Дүүргүүдийн өрсөлдөх чадвар урьдныхаасаа харьцангуй дээшилжээ

2019-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Э.НАРАНЗАЯА Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв\ЭЗБӨЧСТ\, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын дүүргүүдийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг судалжээ. Судалгааны үндсэн зорилго нь хотжилтын үр нөлөөг үнэлэхийн тулд түүнийг зөв тодорхойлох, олон талаас нь бодитоор хэмжих юм.   Судалгааг иргэдийн амьдралын чанар, аюулгүй байдал, амьдрах орчин, засаглал, эдийн засаг гэсэн үндсэн таван бүлэгт багцлаж 15 бүлэгт хуваан авч үзжээ. Тухайлбал өмнөх судлагдсан онтой харьцуулсан өөрчлөлтөнд нь Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргийн бууралт нь 31.31 хувь байсан бол Сүхбаатар дүүрэг 28.83 хувь байв. Баянгол дүүрэгт бохир усаа төвлөрсөн системээр зайлуулдаг нийт өрхийн 80.33 хувь байгаа нь давуу тал болж байна. Харин Чингэлтэй дүүргийн хувьд хатуу хог хаягдлаа үйлчилгээний байгууллагаар зайлуулдаг нь нийт өрхийн 93.02 хувь юм. Ийнхүү нарийвчлан судалсан нь тухайн дүүргийн бүх талын үзүүлэлтүүдийг гаргаж өгч байгаагаас онцолж байв. Багахангай дүүрэгт орон сууцны засвар үйлчилгээ, халаалтыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах гэх мэт асуудлууд тулгарч байгаа бол Хан-Уул дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн тоглоомын талбай болон гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх гэх зэрэг асуудлууд тулгарч байна.  

ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан: Энэ тайлан иргэдэд амьдарч буй дүүрэг нь ямар түвшинд байгаагаа мэдэхэд нь чухал үүрэг гүйцэтгэж байна

Хүмүүс мөрөөдлөө биелүүлэхээр зорин ирж байгаа улсын нийслэл Улаанбаатар хотын дүүрэг, хороод маань иргэдийнхээ мөрөөдлийг биелүүлэх ая тухтай амьдрах орчинтой, ажиллах таатай нөхцөлтэй, эдийн засгийн өргөн боломж сонголттой, засаглалын хувьд үлгэр жишээ газар байх ёстой. Дүүргийн өрсөлдөх чадварын эхний тайланг 2017 онд  гаргасан. Энэ нь иргэдэд амьдарч буй дүүрэг нь ямар түвшинд байгаагаа мэдэхэд нь чухал үүрэг гүйцэтгэж байна. Харин энэ удаагийн тайлангаар дүүргүүдэд гарсан өөрчлөлтийг харуулахыг зорьсон.  Нийслэлд Монгол Улсын хүн амын 45 хувь нь амьдарч байна. Улаанбаатар хот нь нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэнэ. Гэвч хүн амын дийлэнх нь төвлөрч буйгаас харахад хотжилт эрчимтэй байгааг илтгэнэ. Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.557 болж, 2017 оны судалгаатай харьцуулахад долоо хувиар нэмэгдсэн.

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг: Иргэд мэдээллийг бүрэн авах боломжтой

-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь засаглал болон хөгжил хоорондын уялдаа холбооны талаарх бидний ойлголтыг сайжруулахад дэм болохуйц, Монгол Улсад хийгдэж буй хамгийн чухал судалгааны нэг нь билээ. Өрсөлдөх чадварын энэхүү цогц аргачлал нь хот хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж, хэрэгжүүлсэн бодлого нь иргэдэд ямар бодит нөлөө үзүүлж буйг харуулах чухал мэдээлэл болсон. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт ажиллах хүчний оролцооны түвшин 74.87 хувь байхад, Налайх дүүрэгт 61.77 байна. Өрсөлдөх чадварыг хэмжиж буй шалгуур үзүүлэлтүүд нь өөр хоорондоо хэмжих нэгжээр илэрхийлэгдсэн. Үүнийг нэгдсэн хэмжүүрт оруулахын тулд 0-1 индекст хувиргасан аж. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын ялгааг ерөнхийд нь гурван түвшинд ангилж байна. Эхний түвшинд өрсөлдөх чадварын хувьд харьцангуй сайн буюу Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүдийн индекс нь 0.510-аас дээш байна. Хоёр дахь түвшинд өрсөлдөх чадварын хувьд дундаж Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн индекс нь 0.460-0.510 хооронд байна. Харин гурав дахь түвшинд Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн өрсөлдөх чадварын хувьд тааруухан буюу индекс нь 0.460-аас бага байна. Нийслэл хотын дүүргүүдийн өрсөлдөх чадвар харилцан адилгүй хэмжээнд байгаа нь хотын хаана байрлаж буйгаас хамаарч байна.  Өрсөлдөх чадварын индекс нь хамгийн бага байгаа нь хотоос алслагдсан дүүргүүд юм. Ийнхүү дүүргүүдийн өрсөлдөх чадварын ялгааг арилгах хөгжлийн ялгаатай бодлого хэрэгтэйгээс гадна урт хугацаанд  тогтвортой хөгжүүлэхэд анхаарах нь чухал юм.

ДЭД БҮЛГИЙН ИНДЕКС АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ДЭД БҮЛГИЙН ИНДЕКС ЗАСАГЛАЛ

ДЭД БҮЛГИЙН ИНДЕКС ЭДИЙН ЗАСАГ

Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

52 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

1 цаг 11 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

9 цаг 37 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

9 цаг 50 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06