Унгар улс тэнэмэлүүдээ шийтгэнэ

2013-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Унгарт амьдардаг хэдэн мянган тэнэмэл, орон гэргүй хүмүүсийг ихээхэн “хатуу өвөл” хүлээж байна. Пар­ла­ментын суудлын гуравны хоёрыг эзэлж, илт давуу эрхээ тогтоосон консерватив Фидес нам гудамжинд амьдардаг хүмүүсийг торгох, олон нийтийн хөдөлмөр хий­л­­гэх, бүр шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах хуулийг баталжээ. Орон гэргүй хү­мүүст ингэж хатуу хандаж, шийтгэх нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг хэмээн Human Rights Watch байгууллага болон орон нутгийн төрийн бус байгууллагууд үзэж байгаа юм. Унгарын гүйцэтгэх засаглалын тэргүүн Виктор Орбан энэ бодлогынхоо төлөө Европ даяар шүүмжлүүлж байна. Тэрээр олон нийтийн газарт эмх журмыг баталгаажуулж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан тухайгаа Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ.

Хотын захиргаанаас орон гэргүй хүмүүсийн байх ёсгүй газар, бүсийг тогтоож өгөх аж. Хамгийн түрүүнд соёлын өв, дурсгал бүхий газар, түүний эргэн тойронд тэнэмэл хүмүүс харагдах ёсгүй хэмээн хотын захиргааны төлөөлөгч Балинт Мисетиц ярилаа. Түүх, соёлын дурсгалаараа алдартай Будапешт хотын төв үүнд бүрэн хамрагдаж байгаа юм. Энэ цаг мөчөөс хойш эдгээр бүс нутагт ямар нэг тэнэмэл, орон гэргүй хүн харагдах юм бол цагдаа очиж тэндээс явах шаардлага тавих аж. Шаардлагыг үл биелүүлбэл 6-180 цагийн олон нийтийн албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноох ажээ. Үүнийг эс зөвшөөрвөл хуулийн дагуу 500 хүртэл еврогоор торгоно. Тэнэмэлүүд энэ зөрчлийг зургаан сарын дотор гурван удаа давтвал 1-60 хоног шоронд хорих ялаар шийтгэх юм. Оромж, овоохой босгон амьдарч байгаа хүмүүст энэ хууль мөн хамаатай хэмээн эрх баригчид мэдэгдэж байна.

Орон гэргүй хүмүүсийн эсрэг чиглэсэн Орбаны Засгийн газрын энэхүү бодлого нь шинэ зүйл биш. 2012 оны арваннэгдүгээр сард Унгарын Үндсэн хуулийн шүүх ийм агуулгатай хуулийг хүчингүй болгож байжээ. Гудамжинд амьдарч байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн шиг үзэж шийтгэх нь хүний эрхийг хамгаалах, хүндэтгэж үзэх зарчимтай зөрчилдөж байна гэж үзээд цуцалж байсан аж. Гэвч энэ нь Виктор Орбаныг “нугалж” чадсангүй. Тэрээр тэнэмэл хүмүүсийг шийтгэх хуулийг дахин парламентаар оруулж батлуулж чадлаа.

Унгар дахь хүний эрхийг хамгаалагчид дээрх хуулийг эсэргүүцэж байна. Фидес нам 2010 онд сон­гуульд илт давамгай ялалт байгуулснаасаа хойш орон гэргүй хү­мүү­сийн эсрэг хатуу ши­рүүн бодлого явуулж иржээ. “Тэднийг шийт­гэж, торгосноор ядуурал арилахгүй. Тэр хүмүүс өөрсдийн хүслээр гу­дам­жинд амьдраагүй. Өөр сонголтгүй болоод л тэгж яваа хүмүүс. Тэнэмэл хүмүүсийг орогнуулдаг газрууд дүүрчихээд байна. Зөвхөн Будапешт хотод гэхэд л дөрвөн мянган тэнэмэл хүнийг орогнуулах газар дутагдаж байна” хэмээн хүний эрхийн байгууллагын ажилтан ярилаа. Харин Засгийн газраас тэнэмэл хүнийг хонуулах газар хангалттай байгаа, энэхүү шинэ хууль нь орон гэргүй хүмүүсийн ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалахын төлөө батлагдсан хэмээн мэдэгдэж байна.

 

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

3 цаг 45 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

10 цаг 46 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

10 цаг 53 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

19 цаг 4 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

19 цаг 4 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

19 цаг 4 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07