Иргэний дайны ирмэгт тулсан Египет

2013-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Сүүлийн зургаан долоо хоногийн турш Египетийн экс-Ерөнхийлөгч М.Мурсиг дэмжигчдийг тус улсын төрийн эрхийг хүчээр авсан армийнхан хүчээр тараах явцад олон зуун хүн амь үрэгдэж, тус улсын нийгмийг эсрэг тэсрэг хоёр туйлд хуваасан билээ.

Энэ улсад чухам юу болоод буйн тухай төсөөлөлтэй болохын тулд хэн нь хэнтэйгээ тэрсэлдээд байгааг юуны түрүүнд ойлгох шаардлагатай. Сөргөлдөгчдийн нэг талд “Лалын ахан дүүс” гэх лалын шашны аядуу байгууллагыг дэмжигчид буй. Тэд өөрсдийн Ерөнхийлөгч Мохаммед Мурсиг албан тушаалд нь эргүүлэн тавихыг шаардаж байгаа бөгөөд түүний батласан “лалын” гэх Үндсэн хуулийг хүчин төгөлдөр мөрдөхийг хүсч байгаа аж. Тэд түүнчлэн төрийн эрхийг булаан авсан цэргийнхнээс хууль бусаар баривчилсан гэх бүх “Лалын ахан дүүс”-ээс суллахыг тулгасаар өнөөг хүрсэн юм.

Зорилгодоо хүрэхийн тулд тэд тус улсын нийслэл Каир болон томоохон хэд хэдэн хотын төвд майхантай лагерь үүсгэн жагсчээ. Майхантай лагериасаа тэд үе үе Египетийн төр, засгийн байгууллагууд руу халдан хууль сахиулагчидтай мөргөлдөөн үүсгэж байв. Хууль сахиулагчдаас гадна төрөлх хотод нь олон хоногоор үймээн дэгдээсэн тэд нутгийн оршин суугчидтай ч бишгүй мөргөлджээ.

 “Лалын ахан дүүс”-ийн гол сөргөлдөгч тал бол Египетийн түр Засгийн газрыг бүрдүүлэгч тус улсын Зэвсэгт хүчний удирдлага. Цэргийнхэн тус улсын шинэ Үндсэн хуулийг батлан аль болох хурдан шинэ сонгууль явуулахыг эрмэлзэж буй гэх.

Үүнээс гадна Египетийн цэргийн дэглэм төдийгүй лалын шашинтнуудын хөдөлгөөнийг сөрөг либерал үзэлтнүүд багагүй нөлөөтэй байгаа юм. Тэд Египетийг өрнөдийн загвараар ардчилсан нийгэмтэй болгохыг зорьдог аж. Тэдний үзэж буйгаар генералууд армийн асуудлаа л хариуцаж, лалын зүтгэлтнүүд шашнаасаа халилгүй байж, улс төр, эдийн засгаас хөндийрөх нь зүй гэнэ.

Ийм ч учир либералууд хоёр галын шугамны дунд орсоон гэлтэй. “Лалын ахан дүүс” тэднийг цэргийн дэглэмийн гар хөл бологч шашнаасаа урвагчид гэж үздэг бол цэргийнхэн гадаадын тагнуулчдын гар хөл бологчид гэдэг байна.

 Тэгвэл “Буйдангийн нам” нэр авсан улстөрийн хүчнийхэн тус улсын дундаж иргэдийн хамгийн их дэмжлэг авдаг болжээ. Энэ намынхан сөргөлдөгч хүчний аль ч талд орохыг үл хүсэн болж буй үйл явдлыг хөндлөнгийн байр сууринаас ажиглах бөгөөд заримдаа аль нэг талыг дэмжин хүчний харьцаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

Энэ сарын 14-нд болсон эмгэнэлт үйл явдлаар хоёр гол сөргөлдөгч хүчин болох лалынхан бөгөөд цэргийнхэн нэг нэгнээ хүч хэрэглэн дарахыг оролдсон билээ. Зургаан долоо хоногийн турш лалынхны гудамжны эсэргүүцлийг тэвчиж байсан цэргийнхэн тэдний майхантай лагериудыг хүчээр буулгахаар барилгын техник, хуягт техник ашиглан дайрсан юм.

Гэвч жагсагчдын зүгээс цэргийнхний дайралтыг чулуу шидэхээс гадна автоматаар буудаж угтсан. Мэдээж цэргийнхэн хариу гал нээж, Египетийн ихэнх том хотын гудамж талбай дайны талбар болж, 500 гаруй хүний амь эрсдсэн билээ. Түүнээс хойш Египетийн ихэнх хотод онц байдал зарласан юм.

Ийм нөхцөлд тус улсын иргэд түр Засгийн газрын болосвруулж буй шинэ Үндсэн хууль ямар байхыг хүлээж байна. Хэрэв шинэ Үндсэн хууль дарангуйлагч Х.Мубаракийн үеийнх шиг армийн онцгой эрхийг баталгаажуулж, эс бөгөөс М.Мурсигийн үеийнх шиг шашныхны эрх мэдлийг дөвийлгөвөл сөргөлдөөн улам даамжирч, цус урсгасан иргэний дайн болон дэвэрч тун ч болзошгүй.

 

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

4 цаг 51 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

11 цаг 52 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

11 цаг 59 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

20 цаг 10 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

20 цаг 10 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

20 цаг 10 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07