
Д.ГЭРЭЛ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд өвдөг шороодсон УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар намын дотоод амьдралын талаар ном бичихээр болжээ. Тэрээр намд фракц бүлэглэл ямар оролцоотой, албан тушаалд хэрхэн хүрдэг тухай баримттайгаар бичих гэнэ.
Бага хурал өндөрлөнгүүт Ж.Сүхбаатар цахим ертөнцөөр “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” хэмээн жиргэсэн юм. Тэрээр энэ удаа МАН-ыг хэд хувааж ч болзошгүй хурцадмал байдлын буруутнаар Т.Бадамжунай тэргүүтэй “хотын фракц”-ын тайзны араар хуйвалдаан зохион байгуулагчдыг нэрлэх сурагтай.