Ё.Даваасүрэн: “Цуурхал” цахим ертөнцийн уршгийг илчилнэ

2019-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Кино ертөнц” булангийн энэ удаагийн зочноор “Этик” продакшны жүжигчин Ё.Даваасүрэнг урилаа. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Цуурхал” кинонд гол дүр бүтээж байгаа юм.   -Өөрийг тань энэ цагийн шилдэг залуу жүжигчний нэг гэж бодож байна. Киноны санал хэр ирж байна? -“Этик” продакшны анхны дэлгэцийн бүтээл “Хүний цаана” кино амжилттай нээлтээ хийсэн. Ээлжит бүтээл болох “Цуурхал” киноны зураг авалт үргэлжилж байна. Миний хувьд энэ бүтээлд гурван гол дүрийн нэг болох Боролдойн дүр дээр ажиллаж байна. Дүрийн хувьд нөгөө хоёр гол дүрээс илүү буурьтай, аливааг учрыг нь олох гэж зүтгэдэг, нягталдаг гэж онцолж болно. -Өмнө нь “Хүний цаана” кинонд мөн гол дүр бүтээсэн. Хоёр дүрээ харьцуулахад ялгаа хэр байв? -Хоёр дүрийн хувьд ялгаа их байлаа. “Хүний цаана” кинонд саагуу, хүн бүхний урдуур орчихдог залуугийн дүр дээр ажилласан. Гэхдээ киноны төгсгөлд эр хүн л болсон хойно найз нөхөд, эх орныхоо төлөө өөрөөс гарамгүй зоригтой алхмуудыг хийдэг. Харин Боролдой бол их даруу, төвшин хүн. -Дүрээ хэрхэн өмөөрөх вэ? -Боролдойг нийгмийн сайн талын толь гэж бодож, өмөөрч тоглож байгаа. Хүн чанар болоод нийгэмд тулгамдаж буй бэрхшээл, асуудлын тал дээр ч. -“Цуурхал” киногоор юу өгүүлэхийг хүссэн бэ? -Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд цахим ертөнц том байр суурийг эзэлж байна. Сошиал сүлжээгээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл хөвөрдөг. Үүний үр дагавар ямар байх нь тухайн мэдээллийг нийтэлсэн хүнд ямарч хамаагүй. Үүнээс болж хэн нэгэн хүний нэр хүнд унаж, зарим хүний амьдралд сөргөөр нөлөөлж, бүр амь насанд нь хүрэх хэмжээний аюул ирэхийг үгүйсгэхгүй. “Цуурхал” кино цахим ертөнцийн уршгийг илчилнэ. -Өөрөө анх “Улаанбаатар” чуулгын бүтээлд тоглож байсан санагдана? -Найруулагч И.Мөнхсайхан ахын “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикльд гол дүр дээр ажиллах боломж тохиосон юм. Хамтарч тоглосон уран бүтээлчид маань авьяаслаг, олны танил хүмүүс байлаа. Анх тайзан дээр гарахдаа их сандарч байснаа  санаж байна. Тайзны урлагт тухайн уран бүтээлээс их олон зүйл сурсан. -Бүтээхсэн гэж хүсч, дурлаж явдаг дүр бий юу? -Ажиллаж буй дүр бүхнээ миний мөрөөдлийн дүр гэж баярладаг. Учир нь жүжигчин хүн том ч бай, жижиг ч бай бүхий л бүтээлд чин сэтгэлээсээ ажиллах ёстой. Жижиг дүр гэж байхгүй шүү дээ. Тухайн бүтээлийн нэгээхэн хэсэгт ороод гарсан ч бай дүр бүхэн хэлэх гэсэн санаатай. Миний хувьд эрэлхэг баатрын дүр бүтээх  төрх байхгүй л дээ. Гэхдээ хүслээр болдог бол бусад уран бүтээлчийн адил түүхэн кинонд ажиллахсан гэсэн нууцхан хүсэл бий. -Та дэлгэц болон тайзны шилдэг жүжигчний нэг Д.Даваасүрэн багшийн шавь. Багш тань юу гэж сургадаг байв? -Багш минь амьдралд ойрхон бай. Бүхий л зүйлд нэг зангаарай байгаарай.  Жүжигчин болохоос өмнө эхлээд хүн бол гэж хэлдэг байсан. Уран бүтээлчийн болоод хувь хүнийхээ төлөвшилд багшаасаа олон зүйл сурсан. Хэлж байсан сургааль, захиас бүхнийг нь санаж, сэтгэлдээ тээж явдаг. -Залуу уран бүтээлчид хүссэн бүтээлээ хийх боломж, тэдний уран бүтээлийг үзэх үзэгч хэр байна гэж боддог вэ? -Уран бүтээлийн хувьд бид харьцангуй нээлттэй нийгэмд амьдарч байна. Залуус өөрсдөө л хичээвэл болохгүй зүйл байхгүй. Аливаа бүхэн саад бэрхшээлгүй бүтнэ гэж үгүй. Харин тэр болгонд ухарч, шантралгүйгээр хүсэл зорилго, мөрөөдлийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөж хичээх хэрэгтэй гэж боддог. -Өнөөдөр өдөр бүр л шинэ кино нээлтээ хийж байна. Үүнээс цойлж гарч ирнэ гэдэг амаргүй даваа байх даа? -Би өдөр бүр нэг шинэ бүтээл нээлтээ хийж байгаад баярладаг. Учир нь Монголын кино урлаг хөгжиж, уран бүтээлчид бие, биенээ хурцалж байна. Өрсөлдөөн дундаас шигшигдэх тусам тухай уран бүтээл болоод уран бүтээлчдийн чанар чансаа нэмэгдэнэ. Үзэгчид олон кино нээлтээ хийж байна гэж шүүмжлэх бус тухайн бүтээлүүд ямар онцлогтой, юу хэлэхийг хүссэнийг ялгаж салгаасай гэж хүсч байна. -“Этик” продакшны залуус нэг сургуулийн ах дүүс. Оюутан цагийн сайхан дурсамж олон байдаг байх даа? -Анх 2009 онд КУДС-д ороод өнөөдрийн “Этик” продакшныг үүсгэн байгуулсан А.Энхжин, Г.Даваазул ах нартай танилцсан. Түүнээс хойш хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилгоо ярилцсан ах дүүс болсон. Сайхан дурсамж олон бий. Хамгийн хөгжилтэй нь нэг удаа бид “Театр-Шинэ үе” наадамд орох гээд сургуулийнхаа зааланд хонож бэлтгэл хийсэн юм. Шөнийн гурван цаг хүртэл бэлдчихээд унтаж байтал нойрон дунд нэг хүн намайг татаад болдоггүй. Нойроо харамлаад нэг мэдэхэд өнөөх хүнийг чинь заамдчихсан зогсч байсан. Сэрээд харсан чинь нэмэх 17 цувралын гол дүр, “Эмоци” продакшны жүжигчин Цогтоо ах зогсч байсан. Манай дээд төгсөлт байсан юм. -Та урлагийн удамтай юу. Жүжигчин болох хүсэл мөрөөдөл тань хаанаас эхтэй юм бэ? -Манай удамд урлагийн хүн бий. Эмээгийн маань хамгийн бага дүү нь жүжигчин Долгорсүрэн гэж эмэгтэй байдаг. УДЭТ-ын чадварлаг жүжигчин байсан юм билээ. Одоогоор мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Ээж багаас минь надад жүжигчин мэргэжлийн тухай ярьж, уран бүтээлч болохыг минь дэмждэг байсан. Тиймээс хүүхэд байхаасаа л мэргэжлээ сонгосон гэж хэлж болно. Дунд сургуульд байхдаа бүхий л арга хэмжээ, тэмцээнд оролцдог байлаа. -10 жилийн дараах жүжигчин Ё.Даваасүрэнг төсөөлөөч? -Би ирээдүйн зорилгоо төлөвлөчихсөн. Түүнийгээ нууц хэвээр үлдээе. Гэхдээ ямар ч байсан уран бүтээлчийн хувьд илүү өсч дэвжсэн байх болов уу. Зөвхөн монголдоо биш дэлхийн олон оронд монгол урлагаа сурталчилж, таниулахсан гэж хүсдэг. Харин хувь хүн, төлөвшлийн хувьд өөрчлөгдөхгүй болов уу. Өнөөдрийн Ё.Даваасүрэн гэдэг хувь хүн магадгүй 10 жилийн дараа энэ л хэвээр инээгээд уулзах болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.27 № 63 (6030)
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

3 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 31 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 44 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06