Осол болоод 50 хоноход эрүүгийн хэрэг үүсгээгүй

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Налайх дахь “Эрдэнийн хөгжил” компанийн уурхайд осолдож нас барсан гурван иргэний ар гэр, өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.06.12/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэрэг гараад 50 хоноход уг компанид эрүүгийн хэрэг үүсгээгүй. Түүнчлэн хэрэг гарсан уурхайн хэсгийг болон компанийн байрыг битүүмжлээгүй өдий хүрчээ. Энэ нь 2017 онд шинэчилсэн Эрүүгийн тухай хуульд хэргийн газрыг битүүмжлэхийг үгүйсгэсэнтэй агуулга бүхий заалт оруулсантай холбоотой. Битүүмжилж , эрүүгийн хэрэг үүсгэхгүй  удснаас хариуцагч тал хэргийн ул мөрийг баллах, буруутай этгээд хил даван алга болох, нотлох баримт устах, засварлах сөрөг нөлөөлөл үүсч байна. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй хугацаа хожих магадлал энэ мэт осолтой холбоотой хэргүүдэд илэрсээр байгаа тухай өмгөөлөгч Ц.Монгол онцолж байна. “Болсон үйл явдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан. Баримт, нотолгоо бүрдүүлснээр 14-21 хоногийн дараа эрүү үүсгэх эсэхэд шийдвэрээ гаргах тухай ярьж байгаа нь энэ хэрэгт хугацаа хожих гэсэн магадлал байна. Ингэж удаашруулсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр өнгөрөөх гээд байна уу гэж хардаж байна” гэж осолд өртөж нас барсан Б-гийн эхнэр Г.Болормаа ярьсан юм. Тэрээр “Энэ ослоор 27, 47, 30 гаруй насны гурван иргэн амиа алдаж, нэг нь хүнд гэмтсэн. Энэ дөрвөн хүний ар гэрт 10 гаруй өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэй үлдэж байна. Өрхийн орлогын эх үүсвэрийг олж байсан тэжээгчээ алдсанаас өрхийн орлогогүй болсон. “Эрдэнийн хөгжил” компаниас ар гэрийхнийг нэг ч удаа эргэж ирээгүй. Тусламж дэмжлэг үзүүлээгүй. Миний хань уурхайд насаараа ажилласан. Тус уурхайд ороод гурван сар л ажиллаж байсан. Нийгмийн даатгалын 10 хувийг цалингаас нь суутгасан хэрнээ нэг ч удаа нийгмийн даатгалыг нь төлөөгүй байсан. Энэ компанийг сураглахаар одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Цаашид энэ хэрэгт эрүү үүсгэн үнэн зөвөөр нь шалгаж өгөхийг хүсч байна” гэлээ. Өнөөдөр энэ осолтой холбогдуулан шалгахаар цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулсан тухай мэдээлэл авлаа. Өмгөөлөгч хэргийн талаар цагаадгийн газарт албан ёсоор хандахад хүлээж авдаггүй. Мэдээлллийг албан ёсоор өгдөггүй. Энэ нь хууль хяналтын байгууллагынхан  мөнгөтэй хүмүүст үйлчилж байгаа нь өмгөөлөл хийх үеэр ажиглагдаж байна хэмээн ярьж байлаа. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 53 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09