Уран зохиол: Япон тэнгисийн хөвөөнөө бичсэн шүлэг

2019-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Зохиолч яруу найрагч Н.Сүхдоржийн 2016 онд гаргасан “Насан хөсөг алсрахуй дор” номоос Япон улсад аялах үеэрээ бичсэн  уран бүтээлээс нь толилуулж байна.   Нэгэн бээр   Япон тэнгисийн эрэг дээр Явдал саатсан монгол эр Булингартай усыг нь ширтэж Буурал тэргүүнээ гудайлгана Хуйлрах догшин давалгаа Хубилай, Хубилай гэж үглэнэ...   Нэгэн бээр   Япон тэнгисийн эрэг дээр Япон бүсгүй зогсоод Япон дуу аялсан нь Бүлтэн үрээ энхрийлсэн Бүүвэйн дуу байлаа   Нэгэн бээр   Япон тэнгисийн хөвөөнөө Япон ханз шиг харагдах Өргөгч цамхагийн оройд Өрөвтас зүүрмэглэнэ суух нь Өвлийн өнгө санжээ.   Нэгэн бээр   Япон тэнгисийн эрэг дээр Ёрын хэрээ гуагчина Хар хэрээ ер нь Хаа сайгүй байх юм аа Сэтгэлд сүүдэр унагаж явах юм.   Нэгэн бээр   Япон тэнгисийн эрэг дээр Мандах нарыг харлаа Тэнгэрт нэг мандаж Тэнгист нэг хөвөх нь Япон тэнгисийн нар байлаа   Нэгэн бээр   Япон тэнгисйн мандал дээрх Явган саарал мананд төөрч Хээр хоносон ёлтгор саран Хэдэн бүдэг оддыг бараадан Хэц дэрлэн чичирч харагдана.   Нэгэн бээр   Япон тэнгисийн мандал нь Бүжингийн гүйдэл шиг сэлгээнэ Атираатан хээтэх нь жаргалтай юм аа Бүгэг саарал манан нөмрөн Амьсгаадан хөлбөрнө зовлонтой юм аа.   Нэгэн бээр   Япон тэнгисийн эрэг дээр Явдал дундаа танилцсан Дүүмэд бүсгүйн дүрлэн нүд Дүүрэн асуулттай дүрлийнэ Хариулт нь би бололтой   Нэгэн бээр   Давалгаалан шуугих тэнгисийн саарал манан дунд Дававчгүй хун шиг эргэлдэх ганц цагаан завь Өөдөө сөөргөө ч явсангүй далбилзан хөвж өнжсөн нь Өнөөх загасчны завь байх нь ээ Уулын гөрөөчний хүү надад Усны ангууч сонин санагдана. 2013.02.28
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 31 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 44 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06