А.Дашзэвэг: Хуучин Зүүнхараагийн гол бааз суурь нь манай тосгон

2013-11-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон 3034 хүн ам, 886 өрхтэй. Мандал сумын газар тариалан, МАА, төмс хүнсний ногооны гол бүс нутаг нь эднийх. Тиймээс ч Мандалынхан Хэрхийг “аж ахуйнхан” гэж нэрлэдэг. Аж ахуйнхан маань Зүүнхараа САА байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэх гээд завгүйхэн байна. Ингээд Хэрх тосгоны захирагч А.Дашзэвэгийн яриаг хүргэе.

 

-Хэрх тосгоны онцлог бөгөөд давуу тал юу билээ. Өнөөдрийн байдлаар та бүхэн ямар бүтээлч аж       луудыг хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Манай тосгоны онцлог бол газар тариалан, мал аж ахуй, төмс хүнсний ногооны чиглэлээр ард иргэд маань голлон амьдардаг. Энэ жил манайх 289 га-д төмс, 4991 га-д үр тариа үүн дотроо 4815 га-д улаан буудай тариалсан. 4503 га-д уринш хийсэн. Хуучин Зүүнхараа САА-н гол бааз суурь нь манай тосгон. Олон алдартан, баатрууд, улсын аваргууд төрсөн өлгий нутаг. Энэ сард САА байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх болоод байна. Ойн ажлын хүрээнд тариаланчдынхаа дунд уран хагалгааны улсын аварга, олон улсын тэмцээний алтан медальт Борхүү агсны нэрэмжит “Уран хагалгааны”, ахмад харваач Дамб-очир агсны нэрэмжит шагайн харвааны тэмцээнүүдийг үр хүүхэд, гэр бүлтэй нь хамтран зохион байгуулсан. Одоо гавъяат агрономич Дашдондог агсны нэрэмжит гар бөмбөгийн, ахмад харваач Түмэнөлзий агсны нэрэмжит тэмцээнийг зохион явуулах гэж байна. Түмэн-Өлзий агсны хоёр хүү нь үлэмж дархан мэргэн Гантулга, Гансүх гэж байдаг.  Ойгоо угтаад бид бүхэн хоггүй сайхан тосгон болохын төлөө ажиллаж байгаа. Энэ хүрээнд тосгоныхоо гудамж, хашааг сайжруулан хаягжууллаа. Гудамж бүрийнхээ эхэнд яаралтай тусламжийн утасны дугааруудтай самбарыг байрлуулсан нь үр дүнгээ өгч байна. “Бороо гоулд” кампанийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ажлын байр бий болгох нийтийн ахуйн үйлчилгээний төвтэй болж байгаа. Өрх тогойлсон эмэгтэйчүүд, амьдралын түвшин доогуур айл өрхүүдийн хүмүүсээ энэ ажлын байрандаа оруулах юм. Манай тосгон Мандал сумынхаа төвөөс долоон км зайтай байрладаг. Мандал орж үсээ засуулж, хувцасаа оёуулдаг байсан бол манай иргэд дэргэдээсээ үйлчилгээ авах боломжтой болох юм. Энэ дашрамд “Бороо гоулд” компаний орон нутгийн менежер Туяа эгчдээ баярлалаа гэдгээ хэлмээр байна. Манай Туяа эгч маш сайн ажиллаж байгаа. Манай эмнэлэг орон сууцны зориулалтын бус байранд олон жил болсон. Одоо зориулалтын байртай болж байгаа. Энэ байранд өндөр настангуудад зориулсан бялдаржуулах, газар тариаланчдын өрөө гээд шинэ сайхан өрөө тасалгаанууд бий болсон. Манай Туяа эгчийн нөхөр агрономич Эрдэнэчулуун гэж хүн байсан. Энэ утгаараа өөрөө хүсэлт гаргаж газар тариаланчиддаа зориулсан өрөөг тусад нь тохижуулсан.

-Өнөөдөр тосгонд хэрэгцээ шаардлагатай зүйл юу байна вэ?

-Байгаль хамгаалагч хэрэгтэй байгаа. Бид энэ зун “Бороо гоулд” компанийн дэмжлэгтэйгээр 20 сая төгрөгийн зардал гаргаж хур хогноосоо салсан. Ард иргэдийн буруутай үйлдлээс болоод эргээд хог үүсэх магадлалтай болж байна. Иймээс албан ёсны байгаль хамгаалагчтай болгож өгөхгүй бол хийсэн ажил маань үр дүн муутай болох нь байна. Бас газрын даамлын асуудал байна. Манайх тосгоны статустай. Сумаас газар зохион байгуулалтыг хийдэг. 5,10 жилийн дараа Зүүнхараа хот болоход бид түүнийг дагасан сум, дүүргийн хэмжээнд очих учраас өөрийн гэсэн газрын даамал маш их хэрэгцээтэй болж байна. Даамалтай байж л бидэнд давуу тал үүсч ачаалал багасна. 2013 онд газар өмчлөлийн явц манай тосгонд зогсонги байдалд орсон. Өмчлөлийн газар дууссан гэсэн мэдээтэй байгаа.

-Тосгоны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар байна. Ажилгүй иргэд олон байна уу?

-Ажилгүй иргэдийн тоо 20 гаруй хувьтай байгаа. Манай иргэдийн ихэнх нь хувиараа газар тариалан, нарийн ногоо тариалдаг болохоор ажилгүй мэт харагддаг. Мөн чанартаа огт орлогогүй хүн ховор. Бүгд л хашаанаасаа амьдралаа болгож байна. Энэ жил бид 54 ажлын байрыг бий болгохоос одоогийн байдлаар 50 хувьтай явна. Сая манайд 12 хүнийг ажлын байраар хангах гэрийн модны үйлдвэрлэлийн цех нээгдсэн.

-Танай тосгонд дээр үеийн хоёр давхар барилгууд нилээд хэд байх юм. Ашиглаж болохоор сайхан барилгууд байна. Эдгээр барилга хаана харъяалалтай байдаг юм бэ?

-Хуучин сансрын байр гэж сайхан байрууд байлаа. Социализмын үед дарга нар, оросын мэргэжилтэнгүүд суудаг байсан. Зах зээлийн шуурганд өртөж хувьд очоод хэн ч өөд нь татаагүйгээс болоод одоо хүндхэн байдалд орсон. Өнөөдөр 12 айлын нэг байрыг нь бид орон нутгийн төсвөөс 200 сая төгрөгөөр засварлаж байна. Гүйцэтгэлийг “Сэлэнгэ таван хан” компани хийж байгаа. Засварлаж байгаа байрны маань цэвэр ус, халаалт нь шийдэгдэхгүйд хүрээд хүндрэл үүсгэж байна. Бид аймаг, сумын Засаг даргад байгаа байдлаа танилцуулж уламжилсан. Хүн амьдарна гэж байгаа бол хамгийн түрүүнд цэвэр, бохир, халаалтыг нь шийдэх хэрэгтэй. Энэ байрууд өмнө нь нийтийн халаалтын шугамтай, цэвэр бохир устай, дотроо 00-той сайхан орон сууц байлаа. Хувьчлагдаж хүмүүс аваад ашигласан юм байхгүй ийм болгочихсон. Зарим байр нь зарагдчихсан байгаа. Зургаа нь Хархорин захын мэдэлд байдаг юм билээ. Энэ байрнуудын шугамын асуудлыг шийдчихвэл цаашдаа залуу гэр бүлүүд, төсвийнхөн байртай болох боломжтой. Оръё гэсэн хүмүүс ч байна. Байрнуудын тухайд муу биш. Засвар хийгдчихвэл манай тосгоны нүүр царай болох сайхан байрууд.

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

20 цаг 12 мин
Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

20 цаг 15 мин
“Урагшаа профессор урагшаа”

“Урагшаа профессор урагшаа”

20 цаг 17 мин
Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

Австрийн Ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчлав

20 цаг 20 мин
Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Л.Гантөмөр: Сан байгуулаад өгчихөөр манайхан яаж туйлдгийг бид мэднэ шүү дээ

Уржигдар 13 цаг 16 мин
Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Т.Доржханд: Орлогоо нотол гэхээр Засгийн газраа огцруулаад байвал Монгол Улс хөгжихгүй

Уржигдар 13 цаг 02 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Уржигдар 12 цаг 57 мин
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 55 мин
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

Уржигдар 06 цаг 30 мин
Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Уржигдар 06 цаг 29 мин