Онцлох сурвалжлага: Бид монголын эрдэнэсийг бэлтгэдэг

2019-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
   Б.ДОЛЖИНЖАВ СУИС жил болгон хийсэн ажлын тайлан, үр дүнг олонд танилцуулдаг уламжлалтай. 2018-2019 оны  нэгдсэн тайлан тоглолт, үзэсгэлэнгээ “Монгол эрдэнэ” нэртэйгээр өчигдөр /05.29/ Соёлын төв өргөөнд үзүүлсэн юм. Уран зургийн ангийн оюутнуудын бүтээл болон багш, сурагчдын хамтарсан гэрэл зургаар үзэсгэлэн гаргасан нь энэ өдөрлөгийн чимэг нь байлаа. “Хажуу булгийн нарс”, “Шаргын говь”, “Ховор амьтад”, “Улаанбаатарын үдэш” гэх мэт байгаль дэлхий, ан амьтан, их хотынхоо нэг өдрийг зурсан бүтээлийг дэлгэжээ. Үүнээс Э.Энхжингийн  “Жалам хар” хэмээх монументаль уран зураг нүдэнд нэг л содон харагдаж байв. Ардын жүжигчин, төрийн шагналт XX зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар” бүжиг нүүдэлчдийн соёлын өлгий нутгийн хөрснөөс ургасан гэдгээрээ үнэ цэнэтэй байдаг. Энэ бүжгээр сэдэвлэсэн бүтээлийн онцлог нь бүжгийн хөдөлгөөн, хэмнэл, эрч хүчийг дүрслэхдээ кубист урсгал чиглэлээр илэрхийлсэн нь оновчтой шийдэл болж, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байсан юм. Дараагийн онцлох зураг нь Л.Эрдэнэчулууны “Аялгуу” хэмээх бүтээл. Хөгжмийн аялгууг бид сонсон өөрсдийнхөө мэдрэмжээр хүлээн авдаг. Тэгвэл дүрслэх урлагийн ямар ч төрлөөр аялгууг эгшиглүүлэх боломжтой гэдгийг энэ бүтээл баталлаа. Уран зураг дахь өнгийн хослол, хүнд хөнгөн өнгийн ньюанс, дүрслэл, хөдөлгөөний хэмнэлийн цогц нийлэмжээр хүний сэтгэлд баяр баясгалан, уйтгар гуниг гээд олон мэдрэмжийг хослуулсан аялгууг эгшиглүүлэв. Энэ үеэр СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Соёл урлаг бол монголын эрдэнэ тиймээс манай сургууль монгол эрдэнэсийг бэлтгэдэг. Байгуулагдсанаас хойш 30 орчим жилийн хугацаанд 14-15 мянга орчим хүүхэд төгссөн. Тэдний  67 хувь нь ажлын байртай мэргэжлээрээ ажиллаж байна. Соёл урлагийн салбарын төгсөгчид өөртөө ажлын байр бий болгодог  онцлогтой. Өөрсдөө театр, галерей, музей, агентлаг, урлан, продакшн байгуулаад ажиллачихна. Мөн сумын төвийн соёл урлагийн ажилтан, дуу хөгжмийн багш нар, номын санчид, музейн ажилчид гэх мэт соёл урлагийн ажилтнуудыг бэлтгэдэг. Энэ чиглэлээр ажиллаж байгаа оюутнуудыг дэмжих, хосолсон мэргэжилтэй болгох тал дээр анхааран ажиллаж байгаа” гэлээ. Мөн шинэ ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд, шинэ элсэгчдэд зориулсан гарын авлага, оюутны зөвлөлөөс гаргасан сургуулийн лого бүхий малгай, цүнх, усны сав, гадуур хувцас , хурган чих хэмээх хөгжмийн зэмсгийг дэлгэжээ. Хөгжмөөр дамжуулж хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох “Хурган чих” төслийг оюутнууд санаачилсан байна. “Санаачилгатай оюутнуудыг бол их сургуулиуд дэмжин туслахад хэзээд бэлэн. Оюутнуудын гаргасан санаачилгыг байнга дэмжиж, санхүүжүүлдэг төслийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хурган чих хөгжим ганцханыг олсноо нарийн судлаад дахин үйлдвэрлээд ерөнхий боловсролын зургаан сургуулийн 300 гаруй сурагчийг сургаад хамтлагтай болсноо өнөөдөр тоглож үзүүллээ. XVI зууны үед энэ хөгжмөөр тоглож байсныг багш нар судалгаагаар нотолсон” гэж захирал Э.Сонинтогос ярьсан юм. Энэхүү хөгжмийн зэмсгийг халуун хошуутай малаа бэлгэдэн бүтээсэн бөгөөд өвөл зуд турхангүй, зун ган гачиггүй, хавар хавсаргагүй байхыг бэлгэшээн эгшиглүүлдэг уламжлалтай хөгжим юм байна. СУИС-ийн багш нар энэ мэт олон хөгжмийн зэмсгийг сэргээн бүтээх төслийг хэрэгжүүлжээ. Тухайлбал доктор, дэд профессор С.Соронзонболдоор удирдуулсан СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн өрнө дорно дахины  хөгжмийн профессорын баг “Хаадын ордны 7,9,11 чавхдаст ятгыг сэргээн бүтээх” төслийг 2015 онд хэрэгжүүлсэн байна. Ятгын бүтэц, хийцийн анхны загварыг  гаргахдаа Юань улсын судрын баримт болон XIII зууны үеийн Персийн зураачдын зурсан Ираны музей, Герман улсын Берлиний номын санд хадгалагдаж буй Хүлэгэ, Өлзийт хаантай холбогдох бүтээлүүдийг харьцуулан судалжээ. Тухайн хөгжмийн зэмсгийн бүтцийг гаргахын тулд түүхэн эх сурвалжуудыг судлахаас эхлээд тухайн зэмсгийн хөгийг алдагдуулахгүй байх, дуугаралтыг сайжруулахын тулд багш нар ур ухаанаа шингээн ажилладаг аж. Үзэсгэлэнгийн дараа тайлан тоглолт Эхлэл буюу уламжлал, Оргил буюу орчин үе, Тайлал буюу ертөнцийн анир гэсэн гурван өөр утга агуулгатай боллоо. Эхлэл буюу уламжлал хэсэгт багш Д.Энхгэрэлийн удирдсан “Айзам торгууд” биелгээ, Н.Жанцанноровын “Аз жаргалын бороо” аяыг төгөлдөр хуураар тоглож, “Уран хас” бүжгэн жүжгийн “Адажио”-г бүжиглэв. Оргил буюу орчин үе хэсэг У.Эрдэнэбаярын “Дурлалын гудамж” мюзиклээр үргэлжилж, тайлал буюу ертөнцийн анир хэсэг Хүүхдийн үлээвэр хөгжмийн зэмсэг “Хурган чих”-ийн аялгуугаар эхэлж, “Тамганы бүжигчид” болон “Хөмөргөн гурвалжин бүжгээр” үргэлжилж,  Хөгжмийн урлагийн сургуулийн ятгын багш Ч.Амарбаясгалангийн “Ертөнцийн анир” эгшгээр төгссөн юм. Язгуур урлаг, сонгодог урлаг, орчин үеийн урлагийн төрлүүд, мюзикл , СУИС-ийн иннновацын бүтээл эртний монгол хөгжмийн аялгуу, хадны зургийг бүжгээр амилуулсан өвөрмөц уран бүтээлүүдээ тэд толилууллаа. Мөн ОХУ-ын Москва хотноо Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцсон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн найрал дууны хамтлаг “Улаан талбай”-д дуулсан дуугаа үзэгчдэд хүргэв. Энэ жил 15 оюутан Бээжинд болсон Залуучуудын театрын их фестивальд Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалаар хийсэн физикл драммаар оролцсон бол  56 хүүхэд ирэх сард болох Юнескогийн чуулганд “Хөмөргөн гурвалжин” хадны зурагнаас сэдэвлэсэн модерн балетыг тоглож үзүүлэх юм байна. Энэ талаар сургуулийн захирал Э.Сонинтогос “ Оюутнуудын нэг хэсэг нь Итали, Герман, Изралид  монгол улсын нүүр царай болоод дуулаад, үзэсгэлэнгээ гаргаад явж байгаад нь бахархдаг . СУИС-аас  хөрвөх чадвартай, монгол улсдаа төдийгүй дэлхийд өрсөлдөх чадвартай уран бүтээлчид гарах ёстой. Технологийн дэвшил, даяаршил залуучуудыг дэлхийн бусад орны  уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломжийг олгож байна. Дэлхий бол СУИС-ийн оюутнуудын өрсөлдөх талбар. Барууны орнуудад төгсч ирсэн кино, зураг, видео анимейшний чиглэлээр төгсч ирсэн залуу багш олон бий. Уламжлалаа хадгалж авч үзэх, орчин үеийн дэлхий нийтийн урлагийн шилжилт өөрчлөлтийг сургалтын хөтөлбөртөө тусгах чиглэлээр ажиллаж байна. Гадаад хамтын ажиллагаа сайтай сургууль учраас гадны төсөл хөтөлбөрүүдийг нэлээн их хийж байна ” гэж ярьсан юм. Ийн бид СУИС-ийн авьяаслаг, уран бүтээлч, судлаач багш оюутнуудын уламжлал, шинэчлэлийг хослуулсан бүтээл, тоглолтын нэг дор сонирхон сэтгэлийн таашаал амсч тэднээр бахархан буцлаа. Эх сурвалж:www.polit.mn     
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

15 цаг 12 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

15 цаг 12 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

15 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

15 цаг 12 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Өчигдөр 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Өчигдөр 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Өчигдөр 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Өчигдөр 06 цаг 00 мин
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

Уржигдар 17 цаг 12 мин