ. Монгол Улс нэг нийслэл, есөн дүүрэг, 152 хороо, 21 аймаг, 330 сум, 1568 багтай. Энэ 330 сум 330 сумын Засаг даргатай. Ийм их эрх мэдэлтэй болно. Улаанбаатарт УИХ-ын гишүүн гэгдээд чичлэгдэж суухын оронд суманд газар нутагтай, байгалийн баялагтай, ан амьтантай том амьтан болох боломж бүгдэд нь харагдаж байгаа даа. Сумын Засаг дарга болох өрсөлдөөн ч 2020 оноос маш ширүүснэ. Өнөөдөр бидний таамаглаад байдаг шиг ах дүү, хамаатан садан олонтой нь ч энэ албан тушаалд оччихгүй. УИХ-ын сонгуулиар яадаг билээ, яг түүн шиг мөнгөтэй нөхдүүд сумын Засаг даргын сонгуульд үзнэ. Тэгээд ялна. Ингээд ирэхийн цагт Монгол Улс газар нутаг бүхий 330 компанитай болж дуусна. Аюул эндээс эхэлнэ. Монголын түүхэндээ яг ийм эрх мэдэл бүхий хуваагдал үүсэхээрээ л урвадаг, унадаг, дагаар орж ирсэн. Одоо яах юм бэ, ”Оюутолгой” компанийн захирал Армандо Торрес Улаанбаатарт ирж УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг царайчлаад байх шаардлага байхгүй. Өмнөговийн Цогтцэцийгийн Засаг даргатай ойлголцсон байхад л дуусаа шүү дээ. Үндсэн хуулийн хамгаалалттай ийм байдлыг Х.Баттулга ч, Г.Занданшатар ч, У.Хүрэлсүх ч халж үл чадна. Энэ бүхнийг нуршихын ганц л учир бий. Монгол Улс Үндсэн хуулиараа Нэгдмэл улс гэдгээ тунхагласан. Ийм л байдлаар унаж босч өдийг хүрсэн. Харин өнөөдөр хийх гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт бол шууд утгаараа холбооны улсын системийг нэвтрүүлэх буй хэрэг. Яг үнэндээ Америкийг аваад үз л дээ. Энэ улс хэзээ, яаж байгуулагдсан бэ. Хэн байгуулсан юм бэ гэдгийг та бид мэднэ. Газар газраас цуглаж Америкийг бүтээсэн хүмүүс өөр өөрсдийн дүрмээр тоглодог тус тусын хуультай. Муж бүр нь өөр хуультай. Гэтэл Монгол бол түүхтэй, уламжлалтай, соёлтой улс. Тиймээс холбооын системийг нэвтрүүлсэн дээр дурдсан хэдхэн заалт л Монголыг задрал, хагарал руу чирж мэдэхээр байна. Дахиад хэлэхэд, энэ өөрчлөлт ороход Монгол Улс газар нутаг, байгалийн баялаг бүхий 330 компанит болж хувирна. Эх сурвалж: www.polit.mn
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

55 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

1 цаг 4 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

1 цаг 8 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

3 цаг 33 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

9 цаг 31 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

9 цаг 31 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

9 цаг 31 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

20 цаг 43 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Өчигдөр 13 цаг 58 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06