Өмнийн говийг төвийн эрчим хүчний системд амжилттай холболоо

2013-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛД

Өмнөговь аймгийг төвийн эрчим хүчний системд холбож дуусаад улсын комисс ажиллаж ашиглалтад хүлээн авлаа.

Мандалговь-Тавантолгой-Оюутолгой 220кВ-ын хоёр хэлхээт 400км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110кВ-ын Чойр, Мандалговь дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлт, шинээр баригдсанТавантолгой, Оюутолгойн дэд станцуудын барилга угсралтын ажлыг хүлээн авах ажиллагаа энэ сарын 11-нд  Өмнөговь аймагт болж тус аймгийн хүндэт иргэн Д.Баянтогтохын хэлснээр “агаарын мөнгөн утас өмнийн говьд илч гэрлээ түгээж эхэллээ”.

Энэхүү бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг “М-Си-Эс интернейшнл” ХХК гүйцэтгэж Мандалговь-Тавантолгой 220кВ-ын хоёр хэлхээт 250км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын “Чойр”дэд станцын Мандалговь 110кВ-ын гаргалгааны шинэчлэл, 110 кВ-ын “Мандалговь” дэд станцын өргөтгөл, 110 кВ-ын Тавантолгой дэдс танцыг шинээр барьж байгуулсан бол өнгөрсөн оны  наймдугаар сараас Тавантолгой-Оюутолгой 220кВ-ын хоёр хэлхээт 138км цахилгаан дамжуулах агаарын шугам, Оюутолгой дэд станцыг шинээр барьж дуусгалаа.

Уг төсөл арга хэмжээний бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дээрх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэнээс гадна Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой     220кВ-ын хоёр хэлээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын томоохон зураг төслийг монгол инженерүүд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөд байна.

Оюутолгой уурхайгаас Ханбогд сумын хооронд 40 км урт, 35 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын туршилт, тохиргооны ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Ханбогд суманд мөн өдөр болов.

Оюу Толгойн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан цахилгааны шугам, дэд станцын барилга байгууламжийн өмчлөх эрхийг “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-д шилжүүлж, тус байгууллагатай хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурсан юм.

Өмнийн говьд уул уурхай эрчимтэй хөгжихийн хэрээр энэ бүс нутагт хүн амын тоо өсч, зах зээл тэлсээр байна. Эрчим хүчийг дагаж хөгжил гэдэгчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх, амьдралынхаа ая тухыг сайжруулах боломж гарч буйд өмнөговьчууд сэтгэл өндөр байна.

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМ ТӨВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ХОЛБОГДЛОО

 

Таван толгой-Даланзадгад чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам,  дэд станцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх ажиллагаа мөн энэ сарын 13-нд боллоо. Уг барилга угсралтын ажлыг Монгол улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК гүйцэтгэжээ.

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг даган хөрөнгө оруулалтыг татаж байгаа ч сүүлийн жилүүдэд орон нутаг өөрөө цахилгаан эрчим хүчний бэрхшээлтэй байж ирсэн. Харин энэ ажлыг Монгол Улсын Засгийн газар ийнхүү шийдвэрлэж Өмнөговь аймаг цахилгааны бэрхшээлгүй боллоо. “Өмнөговь аймгийн цахилгаан эрчим хүчний доголдлоос гаргах нь Эрчим хүчний яамны гол бодлогын нэг байсан” гэж ЭХЯ-ны  БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар нээлтийн үеэр хэлж байлаа. Мөн Шинэчлэлийн Засгийн газраас Өмнөговь аймгийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, цахилгааны бэрхшээлээс гаргаж байгаад Өмнөговь аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, нийт ард иргэд талархалтай байгаагаа Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж хэллээ. 

Таван толгой-Даланзадгадын цахилгаан дамжуулах агаарын шугам, Даланзадгад 110/35/ 10 кВ-ын дэд станц  ашиглалтанд орсоноор аймгийн төв болон бусад таван сумдыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах нөхцөл бололцоо бүрдэж байна. Цаашлаад сум, суурин газрын эрчим хүчээр хангах зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумдыг Оюутолгойгоос цахилгаанаар хангах ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Эрчим хүчний яамнаас томилогдсон Ажлын хэсгийнхэн эдгээр сумдад ажилласан бөгөөд өчигдөр Ханбогд сум цахилгаанд холбогдсон бол ирэх долоо хоногт Баян-Овоо сум холбогдох юм байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр, цахилгаан дамжуулах агаарын шугамд холбогдоогүй үлдсэн сумдыг 2014 он гэхэд бүрэн холбосноор Монгол улсын хэмжээнд бүх сумд төвийн эрчим хүчний системээс  байнгын эрчим хүчээр хангагдах юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин