Хятадын удирдлагын дээд шатанд “их цэвэрлэгээ” эрчээ авав

2013-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Хятадын коммунист намын Улс төрийн товчооны нөлөө бүхий гишүүн асан Бо Силайг шүүх хурал өндөрлөнгүүт тус улсын Засгийн газрын дэргэдэх төрийн өмчийн хяналт, удирдлагын хо­роо­ны дарга Зян Земинийг саатуулан шал­гаж эхэлжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээс үзвэл өнгөрсөн гурав­дугаар сард сайдын дайтай энэ албан тушаалд томилогдсон 58 настай Зян Земинийг ноцтой алдаа дутагдал гаргасан гэж үзэж байгаа аж.

Зян Земин үүнээс өмнө долоон жилийн турш Хятадын төрийн өмчит томоохон газрын тос, байгалийн хийн “CNPC” корпорацийг тэргүүлж байжээ. Хонг­конгийн “Саут Чайна морнинг пост” сонины мэдээлснээр сүүлийн хэдэн сарын дотор тус корпорацийн хэд хэ­дэн дэд захирлыг барив­чилсан гэнэ. Тэд­гээр баривчилгааг Хятадын коммунист на­мын дээд удирдлага сайшаан дэмжиж, хууль сахиулагчдад ногоон гэрэл асаажээ.

Тун удахгүй Хятадын коммунист намын Улс төрийн товчооны байн­гын хорооны долоон ги­шүүний нэг асан, тус улсын бүх төрлийн аюулгүйн албадын аж­лыг хянаж явсан Жоу Юнканийг саатуулах төлөв­тэй. Тэрээр өмнө нь Зян Земинтэй хамт “CNPC” корпорацид өндөр албан тушаал ха­шиж байжээ. Жоу Юнкан Зян Земинийг дээд түвшинд өмгөөлөн хам­гаалдаг нэгэн байсан бололтой.

Зян Земиний хувь заяа өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-ны шөнө болсон нэгэн автомашины ослын улмаас хазайсан гэх. Тэр шөнө Хятадын коммунист намын Улс төрийн товчооны хэлт­сийн даргын хүү хар өн­гийн тансаг “Феррари” машинаар хурдлан давхиж бай­гаад жолоодлогын хяналт алдан гэрлийн шон мөргөн газар дээрээ өөд болжээ. Тэрээр согтуугаар машин барьж яваад ийн осолд­сон бөгөөд арын суу­­далд байсан хоёр залуу эмэгтэй хүнд бэртэл авсан аж.

Хятадын нөлөө бүхий улстөрчийн хүүгийн энэ хэргийг чухам Зян Земин дарахыг оролдож, осолд өрт­сөн хоёр бүсгүйн ар гэрт “CNPC” корпорацийн данс­наас олон арван сая юанийг нөхөн төлбөр хэл­бэрээр олгож амыг нь таглажээ. Энэ нь ил болж сөхөгдсөнөөр Зян Земинийг баривчилж, өөр бусад олон хэрэгт буруутгах ажил ид өрнөж байгаа гэнэ.

Ер нь төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү аажмаар шилжиж буй манай урд их хөршид газ­рын тос, байгалийн хий­гээс гадна эрчим хүчний хангамж, санхүү гээд олон салбарт төрийн мэдлийн аварга том корпорациуд ажилладаг. Тэр корпорациуд хилийн чана­дад хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулан улс орныхоо эдийн засгийг тө­рөл бүрийн түүхий эдээр тасралтгүй хангадаг ажээ.

Төрийн өмчит аварга том корпорациудын үйл ажиллагаа нэлээд нууцлаг, өндөр албан тушаалтнууд нь дур мэдэн өөрсдөдөө өндөр цалин олгосоор өнөөг хүрсэн гэнэ. Ийм гажуудлыг Бээжин бүрэн арилгаж, удирдагчдынх нь үйл ажиллагааны дүрэм журмыг илүү хатуу болгох бодлого баримталж эхэлжээ.

Тэгээд ч БНХАУ-ын шинэ дарга Ши Жинпин намын болон төрийн аппаратыг хууль бусаар баяжихыг эрмэлзсэн хүн бүхнээс цэвэрлэнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. Тэгэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Б.Ельцинээс Кремлийн эзний түлхүүрийг гардахдаа мөн л өрсөл­дөгчдөө дарж, байр сууриа бэхжүүлэх үүднээс нэлээд шийдмэг алхмууд хийн төр-бизнесийн олигархиудад дайн зарлаж байсан. Үүн шиг Ши Жинпин ямар ч байсан ойрын хэдэн жил эрх мэдлээ баталгаажуулахын тулд нэлээд хатуу гараар улс орноо удирдах нь үнд­сэндээ тодорхой болж байна. 

Гэхдээ тэр үед В.Путинд эн зэрэгцэхүйц өрсөлдөгч байгаагүй бол Хятадын дээд удирдлагад хүч тэнцүү хэд хэдэн фракц байдаг гэх. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Бо Силай, Жоу Юнкан, Зян Земин нар Ши Жинпиний талынхантай өрсөлдсөөр ирсэн нэг бүлэглэлийн хүмүүс ажээ.

Юутай ч БНХАУ-ын шинэ дарга Ши Жин­пиний санаачилсан ав­лига­тай тэмцэх кампанит ажил хүчээ авч, нам тө­рийн өндөр албан ту­шаалт­нууд ар араасаа сууд­лаасаа ховхрох бол­лоо. Ийнхүү манай урд их хөршид улс төрийн “их цэвэр­лэгээ” эрчимжсээр байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин