Хатагтай “найн” ба түүний багийн ялалт

2013-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

 “Герман үндэстний ээж хүчтэйгээ дахин нотлов”. “Меркелийн бүгд найрамдах улс оршин тогтносоор”. “Герман үндэстэн хатагтай “Найн”-д “За” гэж хэллээ”. “Европын “төмөр хатагтай” хариагүйгээ харууллаа”...

Эдийн засгийн хямралд сульдаж туйлдсан Европын холбооны зүтгүүр нь болж яваа ХБНГУ-ын парламент буюу Бундестагийн сонгуулийн дараа “хөгшин” тивийн сонинуудын тэргүүн нүүр иймэрхүү гарчгуудаар эрээлжилж байв.

Тус улсын Канцлер Ангела Меркелийн тэргүүлсэн Христийн ардчилсан нам нийт сонгогч бундесбюргерүүдийн 41.5 хувийн дэмжлэг аван ялалт байгуулжээ. Хоёр Герман нэгдсэнээс хойш тус нам сонгуульд ийм их санал авсан удаагүй билээ.

Гэхдээ тус нам үнэмлэхүй олонхийн санал авч чадаагүй тул дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломжгүй юм. Ер нь ХБНГУ-ын түүхэнд домогт Канцлер Конрад Аденауэрийн үед л 1957 оны сонгуулиар тус нам дангаар Засгийн газар байгуулж байсан ажээ.

Сөрөг хүчний хүчирхэг Социал-демократ нам ердөө 25.7 хувийн санал аван удаалсан байна. Тус нам түүхэндээ үүнээс бага саналыг ганцхан удаа л авч байсан гэх. Бундестагт түүнчлэн таван хувийн босго давсан Зүүний холбоо (8.6 хувь), Ногоон нам (8.4 хувь) орох болзол хангажээ.

 Харин Христийн ардчилсан намтай эвсэл болон сүүлийн дөрвөн жил Засгийн эрхийг барилцаж явсан Чөлөөт ардчилсан нам сонгогчдын 4.8 хувийн санал аван хагас зуун жилийн түүхэндээ анх удаа Бундестагийн гадна үлдлээ. Тус намын дарга, ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Ф.Реслер, “Энэ сонгууль манай намын түүхэнд тохиосон хамгийн гашуудалтай үе боллоо. Үүний улс төрийн хариуцлагыг би дангаараа үүрнэ” гэж мэдэгджээ. Тэрээр намынхаа даргын албан тушаалаа орхих нь үндсэндээ тодорхой юм.

ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн онцлогоос цухас боловч дурдахгүй бол болохгүй. Бундестагийн сонгууль холимог системээр явагддаг бөгөөд 598 суудлын 299-ийг пропорционал буюу намын жагсаалтаар, үлдсэнийг мажоритар буюу тойргийн мандатаар хуваарилдаг.  ХБНГУ-д сонгуулийн насны 61.8 сая бундесбюргерийн ирц сайн байсан бөгөөд улс төрийн 30 нам, дөрвөн мянган нэр дэвшигч өрсөлджээ.

Энд дурдахад, угийн зохион байгуулалт сайтай германууд сонгуулиа үлгэр жишээ зохион байгуулсан бөгөөд сонгуулийн хороод оройн 20.00 цагт хаалгаа барьснаас ердөө хэдхэн минутын дараа урьдчилсан дүнг нийтэд зарласан гэнэ.  

Ялалт байгуулсан Христийн ардчилсан нам одоо Засгийн газраа ямар намтай эвсэл байгуулах нь сонирхол татаж байна. Тоймчид боломжит хоёр хувилбарыг тэмдэглэж буй. Эхнийх нь “том” буюу Христийн ардчилсан нам, Социал-демократ намын эвсэл. Нөгөөх нь  “хар-ногоон” буюу Христийн ардчилсан нам, Ногоон намын эвсэл.

Энэ сонгуульд А.Меркелийн нам ялалт байгуулах нь анхнаасаа тодорхой байсан билээ. Европыг нөмөрсөн эдийн засгийн хямралын үеэр тус нам улс орноо чадварлаг удирдсанд ард иргэд сэтгэл ханамжтай байгаа нь төрөл бүрийн санал асуулгаас илт харагдаж байсан юм. ХБНГУ-ын анхны эмэгтэй Канцлер А.Меркель хямралын үеэр улс орноо төдийгүй Европын холбоог хатуу гараар удирдаж, эрсдэл дагуулж болох элдэв шинэлэг алхмууд хийхээс эрс татгалзан “долоо хэмжиж, нэг огтол” зарчмаар маш нарийн тооцооны үндсэн дээр шийдвэр гаргаж ирсэн нь эхнээсээ эсрэг үр дүнд хүргэх болсон.

Тэрээр хямралд орон сүйрлийн ирмэгт тулсан Европын улс орнуудыг мөнгө гуйх тоолонд өгөөд байсангүй, эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого явуулах болзолтойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан тул Европ даяар хатагтай “Найн”(германаар “Үгүй” гэсэн үг) нэр авсан билээ. А.Меркель ХБНГУ-ыг гурван сонгууль дараалан удирдсан гуравдахь Канцлер болж байгаа юм.

Европын холбооны бусад улс оронд А.Меркель мэт цагийн механизм шиг ажилладаг, шинэлэг зоримог алхам хийдэггүй улстөрч ийм удаан төр барина гэдэг бараг л боломжгүй. Харин угийн прагматик сэтгэлгээтэй ажилсаг германуудад дэлхий дахины өнөөгийн ярвигтай нөхцөл байдалд түүнээс өөр тохирох удирдагч үгүй дэг.

Сонгууль болдгоороо болж, А.Меркель Канцлерын суудалд залардгаараа заларч, шар айрагны “Октоберфест” наадам бундесбюргерүүдийг баясгадгаараа баясган Европын эдийн засгийн хөдөлгүүр найдвартай ажилладгаараа ажиллах нь ээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин