Т.Батмөнх: Нийгмийн даатгалын “Явуулын үйлчилгээ”-г шинээр нэвтрүүллээ

2019-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Нийгмийн даатгалын ерөнхий газар өчигдөр Хархорин захад “Явуулын үйлчилгээ”-ний нээлтээ хийж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлэн, иргэдэд нээлттэй ажиллалаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнх тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ жилийг “Танд ойрхон найрсаг үйлчилгээний жил” болгож зарласан. Энэ ажлын хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулж, шуурхай чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор олон ажил хэрэгжүүлж буйн нэг нь явуулын үйлчилгээ юм. Ингэснээр худалдааны төвүүд болон ажлын байрнаасаа гарч төрийн үйлчилгээ авч чаддаггүй хүмүүс цаг алдалгүй үйлчилгээ авах таатай нөхцөл бүрдэж байна,  Явуулын үйлчилгээ нь нийслэлд  долоо хоногийн хоёр өдөр бүх зах, худалдааны төвөөр явж ажиллах хуваарьтай байгаа. Харин хөдөө орон нутагт сард нэг удаа зохион байгуулж, малчны хотонд хүрч ажиллахаар төлөвлөсөн” гэв. Нийгмийн даатгалын байгууллагаас зохион байгуулж буй тус өдөрлөгийг олон хүн сонирхож, байцаагч нараас зөвлөгөө авч байлаа. Тэдний нэг “Хархорин” захын худалдаачин Д.Мижиддондов “Би хүний лангуун дээр сарын 400 мянгаар цалинжиж ажилладаг. Өглөөнөөс орой хүртэл ажилладаг хүмүүст Нийгмийн даатгалын газарт очиж мэдээлэл авах цаг байхгүй. Бидэн шиг хүмүүст зориулаад шинэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь зөв. Учир нь ард иргэдэд энэ талын мэдлэг чухал” гэв. Харин хувиараа бизнес эрхлэгч Б.Болормаа хэлэхдээ “Нийгмийн даатгалын талаар асууж сонирхлоо. Би хувиараа бизнес эрхэлдэг учир нийгмийн даатгалаар очиж үйлчлүүлэх завгүй байдаг. Тиймээс энэ үйлчилгээг олзуурхаж байна. Ямар нэгэн чирэгдэл учруулахгүйгээр иргэдэд хүрч ажиллах, мэдээ мэдээллээр хангах сайхан үйлчилгээг санаачилжээ” гэсэн юм. Малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх “явуулын үйлчилгээ”-гээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэлийг баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.28 № 64 (6031)
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 34 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 47 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06