Ц.Ганхуяг: Байгалийн баялгийг ард түмний өмч мөн гэж өөрчлөхийг шаардаж байна

2019-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАСАНЦАЦРАЛ УИХ-ын 64 гишүүний санаачилсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлсэн.  Энэ төсөлтэй холбоотойгоор ИЗНН-аас байр сууриа илэрхийллээ. Намыг дарга Ц.Ганхуяг  Үндсэн хуулийн төсөл нь ард иргэдийн эрх ашигт үл нийцсэн, эдийн засгийн эрх чөлөөг ханган, сайн сайхан хүргэхэд чиглэгдсэнгүй хэмээн үзэж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хандсан шаардлагыг танилцуулав. Уг шаардлагад “Ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүдийн аливаа санал, санаачлага нь хүн ардынхаа баялгийн эзэн байх эрхийг баталгаажуулан, эдийн засгийн эрх чөлөөг хангаж өгөхөд чиглэгдэх ёстой. Гэвч эрх баригчид Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт дээр “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс,үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэж оруулахаар төсөлдөө тусгасан байна. Энэ нэмэлтээрээ баялгийн эздийн хөрөнгийг завшигч, луйврын тогтолцоог хэвээр хадгалж үлдэх сонирхолтойг харуулж байна. Иймд Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн …Төрийн өмч гэдгийг Ард түмний өмч гэсэн оноосон нэрээр солих шаардлагатай. Тэгвэл ард түмэн “Алтаа мэдэж зарцуулдаг баялгийн ЭЗЭН МОНГОЛ болно. Баялгийн эзэд баялгаа мэдэх эрхийг баталгаажуулахыг ИЗНН шаардаж байна” гэжээ. ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар “Бид төрийн гурван өндөрлөгт удаа дараа шаардлагыг хүргүүлж байгаа. Гэвч хариу өгөхгүй байсаар байна. Өөрсдөдөө хэрэгтэй санал, санаачлагад хурдан шийдвэр гаргадаг. Харин төвөг болох асуудалд чимээгүй сууж байгаад харамсалтай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж буй Монгол улсын газрын дээрх болон доорх бүх баялгийг төрийн өмч мөн гэж заачихсан байгаа заалтаа улам нэмэгдүүлж төр өөрөө тогтвортой хөгжих хөгжлийг хангах зарчмыг баримтална гээд заачихсан. Үүнийг эсэргүүцэж Монгол улсын байгалийн баялгийг ард түмний өмч мөн гэж заах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгвэл аливаа газрын баялагтай холбоотой асуудлыг төр ард түмнээсээ асуух шаардлагатай болж ирнэ” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09