“Дээрэмчин дөрвөл” ба Бо Силайн хэрэг

2013-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

БНХАУ-ын нөлөө бүхий улстөрч асан Бо Силайн хэргийг шүүх “Зууны” тодотгол авсан хурал сүүлийн хэдэн өдрийн турш дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлын төвд байлаа. Хятадын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, тус улсын Худалдааны сайд, Чунцин хотын дарга асан түүнийг улс төрийн өрсөлдөгчид нь ийм аргаар дарж буй гэсэн таамаглал тун ч ортой гэмээр. Мао Зедуныг өөд болсны дараа БНХАУ-д мөн л төрийн өндөрлөгийн төлөө нөлөө бүхий бүлэглэлүүдийн дунд хөшигний цаадахь ширүүн тэмцэл өрнөж, 1981 онд “Дээрэмчин дөрвөл”-ийн гээч бүлэглэлийн удирдагчдыг шүүх дуулиант хурал болж байсан түүхтэй. Тэрхүү “Дээрэмчин дөрвөл”-ийн нэг хэмээн БНХАУ-ын үүсгэн байгуулагч Мао Зедуны сүүлийн эхнэр Цян Цинийг хүртэл 15 жилийн турш үргэлжилсэн Соёлын хувьсгалын гол буруутны нэг хэмээн шийтгэсэн билээ.

“Дээрэмчин дөрвөл”-ийн бүлэглэлийн ихэнх гишүүдэд цаазаар авах ял оноосон хэдий ч хэсэг хугацааны дараа суллажээ. Цян Цин хуулийнхны хатуу хяналт дор олны нүднээс далд амьдарсаар 1991 онд амиа хорлосон юм.

Чухам “Дээрэмчин дөрвөл”-ийн бүлэглэлийн гишүүдийг ялласан сүртэй шүүх хурлын дараагаар Дэн Сяопиныг дэмжигч бүлэглэл БНХАУ-ын төрийн эрх мэдлийг гартаа аван эдийн засгийн нээлттэй бодлогын эхийг тавьсан гэдэг. Бо Силайн хэргийг 32 жилийн тэртээх шүүх хуралтай адилтгаж буй ажиглагчид цөөнгүй.

Учир нь Бо Силай тус улсын шинэ дарга болох магадлалтай улс төрчдийн нэгд зүй ёсоор тооцогдож байсан юм. Түүнийг “улаан ханхүү” гэж нэрлэх нь бий. Учир нь түүний эцэг Бо Ибо Хятадын коммунист намын Улс төрийн товчооны нөлөө бүхий найман хүний нэг байжээ. Соёлын хувьсгалын үеэр залуучуудын хунвэйбин хөдөлгөөний идэвхтэй гишүүн явсан Бо Силай аавыгаа дэндүү аядуу бодлоготой гэж шүүмжлэн зодож, гурван хавиргыг нь хугалж байсан тухай яриа байдаг аж.

Багаас ийнхүү улаан коммунист болсон тэрээр Хятадын удирдлага дахь зүүний бүлэглэлийн урдаа барьсан улс төрч болсон гэдэг. Чунцин хотын даргаар ажиллаж байхдаа тэрээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэн оршин суугчдын орлогын ялгарлыг арилгах хэд хэдэн амжилттай арга хэмжээ зохион байгуулан энгийн иргэдийн дунд нэр хүндтэй болж чадсан нэгэн.

Ер нь тэрээр Хятадад орлогын ялгарлыг багасгах, энгийн иргэдийг тэтгэхийн төлөө хатуу байр суурин дээр хатуу зогсдогоороо алдартай байжээ. Ард иргэдтэй энгийн яриа өрнүүлж итгэл олж чаддаг Бо Силай БНХАУ-ын дарга болоод удаагүй Си Жинпиний гол өрсөлдөгч байсан нь энэ бүхнээс тодорхой харагдана. БНХАУ-ын дарга асан Зян Земиний хүчирхэг фракц чухам түүнийг улс орныхоо ээлжит дарга болгохоор сойж байсан тухай яриа ч байдаг аж.

Гэвч ард түмний дунд нэр хүндтэй “улаан ханхүү” бүх эрх мэдэл, нэр нөлөөгөө алдаж шоронгийн хаалга татах нь үндсэндээ тодорхой боллоо. Юуны улмаас Бо Силао ийм байдалд хүрэв ээ?

Өнгөрсөн жилийн эхээр Хятад төдийгүй дэлхий нийтийг доргиосон дуулиант хоёр хэрэгт түүний нэр холбогдсон. Эхлээд Чунцин хотын дэд дарга, түүний баруу гар Ван Лижүн БНХАУ-ын дарга Ху Жинтаог Чунцинд авилгатай тэмцэх үүрэг хүлээсэн Бээжингийн төлөөлөгчтэй утсаар ярихыг чагнасан хэрэгт буруутгагдсан юм. Ван Лижүн үүний дараа АНУ-ын Консулын газар орогнохыг хүссэн ч татгалзсан хариу аваад гарч явахдаа баривчлагдан эх орноосоо урвасан хэргээр яллуулжээ. Улмаар түүний эхнэр Гу Кайлай Английн бизнесмен Нил Хейвудыг хөнөөсөн нь тогтоогдож цаазаар авах ял сонссон билээ. 

Энэ бүхний дараагаар Бо Силайг Хятадын коммунист намын Улс төрийн товчооны бүрэлдэхүүнээс гарган Чунцин хотын даргын албан тушаалаас нь огцруулаад баривчилсан юм. АНУ-ын “Нью-Йорк таймс” сонины 2012 оны 26-ны дугаарт БНХАУ-ын шинэхэн дарга Си Жинпин, Ерөнхий сайд Вэн Жябао нар улсын сангаас асар их хөрөнгө завшсан тухай материал гарсан бөгөөд үүнийг Бо Силайн фракцынхны хийсэн ажил гэж үзэгсэд байдаг ажээ.

БНХАУ-ын Шандун мужийн Цинань хотод түүнийг шүүх хурал өндөрлөөд удаагүй байна. 186 см өндөр биетэй түүний хоёр талд өөрөөс нь өндөр харгалзагч цагдааг зогсоосон сүржин шүүх хурлын шийдвэр хэзээ, яаж гарах нь тодорхойгүй ч Бо Силай улс төрчийн карьерээ дуусгалаа гэж дүгнэж болох биз ээ.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

4 цаг 50 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

11 цаг 51 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

11 цаг 58 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

20 цаг 9 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

20 цаг 9 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

20 цаг 9 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07