Цацрагийн ослын үед хэрхэн хамтарч ажиллах вэ?

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.НАМУУН Манай улсад цөмийн технологийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхай, мал аж ахуй, судалгаа шинжилгээнд зонхилон ашигладаг. Үүнтэй холбогдуулан ХСҮТ-ийн Цацрагийн аюулгүйн албанаас “Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлэгийн яаралтай тусламж” сэдэвт үндэсний сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цацрагийн үеийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, осол болсон үед анхны тусламж үзүүлэх, ослын үед арга хэмжээ авч буй багуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл хүргэсэн. Мөн Хирошима их сургуулийн Цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн профессор Хирошиха Нобуюуки Япон улсад цацрагийн ослын үеийн эмнэлгийн яаралтай тусламжийн системийн талаар өөрийн орны туршлага дээр тулгуурлан тайлбарласан юм. Цөмийн технологи ашиглаж байх үеийн аюулгүй ажиллагааг дагаж мөрдөхгүй бол эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хувьд цацрагийн тунгийн хэмжээнээс хамааран сөрөг үр дагавар гардаг. Тодруулбал, хорт хавдар үүсэх нөхцөл болдог бөгөөд нүдний болор цайх, бамбай булчирхайн зангилаа үүсэх, бамбайн дэргэдэх булчирхайн үйл ажиллагааны эмгэгүүд үүсэх магадлалтай. 8-25 долоо хоногтой ураг цацрагт өртсөнөөр тархины хөгжил ба биеийн өсөлт хоцрогдолтой, зүрх, элэгний архаг өвчнүүд, цусан дахь холестеролын түвшин ихсэлт, дархлалын системийн үйл ажиллагааны алдагдлууд гэсэн хавдрын бус өвчлөлүүд үүсдэг ажээ. Цацраг идэвхт үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, аюулгүйн ажиллагааны дүрэм мөрдөөгүйгээс цацрагийн осол гарахад хамгийн түрүүнд хүмүүст сэтгэл зүйн дэмжлэгийн арга хэмжээг авах шаарлагатай ажээ. Үүний дараа эмнэлгийн анхны тусламжийг үзүүлдэг байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06