Чөлөөт худалдааны хэлэлцээрт манай улс бэлэн биш

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Орчин үед чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) нь олон талт худалдааны тогтолцооны дараа орох худалдааны бодлогын гол арга хэрэгсэл болж байна. 2000 оноос ийм хэлэлцээрийг дэлхийн хэмжээнд 500 орчмыг байгуулсан байдаг юм байна. Манай улс 2010 оноос чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн, Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм. Хэлэлцээрийн үр дүнг хоёр тал харилцан ашигтай хүртэж чадахгүй байгаа тухай эдийн засагчид хэлдэг. Гэхдээ гуравдагч орнуудтай ЧХХ-ийг байгуулж, хөрш орнуудын сонирхлыг гуравдагч орнуудын хэлэлцээрийн үр дүнгээр хангаж эдийн засгаа хөгжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдал стратегийн хамгаалалт болно.Тиймээс БНХАУ-тай ЧХХ байгуулахад болгоомжтой хандах нь чухал. Нөгөөтэйгүүр хууль эрх зүйн орчны хамгаалалт сул тохиолдолд ийм хэлэлцээр байгуулахад манай улс бэлэн биш. Энэ талаарх санал, дүгнэлтийг манай судлаачид өмнө гаргасан байдаг гэж “МASS” академийн судлаач, эдийн засагч Л.Ундаргаа судалгаандаа онцолсон байна. БНХАУ нь эдийн засгаараа дэлхийд нэгдүгээрт ордог, хамгийн хурдацтай өсч буй орон. Сүүлийн 30 жилийн дундаж өсөлт нь10 хувиас дээш үзүүлэлттэй хамгийн том экспортлогч дэлхийн хоёр дахь том импортлогч улс. БНХАУ нь үйлдвэрлэгч орон байхаас татгалзаж импортлогч орон гэдгээ зарлаж 2049 он хүртэл хөгжих бодлогоо тодорхойлсон. Эднийх 2021 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 12 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд манай улс тус улсын ЧХХ байгуулахаар судалж буй есөн орны тоонд орсон байна. Ер нь олон улсын худалдааны хөгжлийн чиг хандлага нь манай улс экспортын барааны нэр төрлийг олшруулах, зах зээлийг тэлэх шаардлагатай гэдгийг сануулсаар байгаа. БНХАУ-ын хөгжил, зах зээл болон манай улсын хэрэгцээг харгалзан Монгол Улс урд хөрштэй ЧХХ байгуулах асуудлыг нарийвчилж цөөн нэр төрлийн бараагаар хэлэлцээр байгуулах боломжит хувилбарыг судлах нь чухал гэдгийг судлаач хэлж байна. БНХАУ ЧХХ байгуулж байгаа зорилго нь эдийн засгийн зорилгод худалдааны түнш орнуудаар зах зээлийн эдийн засагтай улс гэж хүлээн зөвшөөрүүлэх, түүхий эдийн хангамжийг бэхжүүлэн сайжруулах, до­тоодын компаниудын үйл ажилла­гаанд илүү хөнгөлөлттэй нөхцөл авах зэргээр тодорхойлдог аж. Харин хэлэлцээр байгуулахад экспортын бүтээгдэхүүнд шинэ зах зээл нээж тэлэх нь гол зорилго биш. Худалдаа, эдийн засгаас гадна улс төр, гадаад бодлогын зорилгоор эсвэл эдгээрийг хослуулан байгуулах нь гол зорилго аж. Энэ ч бусад улстай бай­гуул­сан хэлэлцээрийн туршлагаас ха­раг­даж байна. Тухайлбал, Асен-БНХАУ, Сапта буюу Өмнөд Азийн худалдааны хөнгөлөлттэй хэлэлцээр Лаос-Тайланд, Спартека буюу Өмнөд Номхон далайн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг дурдаж болно.Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын дунд хэсэгчилсэн хэлэлцээр байгуулсан туршлага ч байна. Хэсэгчилсэн эсвэл цөөн нэр төрлийн бараагаар ЧХХ байгуулах болом­жийг Дэлхийн худалдааны байгууллагын хөгжиж байгаа гишүүн орнууд хоорондоо хөнгө­лөлттэй нөхцлөөр хэсэгчилсэн (дан бараагаар) хэлэлцээр байгуулах боломжтой боловч сүүлийн үед олон улсын хэмжээнд цогц хэлэлцээр бай­гуу­лах чиг хандлагатай болжээ. БНХАУ ийм хэлэлцээр байгуулахад прагматик байдлаар ханддаг. Асеаны орнууд, Пакис­тантай “тэгш бус” зарчмаар хэлэл­цээр байгуулсантай ижил ийм замаар хэлэлцээр байгуулах бо­ломжтой гэж дүгнэж байна. Манай өмнөд хөрш маш том зах зээл бөгөөд нүүрс, синтетик газ, төмөр болон ган, хонины махны хэрэгцээ цаашид нэмэгдэх хандлагатай байна. Хонины махны хувьд БНХАУ-ын гаалийн үнэ 12-23 хувь бөгөөд ЧХХ-ээр үүнийг чөлөөлөх хэлэлцээ хийх боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын гол өрсөлдөгч Австрали, БНХАУ 2023 он хүртэл ЧХХ байгуулж үнийг чөлөөлөх болсон. Энэ байдал нь цаашид Монгол Улсын хонины махны өрсөлдөх чадварыг бууруулах болно гэдгийг манай улсын ҮАБЗ-ийн судлаач, доктор, профессор Б.Отгонсүрэн дурдсан байна. Хятад улс 2018 оны байдлаар 16 оронтой ЧХХ байгуулсан бол 10 оронтой хэлэлцээрийн шатанд есөн орныг судалж байгаа юм байна. Эдгээр улстай хэлэлцээр байгуулахдаа 2-25 удаагийн уулзалтад орж 2-10 жилийн хугацааг зарцуулсан байна. Хэлэлцээр байгуулах тодорхой стратегийн аргагүй. Жижиг улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар дахь хамгаалал бодлоготой бүлгийн сонирхлоос зайлсхийхийг эрмэлздэг.Үүнийг нь газар зүйн уялдаагүй, жижиг орнуудыг санамсаргүй сон­гож хэлэлцээр хийх санал тавьдгаар ба­тал­даг гэж “Улаанбаатар аналитек” су­дал­гааны төвийн судлаач, эдийн за­сагч О.Эрдэнэ-Өрнөх тайлбарлаж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

4 цаг 45 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

4 цаг 56 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

5 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

5 цаг 7 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

13 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

13 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

13 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Өчигдөр 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин