Х.Тэмүүжин: Д.Сугарын гарын үсэг нотлогдвол эрхийг нь түдгэлзүүлэх ёстой

2013-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хууль, эрх зүйн салбарт өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийнхээ талаар ярихаар сэтгүүлчдийг “Зангиагүй уулзалт”-д урилаа. Уулзалтын эхэнд Монголын хууль зүйн салбарт гурван том өөрчлөлт орж байгааг дуулгав. Нэгдүгээрт, хууль сахиулах байгууллагын шинэчлэл. Хоёрдугаарт, хууль , эрх зүйн бодлогын өөрчлөлт. Гуравдугаарт, дэд бүтцийн өөрчлөлт. Сайд энэ өөрчлөлт дундаас цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлээ илүү тодотгож ярина лээ. Энэ нь цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдох болсонтой холбоотой ажээ. Уулзалтын үеэр сэтгүүлчид түүнээс цагдаагийн  байгууллагад шалгагдаж байгаа дуулиант хэргүүдийн талаарх асуултад хариулт авсан юм.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой яг ямар хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна вэ. Гишүүн өөрөө болохоор ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа намайг нэг ч удаа дуудаж асуугаагүй гэдэг?

-Хэрэгт холбогдсон хүн хэзээ ч өөрийгөө гэм буруутай гэж хэлдэггүй. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэн ч байсан өөрийгөө гэм буруугүй гэж хэлэх эрхтэй. Тухайн хүн өөрөө болон түүний эхнэр, хүүхэд, аав, ээж нь ч гэсэн түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм л нийгэмд бид амьдарч байгаа.Тиймээс Ё.Отгонбаяр гишүүн өөрийгөө буруугүй гэсний төлөө “энэ хүн буруугүй” гэж туйлширч болохгүй. Хуулийн байгууллага хуулийн хүрээнд шалгалтаа хийж байгаа. УМБГ-ын дарга Ц.Батсүхийн мэдэгдсэнээр бусдаас авлига нэхсэн  асуудал, түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Данстай холбоотой асуудалд давхар бичилтүүд байгааг, мөнгөний дүн өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийн талаар нэмэлт тайлбар гаргаж өгөх байх.

-Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэрэг юу болж байна?

-Н.Номтойбаярт хутгалуулж гэмтлээ гэсэн иргэн хуулийн байгууллагад гомдол гаргасан. Үнэн худлыг шүүх эцэслэн тогтооно. Хутгалуулсан гэх иргэн өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, өөрөө мэдүүлэг өгсөн. Харин маргааныг хэн эхлүүлснийг нягтлан  шалгах ёстой. Г.Нямдорж гэж өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүнтэй холбоотой маргаан бий. Саяхан Налайхад хүн буудуулсан хэрэг гарлаа. Үүний ард мөн л гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө “атаман” гэж үздэг байсан хүмүүсийн хүүхдүүд холбогдсон гэдэг асуудал яригдаж байна. Хууль зүйн сайдын зүгээс өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдсон, олон жил хоригдоод суллагдсан этгээдүүд  хуулийн байгууллагын хараа хяналтад байна уу гэх асуултыг тавьсан. Гурван хүн тодорхой хэргүүдээр шалгагдаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй хэрэг үйлдсэн бол хариуцлагаа хүлээнэ. Хуулийн хугацаандаа энэ хэргийг шалгаад тогтоож таарна. 

-Саяхан тусгайгийн  хоёр алба хаагч нэгнийхээ биед халдсан асуудал  олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Энэ нь цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх биш өөрсдөө харин хэрэг таридаг болсныг хэлэх байх?

-Тэр хохирогч гээд байгаа нөхөр бол цагдаагийн тусгай бүлэгт олон жил ажилласан, 2005 онд тодорхой шалтгааны улмаас халагдаад, энэ хавар  буцаж ажилдаа орсон юм билээ. Халагдчихаад ямар шугамаар буцаж ажилдаа орсныг тодруулахад танил талаа ашигласан асуудал   гарсан. Тэр хүн тусгайд байсан , ах хүн гэдэг байдлаар удирдлагадаа хандсанаас асуудал үүссэн гэсэн. Ажлын  байранд байсангүй гэж шаардлага тавьсны төлөө даргынхаа нүд рүү цохисон гэж байгаа. Үүнийг нь дэд дарга нь хараад бас хариу цохичихсон. Нэг ёсондоо шууд удирдлагад нь байгаа хүн даргаа зодож болохгүй гэдэг үүднээс гар хүрсэн гэдэг. Тусгай  үүрэг гүйцэтгэдэг хүмүүс зургаа олон нийтэд цацаж болдоггүй учраас шаардлага  тавьсныхаа төлөө цохиулсан хүн нь олон нийтэд ил гарч чадахгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсон. Харин хэвлэл мэдээллээр зургаа гаргаад байгаа хүний тухайд дахин энэ байгууллагад ажиллах  боломжгүй болсон учраас  ийм үйлдэл хийсэн байх. Нөхцөл байдал ийм. Дотоод хяналтаараа асуудлыг шалгаж байна. Зэвсэгтэй харьцдаг, маш чухал тусгай албанд ийм хэмжээний увайгүй байна гэдэг харамсалтай. Энэ салбарын сайдын хувьд асуудал гаргасан хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Хэвлэлээр сенсааци тариад  байгаа нөхөр энэ албанаас зайлах нь тодорхой. Зодуулсан гэдэг гомдлыг хуулийн байгууллага шалгаад шийдвэрлэнэ. Бас  шаардлага тавьсан албан тушаалтны биед халдсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсээд явна.

-ЦЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан хоёр хурандаа төсвөөс гадуур данс үүсгэж, их хэмжээний мөнгө завшсан асуудал шалгагдаж байгаа. ЦЕГ гэх энэ нүсэр бүтэцтэй байгууллагад энэ мэт  хууль бус үйлдэл цаашид  үргэлжилсээр байх вий гэдэг болгоомжлол байна?

-Энэ асуудал ганц Санхүү ар талын газрын дарга, нягтлан хоёртой холбоотой юм биш л дээ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай холбогдох ёстой. 2002 оноос хойш бүх төрийн байгууллагын төсвөөс гадуурх дансыг хаасан  байхад яагаад цагдаад ийм данс үлдчихэв гэдэг ноцтой асуудал. Хувь хүмүүсийн буруу гэхээс илүү тогтолцооны буруу. Цагдаагийн  байгууллага гэдэг улс дотор улс болсны  гай. Энэ тогтолцоог шинэчлэхгүй бол дахиад жилийн дараа Б.Билэгт гэдэг хүн ч ийм алдаа хийчихсэн явахыг үгүйсгэхгүй.

-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ. Өөрөө хэргээ хүлээсэн гэдэг мэдээлэл бий?

-Өөрөө хэргээ хүлээх нь нэг асуудал. Үүний цаана Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү  “Би  хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэж хэлдэг. Хуурамчаар үйлдсэн гээд явчихаар гарын үсэг зурсан гэж байгаа “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Иймэрхүү хэргээс болж Монгол Улс  зургаан арбитрт дуудагдаад явж байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг дээр тусдаа ажлын хэсэг байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны түвшинд байгуулсан ажлын хэсэг бол бидний эрх  хэмжээ хүрэхгүй юм байна гэдгээ хэлсэн. Тиймээс дахиад өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулах асуудал яригдана. Одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй  байна.

-ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ мэт олон хэрэгт холбоотой гэж ярих юм. Тэр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахиж тавих боломж бий юу?

-Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр Цэцийн есөн гишүүн хуралдаад, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Прокурор Цэцэд хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болбол, хэрвээ үүнд Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой.

-Хангалттай үндэслэл байхад Цэц зориуд хаацайлж байна гэж  ойлгож болох уу. Эсвэл цагдаагийн байгууллага хангалттай нотлох баримтгүйгээр асуудал тавиад яваад байгаа юм уу. Аль талдаа байна вэ?

-Цэцийн өмнөөс би ярих эрхгүй. Тэдний дотроо шийдэх асуудал. Гэхдээ үүнээс болж хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг харин хэлж чадна.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 36 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 46 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 58 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин