“Еврей, Арабууд хамт амьдрах ёстой гэж Моше Даян хэлдэг байсан”

2013-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Москвад болсон Mercedes-Benz Fashion Week моодны долоо хоногт Израилийн домогт генерал, Батлан хамгаалахын сайд асан Моше Даяны гэргий Рут Даян хүндэт зочноор уригдсан юм. Рут эдүгээ 97 настай ч олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоор байна. Тэрээр домогт генерал нөхрийнхөө, Еврей-Арабын харилцааны талаар “Известия”-д ярьж байна. 

 

-Та яаж яваад моод хөөцөлддөг төрийн мэдлийн Maskit компанийн тэргүүн болчихсон юм бэ?

-Би энэ салбараас даанч хол хүн байлаа. Хөдөлмөрийн яаман дээр мэргэжлийн сургалтын хэлтэс байгуулж дөнгөж ирсэн хүмүүсийг газар боловсруулах, тариа ногоо тарих эрдэмд сургаж байлаа. Гэтэл нэг жил ургацаа бараг бүтэн алдаж, нөгөө хэлтэс ажилгүй болсон. Тэр хүмүүсээр ямар нэг юм хийлгэхийн тулд хувцас оёх улсын компанийг байгуулах санаа сэдсэн. 60 жилийн өмнө шүү дээ, еврей үндэстнүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирж цуглаж байсан цаг. Тэр хүмүүст мөнгө олж, гэр бүлээ тэжээх боломж олгох л зорилготой байсан. Тэгээд 22 орноос ирсэн хүмүүсийг цуглуулж энэ компанид ажиллуулсан. Үндэсний өнгө, дизай­ныг бүтээгдэхүүнд шин­гээж, зааж сургадаг мэр­гэжилтнүүд дороо л гараад ирсэн. Багдадаас ирсэн нэг хүн оёхын зэрэгцээ худалдаа арил­жааг санаачилж, оёсон хувц­саа Англи, Франц, Марокко руу гаргадаг бол­лоо. Ингэж өгсөж яв­саар манай брэнд дэлхийд нэртэй болсон доо.

-Та бүхий л амьдралаа Еврей-Арабын хэлэлцээнд зориулсан, арабаар чөлөөтэй ярьдаг. Яагаад ингэж явах болов?

-Би Иерусалимын араб хэсэгт нь төрсөн хүн. Ээж минь хүүхдийн цэцэрлэгт араб хэл дээр хичээл заадаг байлаа. Тиймээс би нөхцөл байдлыг сайн мэднэ. Израилийг аль ч талаас нь сайн мэднэ. Би улс төр оролддоггүй, улс төрийн туйлын үзэл бодлоос зайлсхийдэг хүн. Харин охин Яэль маань долоон жил Кнессетэд депутат байсан, Тель-Авив хотын дэд дарга байсан улстөрч хүн.

Би бол хүнийг л сонирх­дог. Хөгжимд хил хязгаар байдаггүй шиг моодны ертөнцөд ч үндэс­тэн ястнаар нь хуваах зүйл байдаггүй. Манай агентлагт Назаретийн араб мэргэжилтнүүд бий. Өөр шашин, өөр үзэл бодол тэдэнд саад болдоггүй. Нийтлэг хүмүүнлэг үнэ цэнэ, хамтын хөдөлмөр, зорилго дээрээс яриа, хэлэлцээ үүсдэг. Би тэр энхийн хэлэлцээний үндэс суурийг тавьж өгөхийг хичээдэг дээ. Жишээ нь, би Хүүхдийн зүрхний төвийн олон нийтийн зөвлөлийн тэргүүн. Манай төв долоо хоногт нэг удаа Саудын Араб болон Газын зурвас, Баруун эргийн хүүхдүүдэд хагалгаа хийдэг. Төвд еврей ч, араб ч эмч ажилладаг.

-Таны үзэл бодол таны нөхөр Моше Даяны явуулж байсан бодлоготой давхацдаг байсан уу?

-Тэр хэдийгээр цэргийн өндөр албаны хүн байсан ч еврей, арабуудад хамт ажиллаж, амьдрах боломжийг заавал олгох ёстой гэж үздэг байсан. 1967 онд Зургаан өдрийн дайны дараа Яффын хаалгыг нээх тушаалыг анх өгсөн хүн нь Моше байсан юм. Ингэснээр Зүүн Иерусалимын араб иргэд Иерусалим руу орж, бид ч элдэв саадгүйгээр Хуучин хот болон бусад байшин барилгад хүрэх боломжтой болсон юм. 

-Та Палестины чөлөөлөх байгуулагын лидер Ясир Арафатын бэлэвсэн гэргий Суха Арафатын ээж, Палестины яруу найрагч Раймонд Тавилтэй бүх насаараа нөхөрлөж байгаа. Эдүгээ Ясир Арафатыг полонигоор хордуулсан гэж ярих боллоо...?

-Түүнийг хордуулаагүй байх аа. Тэр хүнд өвчтэй байсан. Арафат онгоцны ослоос ганцаараа амьд үлдсэний дараа эрүүл мэнд нь хурдан муудсан. Тэр үед Ясир олон гэмтэл авч, 13 цагийн турш Сахарын ойд тусламж хүлээж хэвтсэн юм. Энэ бүгд түүний биеийг муутгасан юм. Раймонд бид хоёр хамтдаа дурдатгал ном бичиж байгаа, мөдхөн олны хүртээл болно.

-Саяхан Волгоградад болсон халдлагын дараа Израилийн туршлагаар террористуудын орон гэрийг нь устгах санал гарч ирж байсан. Таны нөхөр Израильд анх энэ тактикийг санаачилж байсан. Энэ ер нь хэр үр дүнтэй арга вэ?

-Энэ талаар мэр­гэжилт­нүүд надаас илүү ярих биз. Гэвч Израилийн тусгай албад тер­рористуудыг эрж хайх, нэгжих, зохион байгуулагч, ивээн тэт­гэгчдийг нь илрүүлэх, хамаатан садныг шийтгэх гээд цогц арга хэмжээ ав­даг байсан. Тэднээс өр­сөх, террорист ажил­лагаанаас сэргийлэх нь хамгийн чухал байсан юм.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

3 цаг 24 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

10 цаг 25 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

10 цаг 32 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

18 цаг 42 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

18 цаг 42 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

18 цаг 42 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07