НҮБ Сирийг химийн зэвсэг хэрэглэснийг батлав

2013-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Их Британи, АНУ болон Францын талынхан өнгөрсөн сарын 21-нд болсон халдлагад Сирийн удирдлагууд химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж байсныг НҮБ шалгалтаараа баталлаа. Дамаск хотод болсон тус халдлагын үеэр “Зарин” нэртэй хорт утааг ашигласан нь шинжилгээгээр тодорхой болсон байна. Энэ тухай шинжээчдийн бэлтгэсэн тайланг өнгөрсөн даваа гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай хурлын үеэр тус байгууллагын тэргүүн Пан Ги Мүн танилцуулав.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн химийн зэвсэг хэрэглэсэн явдлыг “Дайны гэмт хэрэг” гэжээ.  Өнгөрсөн долоо хоногт Женевт болсон хэлэлцээрийн үр дүнд АНУ болон ОХУ Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад авах тухай төлөвлөгөө боловсруулсан билээ. Хэлэлцээр ёсоор ирэх оны дунд үе хүртэл Сирийн химийн зэвсгийг устгах эсвэл тус улсын газар нутгаас гаргах ёстой аж. Хэлэлцээрийг нэлээн хэдэн орны удирдагчид дэмжсэн юм. Түнчлэн НҮБ-аас Сири улс химийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцид ирэх сарын 14-нд нэгдэнэ гэж мэдээлсэн.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин