Сомалийн далайн дээрэмчид “үхлийн цохилт” амслаа

2013-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин


Н.МӨНХЖИН

Сомалид далайн дээрэм цэцэглэн хөгжиж, улс орон бараг тэр чигээрээ “өрөөсөн нүдэт”-ийн ажил, орлогоор амьдарч байлаа. Цагаандаа гараад байсан далайн дээрмийн эсрэг олон улс түмэн хэдэн жилийн өмнөөс дорвитой арга хэмжээ авсны үр дүнд Сомалийн далайн дээрмийг бараг таслан зогсоогоод байна. Сомали иргэн бүр далайн дээрмийг сонирхож байсан үе өнгөрч, эдүгээ далайн дээрэм явцгүй болсныг хүн бүр ойлгох болжээ.

Сомалийн далайн дээрмийн загалмайлсан эцэг гэгддэг Мохамед Абди Хасаныг саяхан Бельги улсад баривчилсан нь уруудан доройтож буй энэ “бизнес”-т эцсийн үхлийн цохилтыг өгөв бололтой. Хасан далайн дээрэмчдийг найман жилийн турш удирдсаныхаа дараа саяхан энэ ажлаа орхиж, аж ахуй эрхлэн энгийн амьдрал “төвхнүүлэхээр” болсноо зарлаж байсан билээ.

“Аффейн” хочит Абди Хасаныг далайн дээрэмчдийг энгийн амьдралд эргэн оруулах хөтөлбөрийн тэргүүн асан Мохамед Аданы хамтаар саатуулсан юм. Тэд далайн дээрмийн “бизнес” дээр хамтардаг байсан нь тогтоогдож байгаа аж. Арваад жилийн өмнөөс Сомалийн дээрэмчид далайн дээрмийн шинэ үеийг эхлүүлснээс хойш нэг хөлөг онгоцны төлөөсний мөнгө дунджаар гурван сая доллар болж өсчээ. 2011 онд дээрэмчид нэг хөлөг онгоцыг таван сая доллараар суллаж байсан удаатай. Нийтдээ Сомалийн “хүнд гарууд” сүүлийн арван жилд 385 сая долларын орлоготой “ажиллажээ”.

Нэг хөлөг онгоцыг дайран эзлэхэд 15 орчим дээрэмчин оролцдог. Тэд ажлаа гүйцэтгэж, хөлөг онгоц барьцаалах бүртээ тус бүр 10-15 мянган долларын харамж авдаг аж. Гэтэл хөлөг онгоцны харуулын цалин ердөө л 430 доллар. Гэвч далайн дээрэмчид шан харамжаа цагтаа авна гэж байхгүй, золиосны мөнгө төлөгдсөний дараа авахаас гадна энэ хугацаанд баривчлагдах аюул байнга нүүрлэж байдаг ажээ.

Далайн дээрэмчдийн орлогыг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл тэдний учруулсан хохирлын нэг нь энэ юм. Үүнээс гадна, дээрэмчдийг баривчлах, хорих ажилд ихээхэн мөнгө зарцуулж байна. Энэтхэгийн далайгаас баривчилсан дээрэмчдийг шоронд хорих зардал энэ онд аль хэдийнэ 10 сая долларыг давжээ. Өмнөх оны зардал 27 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Зөвхөн Европт гэхэд л 2011 онд 72 далайн дээрэмчнийг шүүхээр шийтгэж, хорих зардалд нь 3.4 сая доллар зарцуулжээ. 2012 онд 99 дээрэмчнийг шийтгэж, шоронгийн зардал нь 4.7 сая долларт хүрсэн байна.

Дэлхий даяар 1300 орчим далайн дээрэмчин баригдаж хоригдож байгаагийн 870 нь Африкийн шоронд байгаа юм. Кени улс болон Харгейса нийслэлтэй хагас автономит Сомалиланд улсын шоронд хамгийн олон далайн дээрэмчин ял эдэлж байна. Саяхан болтол бараг өдөр бүр хөлөг онгоц хулгайлагдлаа гэж сонсогддог байсан. Эдүгээ хамгийн аюултай, идэвхтэй дээрмийн бүлгүүдийг бут цохиж, баривчилж хорьсон тул Сомалийн далайн дээрэм бараг дампууралд оржээ. Дээр нь, загалмайлсан эцгийг нь баривчилсан мэдээ “Үхлийн цохилт” болж буй нь ойлгомжтой. Далайн дээрмийг нэгмөсөн “нугаслаж” авах олон улсын хүчин чармайлт ийнхүү үр дүнгээ өгч байна. “Өрөөсөн нүдэт”-үүдийн ажил, мэргэжил мөдхөн алга болно хэмээн өрнөдийн тоймчид бичжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин