Арабын хаврыг эхлүүлсэн тунисийн иргэд дахин босов

2013-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Өнгөрсөн долдугаар сарын 25-нд Тунисийн сөрөг хүчний нөлөө бүхий удирдагч Мохамед Брахмиг гэрийнх нь үүдэнд буудаж хороосны дараа тус улсад эсэргүүцлийн жагсаал цуглаан хүчээ авч эхэлжээ. Аллагын дараахан Тунисийн томоохон хотуудын гудамжинд мянга мянган иргэн Засгийн газрынхаа эсрэг уриа лоозон барин жагсч, 2011 оны аравдугаар сарын сонгуульд ялалт байгуулсан эрх баригч “Ан-Нахда” намын төв байрыг галдан шатаасан байна.

Мохамед Брахми нь Тунист өрнөж буй лалын радикал хүчин болон шашнаас ангид улс төрийн хүчний хооронд өрнөсөн сөргөлдөөний улмаас амиа алдсан анхны улстөрч биш аж. Энэ оны хоёрдугаар сард лалынхны Засгийн газрыг ихээр шүүмжилж байсан сөрөг хүчний гишүүн Шукри Белаид мөн л гэрийнхээ үүдэнд буудуулж амиа алдсан билээ.

Тунисийн Дотоод хэргийн сайд Лотфи Бен Жедду хоёр аллагыг хоорондоо холбоотой гэж өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Түүний хэлснээр, салафитуудын радикал лалын хөдөлгөөний гишүүн Бубакер Хаким аллагуудыг зохион байгуулсан байж болзошгүй аж.

Эрх баригч лалын аядуу үзэл баримтлалтай “Ан-Нахда” намын дарга Рашид Ганнуши хэлэхдээ, “нэрт улстөрчийн амийг бүрэлгэсэн нь Тунисийн ардчилсан үйл явцад саад болж, улс орны хөгжлийн цорын ганц зөв загварыг устгах зорилго агуулсан” гэжээ.

Дайран дээр давс гэгчээр үүнээс хэдхэн хоногийн дараа Тунис, Алжирын хилийн орчимд найман цэрэг лалын хэт даврагчдын дайралтад өртөн амь насаа алдсан юм. Цэргийн албан хаагчид Мохамед Брахмигийн амийг хороосон лалын хэт даврагчдыг мөшгиж явсан гэх.

Үүний дараа Тунисийн нийслэлд хэдэн арван мянган хүн оролцсон сүрт жагсаал болж, Засгийн газраа даруй огцрох шаардлага тавьсан байна. Тус улсын Ерөнхийлөгч Монсеф Марзуки цэргийн албан хаагчдыг зэрлэгээр хороосонтой холбогдуулан орон даяараа гурван хоногийн эмгэнэл зарлаж, ард түмэндээ хандан теле­визээр үг хэлжээ.  

Тэрээр хэлсэн үгэндээ “Алан хядагчдын халдлагад өртсөн дэлхийн аль ч оронд иргэд нь улам бүр нэгдэн нягтардаг. Гэтэл манай эх оронд би тийм нягтралыг олж харсангүй. Надад харагдаж буй зүйл бол ердөө л эмх замбараагүй байдал. Хэдий тийм ч төр засаг алан хядагчдыг зогсоон улс орны тогтвортой байдлыг бүрмөсөн устгахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авахаа амлаж байна” гэсэн юм.

Өнгөрсөн бямба гаригт цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн бөгөөд парламентын өмнөх талбайг нэмэлт хүчээр бүчин хамгаалах болжээ. Тус улсаас дэлхийн томоохон агентлагуудын мэдээлж буйгаар, байдал улам бүр хурцдаж байгаа аж. Тунисийн түүхэнд анх удаа тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэлсэн тохиолдол ч гарчээ.

Жагсагчдын Засгийн газрыг огцруулах шаардлагын хариуд тус улсын Ерөнхий сайд Али Ларайед энэ оны арванхоёрдугаар сарын 17-нд сонгууль явуулах санал дэвшүүлээд байна. Түүний хэлснээр, сонгуулийн дүн гартал одоогийн Засгийн газар үүрэгт ажлаа гүйцэтгэсэн хэвээр байх аж. Тэрээр “Ажил хөдөлмөр болон эрх чөлөөний төлөөх ардчилсан форум” намын үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах саналыг үл ойшоосон юм. 

Тунисийн иргэд дарангуйлагч Зин аль-Абидин бен Алиг түлхэн унагасан 2011 оноос хойшхи хамгийн хүнд хямралд орохоос болгоомжилж байна. Арабын ертөнцийг бараг тэр чигт нь доргиосон, “Арабын хавар” нэр авсан ард иргэдийн хөдөлгөөн чухам Тунисээс эхтэй билээ. Тус улсын иргэд эдийн засгийн зогсонги байдал, 2011 оны бослогын дараа эрх баригч намаас амласан шинэ Үндсэн хууль одоо хэр гараагүйд бухимдалтай байгаа ажээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин