Эрүүл мэндийг нь “Бүжинд”, эрдэм мэдлэгийг нь “Болор”-т даатгаарай

2019-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Хүүхдэд зориулсан “Бүнээ, Сүнээ хоёр” булангаа энэ удаад бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж бэлтгэлээ. Хэрэв та хүүхдийн хамгийн сайн эмнэлэг болоод тоглоомын төв, сургалт хайж байгаа бол доорхи лавлахыг ашиглаарай.  

“Бүжин” хүүхэд нярайн эмнэлэг

Хэрэв таны хүүхдэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарсан бол “Бүжин” хүүхэд нярайн эмнэлгийг зориорой. Тус эмнэлэг нь бага насны хүүхдийн бүхий л оношийг тогтоож, эмчлэх зорилготой ажээ. Мөн асаргаа сувилгаа шаардлагатай хүүхэд болон ээжүүдэд зориулсан эмчилгээ хийдгээрээ давуу талтай юм. Хүүхдийг зөвхөн эмийн аргаар бус гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх, яаж усанд оруулах, хооллохоос эхлээд анхны үрээ өлгийдөж авсан залуу аав, ээж нарт зориулсан сургалтыг ч зохион байгуулдаг юм байна.

Хаяг:  Баянгол дүүрэг, зургадугаар бичил хороолол

Утас:  99091263

Хөгжмийн тансаг мэдрэмж “Аллегро”

Дэлхийн олон оронд хүүхдээ урлагаар тэр дундаа хөгжмөөр хичээллүүлэхийн ач тусыг мэддэг болсон. Монголчууд ч ялгаагүй хүүхдээ багаас нь хөгжөөр хичээллүүлж, урлагийн мэдрэмжтэй, төлөв даруу төлөвшилтэй болоход анхаардаг болсон. Та ч ялгаагүй хөгжмийн сургууль хайж байвал “Аллегро” төвийг зориорой. Тус төв нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хөгжмийн сургалтын төв нь нас харгалзалгүй хөгжмийн боловсролыг олгох, богино хугацаанд түргэвчилсэн хөтөлбөрөөр хөгжимдөх ур чадварт сургах, хүүхдийн нуугдмал авьяасыг нээх, тэмцээн уралдаанд хамруулах, нийтэд таниулах зорилготой юм. “Аллегро”сургалтын төвд гадаад, дотоодын урлагийн их, дээд сургуулийг төгссөн,  мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, заах арга сайтай, туршлагатай багш нар ажилладаг  юм байна.

Хаяг: ХУД, 11-р хороо “TIMES SQUARE” хотхон 510 байр

Утас: 88114578

“Болор” цэцэрлэг боловсролд нь анхаарна

Өдрийн таван хоолтой, хажуудаа өдөр өнжүүлэхтэй “Болор” цэцэрлэгийн сургалтад эцэг эхчүүд ам сайтай байна. Учир нь хүүхдийн насны онцлогт зориулсан хичээлийн хөтөлбөрөөс гадна англи хэл, балетын сургалттай юм байна. Англи хэлний хичээлийг англи багш заадгаараа онцлог. Анги дүүргэлтийн хувьд нэг ангидаа 15-аас илүү хүүхэд авдаггүй нь багш нар хүүхдүүдтэй тулж ажиллах, анхаарал хандуулахад дөхөм байдаг ажээ. Үүнээс гадна тус цэцэрлэгт зурагт байдаггүй. Тиймээс хүүхдүүд зөвхөн сурах ёстой сургалтаа авч, бусад цагт унтаж, тоглох боломжтой ажээ.

Хаяг: Таван шар, Геологийн лабортари

Утас: 99171175

 

Хүүхдүүдийн хүслэн “Diamond Kids”

Хүүхэд насны хамгийн сайхан мөч бол хүслээ ханатал тоглох юм. Тэгвэл нийслэлийн хамгийн шилдэг найман тоглоомын төвийн нэгээр шалгарсан “Diamond Kids” төвд та хүүхэдтэйгээ очоорой. Тус төв нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомуудаас гадна ариун цэврийн хувьд дээд зэргээр анхаарал тавьдаг юм байна. Таны хүүхдийг тоглож байх хугацаанд мэргэжлийн багш нар харж байх бөгөөд энэ хооронд та халуун кофе уухаас эхлээд гадуур гарч ажлаа амжуулаад ирэх ч боломжтой юм байна.

Хаяг: Москва хорооллын урд “Хөрс” төвийн хоёр давхарт

Утас: 70184700

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.28 № 64 (6031)

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06