Монголын эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-д шаардлага хүргүүллээ

2019-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зургаан удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн барьсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй. Тиймээс нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болсон гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн тухай хуулийг улстөржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж байна гэж Б.Оюунгэрэл ерөнхийлөгчтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны / МЭХ/ удирдах зөвлөлөөс мэдэгдсэн юм. МЭХ нь 2019 оныг хүчирхийллийн эсрэг ажиллах жил болгон зарласан. Энэ хүрээнд таван зүйлийг гэр бүлийн тухай  хууль, зөрчлийн тухай, хөдөлмөрийн тухай хуулиудад тусгаж батлахыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм.  

Б.Оюунгэрэл: Тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхэд, эхчүүдэд стратегийн өмгөөлөл үзүүлнэ

  -  Бид энэ хуулийн хүрээнд таван шаардлага тавьж байна. Нийгмийн анхан шатны нэгж болсон гэр бүл, түүний бүтэц өнөөдөр алдагдаад байна. Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл, “өрх толгойлсон хүүхэд”, тавиул хүүхэд гэсэн нэр томъёо хэрэглэх боллоо. Өнөөдөр 77917 өрөөсгөл гэр бүл Монгол Улсад байна. Судалгаанд хамрагдагсдын арав орчим хувь нь өрөөсгөл, 3.2 хувь нь ганц бие гэр бүл эзэлж байгаа. Өрөөсгөл гэр бүлд бэлбэсэн, салсан гэр бүл адилхан хувь эзэлж байгаа ч тулгамдаж буй асуудлын хувьд тус тусын онцлогтой. Гэр бүлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж, өнгөрсөн оны байдлаар 2945 хос гэрлэлтээ цуцлуулсан албан тоо байна. Иймээс таван зүйлийг шаардаж байгаа. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай болон Зөрчлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг яаралтай санаачлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь  өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, 36 мянга гаруй хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байна. Хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтаасан иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй. Хэдийгээр  гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалт байгаа ч хэрэгждэггүй. Түүнчлэн тэтгэлэг төлөлт, хүүхэд 18 нас хүрэхэд л дуусгавар болж хаагддаг. Бусдаар бол тэтгэлэг төлөлтийг дуусгавар болгох эрх зүйн орчин байхгүй. Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд хүүхдийн тэтгэлэг тухайн үед нэхэмжлээгүй нь хариуцагчийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүхийн шийдвэр гаргуулахаар шийдвэрлэвэл тэтгэлгийг тогтоосон хугацаанаас хойш тооцон олгоно. Түүнчлэн хойд эцгээр овоглосон насанд хүрээгүй дагавар хүүхдэд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгүй орхигдуулж байгаа нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг илүү боловсронгуй, оновчтой болгож чангатгах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 -т заасан эрхийн дагуу МЭХ нь тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхэд, эхчүүдийн өмнөөс өмгөөллийн стратеги хийхээр ажил­лаж байна. Иймд хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа эхчүүд бидэнд monwofed@mwf.mn цахим хаягаар хандана уу.  

Ш.Ариунаа: Он гарсаар 4-17 насны 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн

-Хууль шүүхийн холбогдох байгууллагуудаас бага насны охидын бэлгийн хүчирхийлэл, ёс бусаар хандах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх эмнэлгийн дүгнэлт нотлох баримт гаргах, шүүн хэлэлцэх, яллах бүхий л шатанд хуулийн дагуу шударга ёсыг тогтоож, гэмт этгээдийг ял завшуулахгүй ажиллахыг шаардаж байна. Сүүлийн  гурван жилд бага насны 292 охин, он гарсаар 4-17 насны 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөний ихэнх нь ойр дотны хүмүүс, төрсөн болон хойд эцэг, ах, хамаатан, хажуу хөршийн хүмүүс байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Ийм төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн хуулийн шатанд хэрэгсэхгүй болох, ял завших явдал гарч байгаатай эвлэрэх боломжгүй юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг нэн даруй батлах хэрэгтэй. Монгол Улс НҮБ нэгдсэн үүргийн дагуу Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг биелүүлэх ёстой.   Хүний эрхийн хорооны  зөвлөмжөөр хүлээн авсан амлалтдаа хүрч ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, аливаа байгууллага дотоод журамдаа тус­гаж, урьдчилан сэргийлэх, хү­лээх  хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд тусгаж өргөн барьсан  төслийн долоо, наймдугаар зүйлийг сайж­руулан батлахыг шаардаж байн­а. Ажлын байрны бэлгийн дарамт нь ажил сургуулийн бүхий л орчинд эрх мэдэл, албан тушаал, давуу байдлаа ашиглан ажилтанд бэлгийн дарамтыг үг хэлээр, үйл хөдлөлөөр илэрхийлж, албан тушаал амлах, эсвэл цалин мөнгө, хичээлийн дүнгээр барьцаалах зэрэг дарамт шахалт, хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт хэрэг мөн. Энэ төрлийн гэмт хэрэг газар авч байгааг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн гэмт хэргийн мэдээлэл нотлон харуулж байна. Ажлын байрны бэлгийн дарамтын цар хүрээ ерөнхий боловсрол, их дээд сургуульд, төрийн байгууллагад түгээмэл байгаагаас гадна бизнес, эмнэлгийн байгууллагад 2004 онтой харьцуулахад 20-25 хувиар өссөн байна.  

В.Удвал: Гэрлэсэн эсэхээс үл хамаарч хүүхдийн өмнө хүлээх хариуцлага ижил

  - Хамтран амьдраад арав болон түүнээс дээш жил болж дундаасаа хүүхэдтэй болсон хэрнээ салсан  гэр бүл олон байна. Гэхдээ Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүүхдийн өмнө хүлээх хариуцлага аав, болон ээжид адил оногдож буй. Өөрөөр хэлбэл, гэр бүл баталгаатай, баталгаагүй байхаас үл хамаараад хүүхдийн эрхийг адилхан хамгаална.Энэхүү агуулгаар хамтран амьдрагчийнх нь хүүхэд нь мөн гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр тогтоочвол хүүхдийн тэтгэмж өгөх үүрэгтэй.Үүнийг хуульчилж өгсөн. Харин эхчүүд, эмэгтэйчүүд үүнийгээ  мэдэхгүй байгаа тохиолдол байна. Цаашдаа Гэр бүлийн тухай хуулийн шинчилсэн найруулгаар үүнийг хэрхэн баталгаажуулах тал дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ гэрлэлтээ батлуулахгүй байгаагийн цаана бусад олон учир шалтгаан байдаг. Тэгэхээр ямар байхаас үл хамаарч хүүхдийн өмнө хүлээх хариуцлага гэдгээр дамжуулан хэрэгжих ёстой. Хамтран  амьдарч байснаа  шүүхийн шийдвэрээр тогтоолгосон тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг нөхөж авах бололцоотой.  

Ажил олгогч эздийн холбоо эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байна гэв

  Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, төсөл, хөтөлбөр батлагдсан хэдий ч гэр бүлийн орчинд бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүдийн эсрэг бие мах бодь, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна. Хүчирхийллийг үл тэвчиж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд нэн даруй зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна” гэсэн юм. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон нийт 1135 хүний 93 хувь нь бие мах бодийн хохирол  амссан бол хоёр хувь нь сэтгэл санаа, дөрвөн хувь нь бэлгийн, нэг хувь нь эдийн засгийн дарамт, хохирол амссан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж, шүүн таслахдаа хэргийн мөн чанар, аргагүй хамгаалалтыг нягтлан тогтоож шийдвэрлэх шаардлагатай аж. Эмэгтэйчүүдийн ...дугаар хориход 16-70 насны 200 орчим эмэгтэй хүмүүжиж байгаагаас 37 нь хаалттай буюу чанга дэглэмтэй ангид хүмүүждэг байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас үүссэн санаатай хүн амины хэргээр ял эдэлж байна. Эрх ашиг нь зөрчигдсөн эмэгтэйчүүдэд өмгөөлөгч, сэтгэл зүйчийн тусламж авахад холбон зуучилна хэмээн тус холбоо мэдэгдэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.3.26 № 62 (6029)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 8 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 15 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 34 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 47 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06