Г.Шийлэгдамба: Улс төрийн хүрээнд хүний нөөцийн хямрал үүссэн гэж болно

2013-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн ч эрх баригч нам, сөрөг хүчинтэй ойлголцож чадахгүй байх шиг. Шинэчилсэн Засгийн газарт хамтран ажиллаж буй МАХН энэ асуудалд ямар  байр суурьтай байна вэ?

-Үл ойлголцолд хүрэх эсэх ч юу байхав дээ. Хамгийн чухал нь улс орны эдийн засаг хүндхэн нөхцөлд байгаа энэ үед бид хамтарч хамгийн зөв арга зам шийдлийг олж эдийн засгийн тогтворжуулах үүрэгтэй. Мэдээж  намууд улс төрийн өнцгөөс  гэхээсээ илүүтэй үүсээд байгаа нөхцөл байдалд бодитой хандаж өөрсдийн тавьж буй гарц шийдлээ  УИХ дахь бүлгээрээ дамжуулан гаргаж тавих хэрэгтэй.

Түүнээс биш хэн нэгэндээ улс төрийн тулгалт үзүүлж хэрүүл, хэл амаар асуудалд хандах нь энэ улс оронд сайн зүйл авчрахгүй. МАХН- ын хувьд цаг алдахгүй шаардлагатай асуудлаа Засгийн газарт гарган тавьж УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Гэвч хэлэлцэж байгаа асуудлууд  дотор тооцоо судалгаа муутай хэрэгжилтийн хэтийн үр дүн тодорхойгүй зэргээр шүүмжлэл дагуулсан асуудлууд байгааг  анхаарахаас өөр яах вэ.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас ээлжит бус чуулган хуралдаж таван хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн. Асуудлыг заавал УИХ-аар шийдэх шаардлага байсан уу?

-Энэ бол зүй ёсны асуудал . Гэхдээ асуудлуудын гол нь  УИХ ээлжит бусаар хуралдах эсэхдээ биш юм. Гол нь нөхцөл байдлыг сайжруулах нэгдмэл бодлогод УИХ хүрэх нь чухал даа.

-Эдийн засгийн хямрал үүсэхэд, хөрөнгө оруулалт буурахад манай улсын хууль эрх зүйн орчин нөлөөлсөн, өмнөх Засгийн газрын алдаа байсан гэж одоогийн эрх баригчид үзэж байгаа. Энэ оновчтой дүгнэлт мөн үү?

-Эдийн засгийн ноцтой хямрал үүссэн гэж үзэхгүй байна. Харин хөрөнгө оруулалт буурч орлого багассан уу гэвэл багассан. Аль ч цаг үеийн эрх баригчдад алдаа онооны асуудал хамаатай байдаг. Алдааг засаж авах амжилтыг үргэлжлүүлж бататгах гэсэн энгийн нэг ойлголт бий. Тэр ч утгаараа  бүхнийг өмнөх рүүгээ хамаатуулбал утгагүй хэрэг. Одоогийн УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа нөхдүүд бас өмнө нь  УИХ, Засгийн газарт ажиллаж л байсан шүү дээ. Тиймээс өчигдөр алдсан байж болно, өнөөдөр алдахгүй байх хэрэгтэй, бас үүрэгтэй. Ер нь УИХ, Засгийн газарт цус сэлбэлт хэрэгтэй болж гэж хүмүүсийн ярьж буйг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэмгүй мэт. Учир нь аанай л нөгөө хэд гэдэг шиг сүүлдээ бүр хөрөнгө өвлүүлдэг шиг, угсаа залгамжилдаг шиг юм л болж байна. Сүүлийн 23 жилийн хугацаанд 200 гаруйхан хүн л тогтмол УИХ-ын сонгуульд өрсөлддөг тэднээсээ 76 хүн л сонгогддог болж 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэх мэтчилэн шоолох ёгтлохын хооронд ард иргэд ярьж байна.  Тэгэхээр манай улсад эдийн засгийн хямрал үүссэн гэхээсээ өмнө улс төрийн шатандаа хүний нөөцийн хямрал үүссэн гэж үзэж болно. Тэгэхээр бид улстөрчдийн хүний нөөцийн  бодлогод нэн тэргүүнд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. 

-Сөрөг хүчин болох МАН Шинэчлэлийн Засгийн газар ажиллахгүй, арчаагүй байснаас ийм байдал үүссэн гэж шүүмжилж, бүлгээс нь дүгнэлт хүртэл гаргалаа. Гэтэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй байна. Энэ талаар та МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд ямар санал, бодолтой байгаа вэ?

-“Шударга ёс ” эвслийн бүлгийн өмнөөс ямар нэгэн тайлбар дүгнэлт өгөх эрх бүхий хүн би биш л дээ. Миний бодоход Засгийн газрын хувьд ерөнхийд нь дүгнэж хэлэхэд үйл ажиллагаандаа дүн тавиулах цаг хугацаа одоо бол харин их ойртож байгааг  анхаарч байгаа байх гэж бодож байна. Өмнө нь бол яаран дүгнэх цаг хугацаа арай болоогүй байгаа тухай хүмүүс, би ч мөн хэлж байсан санагдана.  Товчхондоо, Засгийн газар ажиллахгүй байсан гэж яривал дэгсдүүлсэн  хэрэг болно. Харин арчаатай байсан үгүйн тухай бол өөр хэрэг ярих ёстой асуудал мөн.

-Хэрэв эрх баригчдын буруу байгаа бол танай намын сайд нарт ч хамаатай биз дээ?

-Засгийн Газар кабинетын зарчмаар ажилладаг .

-Ер нь ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй асуудал болоод өнөөдөр нийгэмд үүссэн нөхцөл байдлын талаар МАХН дотооддоо ярилцаж дүгнэлт хийсэн үү. УИХ дахь эвслийн бүлэгт ямар нэгэн чиглэл өгсөн үү?

-Тодорхой төвшинд ярилцаж санал бодлоо солилцож л байна. УИХ дахь эвслийн бүлэгт шууд чиглэл өгөх нөхцөл байдал одоогоор үүсээгүй байна. Ээлжит бус чуулганы хувьд ийм байна. Харин цаашлаад намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын хүрээнд тодорхой бэлтгэж төлөвлөж байгаа асуудлууд бол бий. Жишээлбэл, Улс төрийн намуудын  тухай  хуулийн хувьд ч гэх юмуу. Ер нь цаашид МАХН-ын зүгээс УИХ дахь эвслийн бүлэгтэй харилцан ажиллах харилцаагаа идэвхижүүлж ажиллах зүй ёсны шаардлага нөхцөл байдал бодитой байна л даа.

-Нийгэмд нэлээд дуулиантай асуудал гарлаа. Урт  нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журмын тухай хуулийг өөрчлөхийг иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж Төрийн ордны ойролцоо буу тавьсан. Үүний цаана ямар асуудал байгаа гэж харж байна вэ?

-Урт нэртэй хуулийн хувьд бол батлагдаад дөнгөж дөрвөн жил болж буй хууль шүү дээ. Өнөөдөр зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэж байгаа нь цаанаа олон эрсдлийг дагуулж байна. Өөрчилж болох хэдий ч ийм настай хуулийг батлаж өнөөдөр нийгэмд бухимдал төрүүлэх нөхцлийг бий болгож байгаадаа УИХ ер нь ямар дүгнэлт хийж байгаа хэрэг вэ. Ер нь бүхнийг иргэний хөдөлгөөнийхөн гэж хавтгайруулах хэрэггүй болов уу. Aрд түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлэх эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй.  Гэхдээ аливаа асуудлыг хүчээр шийдэх гэж оролдох нь буруу. Тиймээс монгол хүн ёс жудгаа бодсон ч тэр Төрийнхөө ордон руу буу шагайна гэдэг байж болохгүй л үйлдэл .

-Бүх зүйл хэн нэгний, хэсэг бүлэг хүмүүсийн, бүлэглэлийн захиалгатай хийсэн ажил гэж  зарим улстөрч хэлэх юм. Валютын ханш өссөн, хөрөнгө оруулалт буурсан, буун дуу гарсан нь зохион байгуулалттай ажил гэдэгт санал нийлэх үү?

-Тэгж хэлж байгаа улстөрчид нь хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс, бүлэглэлийн захиалгатай хийсэн ажлын цаадах эздийг нэрлэнэ биз. Эрхбиш улс байна даа, тийм ч амархан гадна дотныхны явуулгаар дотроо, гэдсэндээ хөлөө жийлцэхгүй байлгүй дээ гэж найдаж байна. Tуйлын үнэн, туйлын худал гэж үгүй, Тэгэхээр үүнийг цаг хугацаа харуулна биз ээ.

-Тухайлбал, валютын ханшийг зохиомлоор хөөрөгдсөн этгээдийг олж хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн?

-Ерөнхий сайд хүн хариуцлагагүй баримт нотолгоогүй зүйл ярих ёсгүй юм. Tиймээс үүнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтооно биз ээ.

-Нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх тухайд олон талын тайлбар дүгнэлт явж байна. Таван хууль өөрчлөнгүүт хөрөнгө оруулагчид манайхруу хошуурна гэж найдаж буй нэг хэсэг байхад, эдийн засгийн байдал ирэх он хүртэл хүндхэн үргэлжилнэ гэх юм. Эрх баригч намтай хамтран Засгийн газарт ажиллаж буй МАХН ямар дүгнэлт өгөх вэ?

-Нөхцөл байдал хэрхэн нааштай  эргэж болохын тухайд Засгийн газар, УИХ-ын хамтын ажиллагаанаас голлон шалтгаална биз. Бага  улстөржиж, ажил хэрэгч нийтлэг эрх ашгийн төлөө улс төрийн голлох намууд, улмаар УИХ дахь бүлгүүд нэгдмэл нэг байр суурин дээр хүрч ажиллаж чадвал гадна, дотнох нөхцөл байдал, тэр тусмаа хөрөнгө оруулалтын орчинд эерэг хандлага гарах л болно. Дүгнэж хэлэхэд бүх талын тогтвортой орчин л энэ улс оронд хэрэгтэй байна гэх үү дээ. Харин ард түмний эрх ашгийн эсрэг хийгдсэн, ард түмний баялгийг шударга бусаар хуваан авах байдлаар гарсан шийдвэрүүдээ даруйхан өөрчилж засаж авах ёстой гэдгээ ойлгож авсан боловуу гэж гэж хууль тогтоогч нартаа найдаж байгаагаа уламжилъя.

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

8 цаг 34 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

15 цаг 49 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

15 цаг 49 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Өчигдөр 17 цаг 18 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Өчигдөр 16 цаг 25 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Өчигдөр 13 цаг 16 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин