С.Ганбаатар: “Рио Тинто”-г Монголоос зайлуулах ёстой

2013-08-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

Тэрээр “Рио Тинто” компанитай холбоотой асуудалд байр сууриа хуваалцсан юм.

 

-Сүүлийн үед “Рио Тинто” компанийн мэдэгдэл олны анхаарлын төвд байна. Та ямар дүгнэлт өгч байна?

-Оюутолгой төслийг удирдаж байгаа “Рио Тинто” компанийн зүгээс үндэслэлгүй олон мэдэгдэл, мэдээлэл цацаж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд бүдүүлгээр халдсан, Засгийн газрыг иргэдэд муухайгаар харуулах гэсэн увайгүй үйлдэл.

“Рио Тинто”-гийн энэхүү бусармаг үйлдэл нь Монголын талыг айлган сүрдүүлэх гэсэн оролдлого. Үүнийгээ ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч анзааран “Сүрдүүлэг үзүүлж байна” хэмээн бичиж байна. Ийм худал бусармаг зүйл ярьж сүрдүүлэг хийж байгаа нь дэлхийн хэмжээнд нэр хүндээ алдсан “Рио Тинто”-гийн хувьд нөлөөлөл багатай. Өөрөөр хэлбэл, сүрдүүлэг үзүүлж Оюутолгойн төсөлд нэмэлт санхүүжилт авах гэж байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн үйлдэл болж байна. Гэрээгээр аливаа нэмэлт өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож хийх ёстой байтал элдэв башир аргаар айлган сүрдүүлж байгаа нь “Рио Тинто” нь нийгмийн хариуцлагагүй, хууль дүрмийг зөрчдөг, хүний эрхэнд халддаг, байгаль орчинд хохиролтой компани гэдгээ харуулж байгаа юм.

-Шахалтыг нь хүлээж авбал ямар үр дагавар үүснэ гэж?

-Тэд анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбум  ам.доллар болгохоор улайрч, өрийн бичигт хүчээр гарын үсэг зуруулахаар тулгаж байгаа. Анхны хөрөнгө оруулалтыг Монголын тал зөвшөөрснөөр 2031 оноос авч эхэлнэ гээд байгаа ногдол ашиг нь 2046 он хүртэл хойшилно. Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасан таван тэрбум 124 сая  ам.долларт ТЭЗҮ-ийн дүгнэлт цөм багтсан. Гэтэл “Рио Тинто” ийнхүү шахалт үзүүлж байгаа нь тэдний сурсан арга барил. Тэд уул уурхайн томоохон орд бүхий улс орныг залгихдаа Засгийн газрыг муухай харагдуулах, захиалгаар элдэв мэдээлэл тарааж, талцуулдагаараа алдартай. Засгийн газар “Рио Тинто”-гийн шахалтыг зөвшөөрвөл  бидний үр хүүхэд хойч үе бидэнд гомдоно. Тиймээс ирээдүйгээ өрөнд оруулахгүй гэж үзвэл Засгийн газар, Монголын ард түмэн нэг талдаа зогсч, нэг санаатай болох ёстой. Засгийн газрыг ажлаа сайн хийж чадахгүй байгаа ч “Рио Тинто”-гийн ятгалга, хатгаасанд битгий автаасай. Бид нэг талдаа зогсч байж улс эх орныхоо сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийх ёстой. Тэдний сүрдүүлгийг хүлээн зөвшөөрвөл Оюутолгойн ашгаас жил бүр 180 сая ам.долларын өрийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, “Рир Тинто” компани 5.7 тэрбум ам.долларыг авах гэж улайрч байна шүү дээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, олон улсын тунхаг, шийдвэр, гэрээ, конвенцийг шууд зөрчиж байна. Эцэст нь гэж хэлэхэд, Монголын Засгийн газар энэ сүрдүүлгийг нь хүлээн зөвшөөрвөл асар их өрийн дарамттай улс болно гэдгийг хатуу сануулъя. Биднийг эрхшээлдээ оруулах гэсэн турхиралтанд эв нэгдэлтэй байж, бие биенээ хүндэтгэн зөв шийдвэр гаргах ёстой. Монголыг эрхшээлдээ оруулах гэсэн компани бидэнд ямар ч хэрэггүй. Эх орноосоо гаргаж, зайлуулбал таарна. Үгүй бол ногдсон мөнгөө аваад дарамт үзүүлээд суухгүй байхыг нь сануулах ёстой.

-1700 ажилтнаа халсан гэх мэдээлэл бий?

-Оюутолгойн далд уурхай хаагдаж олон ажилчдыг халсан нь хууль зөрчсөн үйлдэл. Хэчнээн ажилтнаа халсан албан ёсны мэдээлэл алга. Одоогоор 1700 хүн халагдсан гэсэн мэдээлэл байна. “Рио Тинто” компани бүгдийг хааж, халж, зогсоож чаддаг гайхалтай компани юм. Олон тооны ажилчдыг ажлаас нь  халах нөхцөлд гэрээнд заасныхаа дагуу манайхантай хэлэлцээрт орох ёстой байсан. Гэвч тэд хэлэлцээр хийгээгүй учраас гэрээнийхээ нөхцлийг зөрчлөө.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин