Б.Цогтгэрэл: Үндсэн хууль тэгш оролцоотойгоор батлагдвал хүлээн зөвшөөрөгдөх тал нь давуу болно

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  -Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлнэ. Та болон танай нам ямар байр суурьтай байгаа вэ? -Үндсэн хууль нийгмийн тэгш оролцоотойгоор  батлагдаж чадвал дараа нь хүлээн зөвшөөрөгдөх тал нь давуу болно. Нэгэнт олон намын тогтолцоотой орны хувьд  улс төрийн намуудын байр суурь их чухал. Иймд  Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэгдэхээс өмнө улс төрийн намууд байр сууриа нэгтгэх зорилгоор  саяхан хэлэлцүүлэг хийсэн. Парламентад суудалтай, суудалгүй намууд хэлэлцүүлэгт оролцож, аль болох байр сууриа нэгтгэх зорилгыг баримталсан. Ажлын хэсэгт  байгаагийн хувьд би төсөлд дэвшүүлсэн  байгаа олон саналыг дэмжиж байна. Гэхдээ дутуу орхигдсон чухал заалтууд байна. Тэгэхээр  ач холбогдолгүй зарим заалтыг сольж, нийгмийн шаардлага,  эрэлтэнд  байгаа, олон түмний хүсч байгаа тэр зүйл  заалтуудыг бид Үндсэн хуульд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. -Өнөөгийн нөхцөл байдалд хууль батлагдах боломж байна уу? -УИХ-д нэг нам 65 суудалтай байна гэдэг энэ өөрчлөлтийг хийх түүхэн бололцоо. УИХ таван намтай байхдаа, гурван намтай байхдаа Үндсэн хуулиа өөрчлөх гэж оролдож байсан. Харамсалтай нь  амжилтад хүрээгүй. Тиймээс одоогийн боломжийг ашиглах гэж оролдох нь зөв. Гэхдээ энэ нь нэг нам дангаараа хэрэгжүүлж батал  гэсэн үг биш юм. Бүх нам, хөдөлгөөнүүдийн санал санаачилгыг   авч нэгтгэн аль болох нийгмийн зөвшилцөл дээр олонхийн боломжоо ашиглах ёстой. -УИХ-ын чуулганаас гадна санал авах ёстой гэсэн байр суурь гарсан уу?   -Өмнө нь зөвлөлдөх санал асуулгууд явсан. Гэхдээ тэр нь хангалттай бус. Санал асуулгаар тохиолдлын чанартай гэж байгаа боловч ерөнхийдөө чиглүүлсэн санал асуулга явчихлаа гэсэн нийгмийн хардлага байгаа. Үүнийг хардлага,сэрдлэггүй байлгахын тулд нийгмийг чөлөөтэй байлгаж, аль болох олон талын байр суурийг нэгтгэн батлах гээд  оролдох ёстой. Болохгүй бол тэртэй тэргүй дараагийн УИХ руу хойш тавигдах болно. -Санал асуулгыг улс орнууд яаж явуулдаг юм бол. Манай улсын хувьд одоо  дахиад санал асуулга явуулна гэсэн үг үү? -Дэлхийн улс орнуудын практикт тухайн орон нутагт амьдарч буй иргэд зам барих уу, усан байгууламж барих уу, усан цахилгаан станц байгуулах уу гэх мэт аж ахуйн асуудлууд дээр  оршин суугчдын саналыг асуудаг ийм л туршлагатай. Үндсэн хуульд санал асуулга ашигласан туршлага ховор. Тэгэхээр үүнийг санаачлах нь буруугүй боловч олон түмэн итгэхгүй байна шүү дээ. Өөрсдийн сонгосон улсуудыг цуглуулж, сургалт хийж чиглүүлж байгаад саналыг нь багцлаад авчихлаа. Түүгээрээ түрээд Үндсэн хуулийг өөрчлөх гээд байна гэж байна шүү дээ. Ер нь нийгэмд гурван хардлага яваад байна. Нэгдүгээрт, нэг нам дангаараа батлах гээд байна. Хоёрдугаарт, нэр төдий өөчрлөлт хийх гэж байна. Гуравдугаарт, ерөөсөө Ардын нам өөртөө ашигтайгаар өөрчлөх гэж байна гэж хардаад байна. Тэгэхээр хууль цааш урт настай үйлчлэхийн тулд, олон түмний итгэлийг даахуйц, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тиймээс бусад нам, хөдөлгөөн, ард иргэдийнхээ саналыг сайн тусгах ёстой. УИХ-ын түвшинд ярьж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол Д.Лүндээжанцан нарын МАН-ын гишүүдийн  боловсруулсан хуулйин төсөл явж байгаа. Тэгвэл МАХН-ын зүгээс  хэдэн жилийн өмнөөс Дээд хуулийн төсөл боловсруулж, ард түмэнд танилцуулж ирсэн байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ? -Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлагын тухай нийгэмд ойлгуулахад МАХН түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гагцхүү зөвхөн МАХН-ын санаачлан боловсруулсан хуулийн төсөл гэх юм бол түүнтэй яг адил 30 хувилбар бариад явж байгаа улс төрийн нам байна. МҮАН гэхэд л 2007 оноос хойш нэг хувилбар дэвшүүлж ирсэн. Хөдөлгөөнүүдээс 3-4 хувилбар гарсан. ИЗНН-ын, Монголын Либерал намын гээд Үндсэн хуулийн төсөл энд тэндгүй байна. Бүгд өөр өөрийн хуулийн төслийг заавал хуульчилна гэж  зүтгэвэл зөвшилцөхөд хэцүү. Иймд аль болох дундын нэг хувилбар дээр байр сууриа нэгтгээд явах нь зүйтэй. -Та түрүүнд Д.Лүндээжанцан нарын боловсруулсан төсөлд чухал заалтууд орхигдсон байна гэлээ. Тэр нь ямар заалтууд байгаа вэ?  -Байгалийн баялгийн зохицуулалттай холбоотой суурь заалтууд бүрмөсөн орхигдсон,эдийн засгийн бүлэг гэж огт байхгүй байгаа. Хяналт, шалгалт огт байхгүй болсон. Монголчуудын хамгийн их талцал хуваагдлын голомт нь байгалийн баялаг байгаа. Үүнийг олон түмний мэдэлд, тэдний өмчид шилжүүлж өөрчлөх ёстой. Дээр нь энэ дээр суурилсан асар их хөрөнгө олон түмний хяналтаас гадуур оффшорт, хар эдийн засгийн бүсэд явж байна. энэ бүгдийг хянадаг хяналтын институт байх ёстой. Үүнийг заавал хуульчлах ёстой. -Тэгвэл огт  шаардлагагүй  ямар зүйл, заалтууд байна? -УИХ-ын гишүүний үүрэг, хариуцлагатай холбоотой УИХ-ын тухай хуулиар зохицуулах заалтуудыг Үндсэн хуульд оруулах гээд явж байх жишээтэй. Тухайлбал, хариуцлагагүй гишүүдийн ирцийн асуудлыг Үндсэн хуульд оруулна гэж байгаа нь  өөрөө хариуцлагагүй юм. Энэ тийм амин чухал асуудал биш. Үүний оронд эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой заалт олон бий. Ялангуяа хяналт, шалтгалтын талаар заавал оруулж өгөх ёстой. Үндсэн хуульд ийм функц байхгүйгээс өнөөдөр Монголд хулгай нүүрлэсэн шүү дээ. Эх сурвалж: www.polit.mn
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

2 цаг 46 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

3 цаг 1 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

3 цаг 1 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13