“Рапид Архитектур Констракшн” жил дараалан осол гаргажээ

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг,  Хангай хотхоны хойно   “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй  Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэрийнхэн  өмгөөлөгч Ц.Монголын  хамт  олон нийтэд хандлаа. Осол  өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байна.  Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон  ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй. Гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Осол, гэмт хэрэг гарсан даруй  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс  сэрэмжлүүлэг хийдэг. Тэгвэл энэ хэрэг дээр мэдээлэл  хийгээгүй,  мөн тухайн компани нь  Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй.Үүнээс харахад   хэргийг бүрхэгдүүлж, дарагдуулж байж болзошгүй. Цаашлаад барилга дээр байнгын осол гарч хүн гэмтэж, нас барж байдаг нь ердийн  үзэгдэл болж, хариуцлага тооцох механизм үйлчлэлгүй улам  газар авч байгаад  сэтгэл зовниж олон нийтэд хандаж байгаагаа тэд хэллээ. Барилгын тухайд захиалагч болон гүйцэтгэгч компаниуд хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлын орчныг бүрдүүлэх ёстой. Энэ хуулийн заалтууд зөрчигдсөнөөс барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн  Г.Хүрэлсүх өндрөөс унаж, нурууны нугалам  яс бяцарсан, нугасны хальс  гурван см задарсан, төрөлхийн өрөөсөн бөөртэй бөгөөд бөөр нь  няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн  оноштой хагалгаанд орж, одоо үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал хүнд, хөлийн  мэдрэл саажсан байдалтай байна.Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувь нь  НД-аас төлөгдөж,  үлдсэн 25 хувийг буюу  багахан зардлыг  компанийн зүгээс  төлжээ. Хүү маань  хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болсноор цаашид  амьдралаа авч явах баталгаагаа алдаж, урт хугацааны эмчилгээ хийлгэхэд зардал мөнгө хэрэгтэй болж байна. Гэтэл компанийн  зүгээс дэмжлэг тусламж үзүүлнэ гэж худал амлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гомдол, шүүмжлэл тавибал эмчилгээний зардал өгөхгүй гэх зохисгүй үйлдлүүд  гаргаж байгаад гомдолтой байгаагаа хохирогчийн  аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа. Барилгын салбарт гарч буй осол ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөгдөөгүйгээс үүддэг.2018 онд барилгын салбарт нийт 53 осол гарсан. Тэгвэл  “Рапид Архитектур Констракшн” компани 2018 онд ХУД-т Эрин Инвестмет ХХК-ийн захиалгатай барилга дээр “Бүтээлч трейд” ХХК-тай хамтран гүйцэтгэл хийж   байгаад мөн  нэг ажилчин нь унаж гэмтсэн мэдээлэл бүртгэгджээ. Байнга осол гаргадаг энэ  компани ямар замаар тендер авдаг, хэний эзэмшил болохыг холбогдох газрууд шалгаж тогтоох биз ээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 37 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 37 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 37 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

12 цаг 5 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 24 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 31 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 50 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

21 цаг 3 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09