Сирийн дайн ба гарах үр дагавар

2013-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Дипломат арга зам хайгаад мухардсан өрнөдийн гүрнүүд Сири дахь аймшиг, цус асгаралтыг зогсоохын тулд АНУ-аар толгойлуулсан эвсэл байгуулан Башар Асадын дэглэмийг дайлаар мордохоор шийдсэн бололтой. Б.Асад энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь дэлхий нийтийн тэвчээрийг барж, тэрээр Саддам Хусейний араас орох тавилангаа хүлээн суух учиртай болсон ч байж магадгүй.

АНУ, Их Британи Сирийг дайлаар мордох төлөвлөгөөгөө дэмжүүлэн тогтоол гаргуулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандсан байгаа. Сирийн дэглэмийг өөрчлөн буулгах бус, харин өнөөгийн Засгийн газар нь ард иргэдийнхээ эсрэг дахин химийн зэвсэг хэрэглэхээс сэргийлэхийн тулд ингэж хөдлөхгүй бол болохоо болилоо хэмээн тайлбарлав. “The New York Times”-т бичсэнээр, Башар Асадад өрнөдийн цэргийн хүчирхэг гүрнүүдтэй эрэгчин эмэгчнээ үзэлцэх, эс бөгөөд буулт хийж хэлэлцээний ширээнд суух гэсэн хоёр л зам үлдэж байгаа аж. АНУ-ын цэрэг арми байлдааны бэлэн байдалд ороод байгаа, зөвхөн тэргүүн командлагч Барак Обамагийн тушаалыг хүлээж байгаа хэмээн Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел мэдэгдэв. Америкийн цэргүүд зохих байрлалаа эзэлж, Ерөнхийлөгчийн байлдааны ямар ч тушаалыг биелүүлэх боломжтой болоод байгаа аж.

Гэвч Сирийг яаж, хэрхэн довтлох вэ? Ямар ч байсан газраар довтлохоос зайлсхийж буй аж. “The Washington Post” сонинд “Довтолгоо хоёр, гурван өдөр үргэлжилнэ, Дамаскийн дэглэмийн стратегийн байрлал, байгууламжуудыг л бөмбөгдөнө” хэмээн бичжээ. Цэргийн байгууламжууд, зам гүүр, телевизүүдийг бөмбөгдөх бололтой. Мөн Ерөнхийлөгчийн ордон дээр бөмбөг унах магадлал их байгаа юм.

Энэхүү “хашраах” ажиллагааг явуулахын тулд АНУ Газар дундын тэнгис дахь тус бүр нь 20 гаруйTomahawk пуужинтай USS Mahan, Ramage, Barry, Gravely хэмээх дөрвөн байлдааны хөлөг онгоцоо “сойжээ”. Энэ пуужин 1600-1800 км-ийн тусгалтай, зөвхөн сонгосон байгаа устгадаг бөгөөд олон улсын мэдлийн уснаас харвах боломжтой юм. Одоогоор бөмбөгдөж устгах 50 орчим байгууламжийн жагсаалт гараад байгаа ба тус бүр дээр нь 2-3 пуужингийн “амтыг мэдрүүлэх” аж. Сирийн харгис дэглэмийн эсрэг нэгдсэн холбоотнууд газар нутаг, баазуудаа ашиглуулахад бэлэн байна. Кипр, Турк дахь Британи, Америкийн цэргийн баазуудаас бөмбөгдөгч онгоцууд хөөрөхөд бэлэн болжээ. Туркийн Инчирлик дахь Америкийн агаарын цэргийн баазаас НАТО-гийн Patriot пуужинг харвах боломжтой. Үүнээс гадна АНУ Кувейт, Бахрейн, Катар, Арабын нэгдсэн Эмират улс дахь цэргийн баазаа Сирийн эсрэг довтолгоонд ашиглах магадлалтай байна. Эмират дахь баазыг америкууд Францтай хамтран эзэмшдэг аж.

Башар Асадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа эх орноосоо олон зуун мянгаараа зугтсаар байгаа дүрвэгчдийн тоог улам нэмэгдүүлэх нь гарцаагүй. Одоогоор зургаан сая орчим хүн иргэний дайнаас зугтан орон гэрээ орхин дүрвэснийг НҮБ-ын илтгэлд дурджээ. Турк, Иордан, Ливан, Ирак руу гарсан сири дүрвэгсдийн хоёр сая орчим нь хүүхэд байгаа юм. Өдөрт зургаан мянга орчим иргэн дүрвэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Мөн Сирийг дайлаар мордсоноор сэтгэл зүйн, хоол хүнсний, ажилгүйдлийн хямралыг улам гааруулна хэмээн ажиглагчид үзэж байна. Ямар ч дайнд хүүхдүүд хамгийн их хохирлыг амсдаг ажээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин