З.Энхболд: АТГ-ын дарга, Прокурорын орлогчид өөр хүмүүс санал болгоно

2019-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /03.28/ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. -Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиуд батлагдлаа. Хуулийн байгууллагын удирдлагуудын солих асуудал хэзээ орж ирэх вэ?  -Томилгоо хийдэг эрх бүхий байгууллагын хүмүүст зөвлөмж хүргүүлж байгаа болохоос биш томилгоог нь ҮАБЗ хийж байгаа юм биш. Прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Одоо бол огцруулахдаа Ерөнхийлөгч дангаараа шийдэж, огцруулна.  АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах, чөлөөлөх зөвлөмжийг ҮАБЗ УИХ-д оруулна гэсэн байгаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй.    Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй.
-ҮАБЗ хэзээ хуралдах вэ?
-Одоогоор ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан зүйл байхгүй байна. ҮАБЗ юунд ч оролцож болно. Хуулинд нь байгаа. Шинэ үндсэн хуулиас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамлагдаг юм зогсоогүй юм байна. Энэ нь хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Хуулийн байгууллагад итгэхгүй болохоор төрийн нэр хүндийг унагааж байна. Төрийн нэр хүндийг цэвэрлэх ажил хуулийн байгууллагын авлига авдаг, шударга бус байдлыг арилгахаас эхэлнэ. Муу нэртэй хүмүүсээсээ цагдаа, прокурор, АТГ бүгд салах хэрэгтэй. -Прокурорын дэргэдэх мөрдөх албаныг сэргээх үү? -Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу. Энэ байгууллага хаана байхаасаа үл хамаараад шударга ажиллах ёстой. Хуулийн байгууллага чинь тойрч ажиллаад байна. Тиймээс АТГ-т шилжүүлсэн. -АТГ-ын дарга, дэд даргад өмнөх өргөн барьсан хүмүүсээ дахин дэвшүүлэх үү? -Хууль өөрчлөгдсөн учраас АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүмүүс санал болгоно. УИХ ээлжит чуулганаар томилгооны асуудлаар нээлттэй сонсгол явуулах сонирхолтой байна.

Эх сурвалж:www.polit.mn

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06