Н.Гантөмөр: Бид аргагүйн эрхэнд өмнөөс нь хийгээд байгаа

2013-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭНХ

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр өчигдөр Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцсон. Энэ үеэр түүнээс хотын зам, дэд бүтэцтэй холбоотой байгаа зарим асуудлуудын талаар ярилцлаа.

-Хотын баруун, зүүн чиглэлд хийж байгаа 22-ын товчоо, Чингисийн хөшөө рүү явсан замуудын ажил их удаашралтай байгаад иргэд их бухимдалтай байна. Ямар компаниуд хийж байгаа юм бэ. Хариуцлага тооцох уу?

-Сонгинохайрхан дүүргийн Таван шараас 22-товчоо хүртэлх 10.6 киллометр замыг “Бэрх зараа” компани БНХАУ-ын “Чи Чи Ар” компанитай түншилсэн байдлаар хийж байгаа. Энэ компани ажил хариуцаж авсанаас хойш дөрөв орчим жил болсон байдаг. Засгийн газрын төвшинд энэ асуудлыг ярьж байгаад нийслэлийг шийд гээд шилжүүлсэн. Бид 4.3 киллометр замыг сууриар нь хучсан. Ер нь бол эвдрэл байхгүй. Өнгөрсөн жилийн хийсэн зам нь сууриараа байгаа. Шинээр мөрдөж байгаа стандартын дагуу 3-5 сантиметр өнгөн хучилт хийгээгүй. Энэ компанийн өмнөөс нийслэл маш их ажил хийж байгаа, хөрөнгө ч гаргаж байгаа. Хариуцлагын асуудлыг ярих зайлшгүй хэрэгтэй.  Бид аргагүй эрхэнд хийгээд л байна. Чингисийн хөшөө рүү явж байгаа замын тухайд улсын чанартай, яамны хамаарах хүрээний зам байгаа.

-Налайх дүүргийн бохирын асуудлыг шийдэх төсөл хэр урагштай байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай хамт очиж байдалтай газар дээр нь танилцсан.Энэ төсөл 2010 онд эхэлсэн. Бохирын шугам татах ажил хоёр чиглэлд хийж байгаа. Энэ ажлыг “Бридж” компани гүйцэтгэж байна. Нэг хоолойг “Монгол шилтгээн”-ээс татаж байгаа. Нөгөөх нь Налайхаас татаж байгаа. Энэ хоёр урсгал “Туул-1” коллекторт нийлж Энхтайвны гүүрний доогуур өнгөрөөд төв цэвэрлэх байгууламжтай холбогдох ёстой. Налайхаас татсан шугам бэлэн болсон. Нөгөө талаасаа ирж холбогдох ёстой “Монгол шилтгээн”-ээс татсан шугам хөрсний ус нэвчиж байгаа учир дахин хийлгэж байгаа. Мөн түүнчлэн хоёр шугам нийлэх хэсэг дээр холболт болохгүй байгаа асуудал бас бий. Гэхдээ хаа хаанаасаа анхаарал тавьж, энэ жилдээ багтаагаад дуусгах төлөвлөгөөтэй ажиллана.

-Налайхаас цааш суурин газруудад энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Тэдгээрийн тухайд бие даасан байдлаар шийдэх нь зүйтэй байх.

-Налайхын цэвэрлэх байгууламжийн хүчин чадал ямар байдаг юм бэ?

-Цэвэрлэх бай­гууламжийг бид очиж үзсэн. Үндсэндээ 60 хүрэхгүй хувийн цэвэрлэгээ хийж байгаа юм билээ. Энэ бохироо шууд хаяж байгаа гэсэн үг. Дани улстай хамтарсан төсөл хэрэгжүүлж цэвэрлэх байгууламж барих тухай асуудал ярьж байгаа гэсэн. 1990 оноос өмнө Оросууд хийх гэж байгаад орхичихсон. Бид цаашдаа гүний бус гадаргуун ус ашиглах ёстой гэсэн байр суурин дээр нэгдмэл байгаа юм бол Налайхын одоогийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж, бохирыг насос ашиглан шууд цэвэрлэх байгууламж руу татахаас өөр арга байхгүй. Налайхад цэвэрлэх байгууламж бариад цэвэршүүлэх хэмжээг нэмж чадсан ч гэсэн Туул гол руу урсгахгүйгээр цэвэрлэх байгууламж руу татах нь зүйтэй.

-“Монгол шилтгээн”-ээс татаж байгаа шугам хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?

-Шаардлагатай байгаа санхүүжилтээ авчихсан. Одоо бол захиалагч, хүлээн авагч байгууллагууд сайн хяналт тавьж байж шийдэхгүй бол тэр шугамаар хөрсний ус цэвэрлэх байгууламж руу татагдаад байхаар юм. Захиалагч нь Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын газар байгаа. Ажлын явц тааруухан байгаа ч ажил бага багаар урагшилж байна. Бидний хувьд арваннэгдүгээр сараас өмнө дуусга гэдэг даалгаврыг өгсөн.

-Энэ ажил хийгдээд дуусчихвал төв цэвэрлэх байгууламжийн ачаалал ихсэх юм байна. Тэнд ирэх ачааллыг даах техникийн нөхцөл хангалттай гэж тооцоолсон юм уу?

-Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэлээдгүй хэмжээгээр нэмэгдэнэ. Өргөтгөлийн асуудал ярих шаардалага зайлшгүй гарч ирнэ.

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

8 цаг 18 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

12 цаг 52 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

16 цаг 11 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

20 цаг 17 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

20 цаг 17 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

20 цаг 17 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Уржигдар 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Уржигдар 06 цаг 00 мин