Дэлхийг сүйрлээс аварсан дэд хурандаа С.Петров

2013-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Социалист лагерийн тэргүүлэгч гүрэн ЗХУ-ын иргэд дүн нойрондоо унтаж байсан 1983 оны есдүгээр сарын 26-ны шөнө дэлхийн III дайныг эхлүүлэх шахсан нэгэн үйл явдал болжээ. ЗХУ, АНУ-ын сөргөлдөөн эрчээ авч, хүйтэн дайн дээд цэгтээ хүрээд байсан цаг.

Үүнээс ердөө гурван долоо хоногийн өмнө ЗХУ-ын агаарын хилийг зөрчин хэд хэдэн цэргийн объектын дээгүүр нисч өнгөрсөн  Өмнөд Солонгосын “Боинг 747” онгоцыг “Су-15” сөнөөгч онгоц пуужингаар харван сөнөөгөөд байв. “Боинг 747” чухам юуны улмаас чиглэлээсээ хазайсныг одоо болтол эцэслэн тогтоож чадаагүй билээ.

Өмнөд Солонгосын агаарын тээврийн онгоц ЗХУ-ын Сахалин арлаас холгүй далайд унасан бөгөөд 246 зорчигч, нисэх багийн 23 гишүүн бүгд амь насаа алдсан юм. Тус онгоцоор АНУ-ын сенатч Л.Макдональд явсан нь олон улсын байдлыг бүр ч хурцатгасан аж.

30 жилийн өмнөх тэр шөнө дэд хурандаа С.Петров ЗХУ-ын Серпухов-15 гэх пуужин илрүүлэх сансрын цоо шинэ системийг удирдах төвд гарч байхад гэнэт түгшүүрийн дохио хангинажээ. АНУ-ын нутаг дэвсгэрээс цөмийн цэнэгтэй хэд хэдэн баллистик пуужин хөөрч ЗХУ-ыг чиглэж буйг компьютерууд илрүүлсэн байв.

Удирдах төвд байсан бүх хүн сандарч, дарга С.Петровынхоо тушаалыг хүлээн зогсчээ. С.Петров юуны түрүүнд хяналтын бүх систем доголдолгүй ажиллаж байгаа эсэхийг шалгахыг даалгав. Ямар ч доголдол илэрсэнгүй. Гучин түвшний давхар шалгалт түгшүүр үнэн гэдгийг илтгээд байв.

С.Петров ЗХУ-ын удирдагч Ю.Андроповт  байдлыг яаралтай илтгэх ёстойгоо мэдэж байлаа. Эрс шийдмэг зантай Ю.Андропов бий болсон нөхцөл байдалд ямар ч эргэлзээгүйгээр өргөн цар хүрээтэй цөмийн хариу цохилт өгөх нь үндсэндээ тодорхой байсан аж.

Шийдвэр гаргах ёстой тэр хэдхэн минутын тухай С.Петров 30 жилийн дараа дурсахдаа, “Хоёр, гуравхан минутын дотор бүхнийг нягтлан шинжлэх боломжгүй. Ёстой л мэдрэмжээрээ шийд гаргахаас өөр арга үлдээгүй. Би хоёр зүйл дээр анхаарлаа хандуулсан. Нэгдүгээрт, пуужингийн довтолгоон ганц бус бүх баазаас зэрэг эхлэх учиртай. Гэтэл тэгээгүй. Хоёрдугаарт, компьютер гэдэг хүн биш тул ямар нэг өөр зүйлийг пуужин хөөргөсөнтэй андуурч болно. Энэ хоёр дээр л үндэслэн би толгой мэдэн шийдвэрээ гаргасан даа” гэж ярьсан юм.

Тэрээр дэлхийн хувь заяаг толгойгоороо хариуцан системд андаа гарсныг зарлан түгшүүрийн дохиог зогсоожээ. Тун удахгүй түүний зөв байсан нь нотлогдсон байна. Пуужин илрүүлэх сансрын систем үүлнүүдээс ойсон нарны гялбааг пуужинтай андуурсан нь тогтоогдсон аж.

Энэ үйл явдлыг нууцласан нь мэдээж. Дэлхийн III дайныг зогсоосон гавьяатай түүнийг дэд хурандаа цолтой харьцангуй гайгүй мөнгөтэй тэтгэвэрт гарган Москвагаас холгүй орших Фрязинод байр өгөхөөс өөрөөр урамшуулаагүй гэнэ. Түүнд төрийн ямар ч шагнал гардуулаагүй аж.

1983 оны есдүгээр сарын 26-ны шөнө болсон хэргийг манай хойд хөрш удаан нууцалж байгаад 15 жил өнгөрсний дараа 1998 онд л нийтэд ил болгожээ. Харин “Дэлхийн иргэдийн холбоо” гэх олон улсын олон нийтийн байгууллага 2006 оны нэгдүгээр сарын 19-нд С.Петровыг Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хүлээн аван “Цөмийн дайныг зогсоож чадсан хүнд” гэсэн бичиг бүхий цом гардуулсан байна.

Тэрхүү цом  С.Петровын умгар сууцны том өрөөнд болов хундагнуудын дунд тоосон дарагдан хадгалагдсаар байгаа ажээ. С.Петровыг дэлхий ертөнц энэ оны эхээр дахин нэг эргэн санасан юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд ХБНГУ-ын Дрезден хотноо түүнд зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсооход хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог шагналыг гардуулсан.

Шагналыг 25 мянган евро дагалдсанд тэтгэврийн өвгөн тоймгүй баярлаж, Германаас зээ нарынхаа захисан бэлгийг хэнээс ч мөнгө гуйлгүй авч гэртээ нүүр бардам харьсан гэнэ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин