Нэг компанид мах экспортлох эрх олгож буйг эсэргүүцэв

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ДОЛГОРСҮРЭН “Замын-Үүд” боомтоор амьд мал гаргахгүй гэх шийдвэрийг 2016 онд тухайн үеийн Шадар сайд, одоогийн Засгийн тэргүүн У.Хүрэлсүх гаргаж байсан. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сард энэ шийдвэрээсээ буцаж малыг амьдаар нь экспортлох шийдвэр гаргасан. Шийдвэрийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сард ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д очиж амьд мал хилээр гаргахгүй гэсэн шийдвэрийг баталгаажуулахаар хэлэлцээрт оролцсон байна. Үүний дагуу Хятадын “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” компанид 5000 тонн мах экспортлох зөвшөөрлийг олгожээ. Энэ нь үндэсний үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргээд зогсохгүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн үзэж Махны холбоо, МҮХАҮТ, УИХ гишүүн Б.Пүрэвдорж, Хүнсчдийн холбооны махны салбар зөвлөлийн дарга Б.Оюунтуяа, “Монголын арьс шир үйлдвэрлэл” болон “Монголын хүнсчдийн холбоо”-ны удирдлагууд, “Тэнгэр констракшн”, “Өлөн гэдэс экспортлогчдын холбоо”-ны төлөөллүүд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ тухай Монголын махны холбоо энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “Амьд мал экспортлохгүй байх тухай” 12 тоот албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Түүнчлэн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” гэх компаниар дамжуулан бүх экспорт хийх эрх олгосныг АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлнэ гэж УИХ гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдсэн юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэдгээ ч онцолж байлаа. Малыг амьдаар нь нэмүү өртөг шингээх боловсруулалт хийлгүйгээр гаргах нь улс орны эдийн засагт хохиролтой. Түүнээс гадна махны үйлдвэрүүд сул зогсч, олон хүн ажилгүй болох, малчид малаа амьдаар нь гаргах сонирхол нэмэгдсэнээр махны үнэ өсч хэрэглэгчдийн амьдрал болон үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн юм. “Тэнгэр констракшн”-ы захирал М.Төмөрбаатар “Төр, засаг санхүүгийн арга бодлогоор дотоодын хэрэглээ, гадаадын экспортын блансыг тэнцвэржүүлж Монголд үйлдвэр баривал бид жилд 70 мянган тонн махыг экспортлох боломжтой” хэмээн ярьж байлаа. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 37 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 37 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 37 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 5 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 24 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 31 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 50 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 3 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09