Япон улсын буцалтгүй тусламжийн дөрвөн төсөлд гарын үсэг зурав

2019-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нь  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих дөрвөн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээр төсөл нь бүгд аймаг орон нутагт, эрүүл мэнд боловсролын салбарт хэрэгжих бөгөөд төслийн нийт дүн 310.498 ам доллар буюу 796.121.582 төгрөг болж байна. Энэ дөрвөн төсөл нь  “Баян Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн засварын ажлын төсөл”, “Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн өргөтгөлийн ажлын хэсэг”, “Завхан аймгийн Баянхайрхан сумын эмнэлгийн засварын төсөл” болон “Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийн дотуур байр болон насан туршийн боловсролын төвийн засварын төсөл” бөгөөд гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагуд хүрэлцэн ирсэн байв. “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 542 төсөл хөтөлбөр хэрэгжээд байгаа аж. Япон улсын санхүүгийн жилд буюу 2019 оны гуравдугаар сарын 31-ны байдлаар  “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй 19 төслийн нийт дүн 1.299.330 ам доллар буюу 3.237.721.885 төгрөг болж байгааг албаныхан хэлж байв. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл, Баян Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцов. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.28 № 64 (6031)
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06