Кубын эрх баригчид давхар мөнгөний системийг халахаар шийджээ

2013-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Аливаа улс орон ганцхан мөнгөн дэвсгэрттэй байдаг бол Кубад хоёр мөнгөн дэвсгэрт ашигладаг. Арал дээр 20 жилийн өмнөөс бий болсон, олон тэгш бус байдлын эх үүсвэр болсон давхар мөнгөн дэвсгэртийг үгүй болгох анхны арга хэмжээг эрх баригчид аваад байна. Рауль Кастрогийн Засгийн газар хоёр мөнгөн дэвсгэртийн системийг халж, нэгтгэхэд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ гэдгээ албан ёсоор зарлав. Гэхдээ тодорхой цаг хугацаа заасангүй.

ЗХУ задарч, Кубад үзүүлдэг тусламж дэмжлэг зогсон хүнд байдалд ороод байсан ид үед буюу 1994 онд Эрх чөлөөний арал дээр хоёр мөнгөн дэвсгэрт эргэлдэх болжээ. Тэр цагаас хойш куба иргэдийн ихэнх нь хамгийн бага цалин, тэтгэврээ авдаг, гол хэрэглээний бараа, хүнсээ худалдаж авдаг куба песо буюу CUP, шүдний оогоос авахуулаад импортын олон бараа, интернэт, аялал жуулчлалтай холбоотой олон үйлчилгээг төлдөг хөрвөх песо буюу “хүчтэй мөнгө” CUC гэсэн хоёр мөнгө хэрэглэгдэх болжээ. Нэг CUC нэг ам.доллартай тэнцдэг бол, нэг CUP 24 дахин бага ханштай.

Давхар мөнгийг халах бодлогын чанартай шийдвэрийг тоймч, шинжээчид янз бүрээр хэлж байгаа ч сайшааж буй нь дийлэнх байна. Питсбургийн их сургуулийн нэртэй эрдэмтэн, куба гаралтай Кармело Меса-Лаго “Энэ бол олон жилийн өмнөөс хүлээгдэж байсан зөв алхам. Давхар мөнгө нь Кубын нийгэмд хуваагдал, ялгарал бий болгож, гадуурхагдсан давхаргыг бий болгож байсан. Үнийг хөөрөгдөх, хуйвалдах явдлыг давхар мөнгө өөгшүүлсэн. Импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгоход ч мөнгөний давхар систем саад болж байсан” хэмээн ярилаа.

Хамгийн анхны арга хэмжээ болгож, куба иргэд куба песогоор санал болгож буй бараа бүтээгдэхүүнийг бэлэн хөрвөх песогоор, эсвэл хөрвөх песотой зээлийн картаар худалдан авах боломжтой болж байгаа аж. Гаваны дэглэм давхар мөнгийг халахаасаа өмнө бүтцийн шинэчлэл хийж, үндсэн хэрэгцээнд хүрэлцэхүйц цалин тавьж, үр бүтээлтэй эдийн засгийн систем бий болгож, авлигыг илүү сайн хянахгүй бол нэгдсэн мөнгөнд шилжсэний  дүн гарахгүй хэмээн чөлөөт сэтгүүлч Мириам Лейва өгүүлэв.

Куба улс давхар мөнгөнд шилжсэнээр хөрвөх песотой, хөрвөх песогүй гэсэн шууд л хоёр давхаргыг бий болгосон юм. Аялал жуулчлалын салбарт ажилладаг иргэд, эсвэл “cuentapropistas” буюу жуулчдад хувиараа үйлчилж мөнгө олдог хүмүүс сард 600 куба песоний (22 евро) цалинтай эмчээс илүү цалин, орлоготой болсон байна. Давхар мөнгө анхнаасаа л ийнхүү тэгш бус байдлыг бий болгож өөгшүүлжээ. Үүнээс улбаатай олон шударга бус байдал бий болсон. Куба иргэд хүнсний наад захын хэрэглээ, тамхи, кофегоо куба песогоор авдаг. Зочид буудалд байрлах, зоогийн газар хооллох зэрэг “ахисан төвшний” ажил үйлчилгээ хөрвөх песогоор хийдэг тул эдгээр нь жирийн иргэдийн хувьд бараг биелшгүй мөрөөдөл болсон юм.

Арлын эрх бариг­чид давхар мөнгийг халах алхмыг үйлдвэр, компаниудаас эхлүүлэхийг эрмэлзэж байна. Дараа нь хувь хүн, иргэд рүү орох бодолтой байгаа аж. Рауль Кастро 2006 онд Засгийн эрхэнд гарч ирснийхээ дараа социалист эдийн засгийн загварыг шинэчилж, орчин үед хөл нийлүүлэх арга хэмжээ авахдаа давхар мөнгөний систем нь улс орны хөгжилд томоохон чөдөр тушаа болж буйг хүлээн зөвшөөрсөн билээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин