Улаанчулуут дахь "Нарны хүүхдүүд”

2019-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Улаанбаатар хотын Баянхошуу чиглэлийн баруунтай орших “Улаанчулуут”-ын хог цэгийн зүүн үзүүрт сайн санаат канад эмэгтэй Жулия Велүүгийн санаачлагаар “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байгуулагдаад дөрөв дэх жилтэйгээ золгож буйг сонсоод очиж танилцахаар шийдсэн юм. “Улаанчулуут”-ын хүүхдүүдэд цэцэрлэг байгуулж өглөө. Хооллож, хувцас тараалаа гэсэн мэдээг өмнө сонсдог л байлаа. Гэхдээ нэг ч удаа очиж байсангүй. Тус цэцэрлэгийн менежер Н.Булганчимэг Германд хар багаасаа амьдарч боловсрол эзэмшжээ. Тэрээр өөрийгөө Бука гэж дуудаж болно гэж танилцуулсан нь гадаад хүн шиг санагдуулав. Нүдээрээ инээмсэглэн хэзээний танил юм шиг ярих Бука 24 настай. 15 нас хүртлээ ээжтэйгээ Германд амьдарчээ. 15-тайдаа Монголдоо ирж “Хоби” сургуулийг төгсч ЯпонулсынРицүмэйканАзи номхон далайн их сургуульдбайгууллагын стратеги менежментба маркетингийнчиглэлээрсуралцаж төгссөн. ГермандIngolstadt дахь AUDI AG автомашины үйлдвэрт маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан. 2017 оны есдүгээр сараас Улаанбаатарт байрлах Канадын  “Вэлүү сан”-гийн менежерээр ажиллах болсон. Түүнд Германд болон Улаанбаатарт гадаадын хөрөнгө оруулалттай олон компанид ажиллах боломж байсан ч тэрээр  Улаанчулуутын хогийн цэгийн “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн менежерийн ажлыг хийхийг илүүд үзсэн байна.  

Цэцэрлэгийн нэг сарын урсгал зардал 15 мянган ам.доллар

Хогийн цэгээс уруудаадөндөрлөг дэнж дээр байрлах хоёр айлын хашааг нийлүүсэн дайтай газар “Нарны хүүхдүүд” цэцэрлэг байрладаг. Хашаагаар явж ороход бүртийх ч хоггүй,ангилан тавьсан хогийн сав нүдэнд тусав. Хоёр давхар том хөндлөн байшин,  гэр хэлбэртэй байр, оёдлын газар, галтогоо, цэцэрлэгийн захиргааны байр, явган хүний зам, дутуу барьсан хүүхдийн тоглоомын талбай биднийг угтлаа. Өдрийн 15:30 цаг болсон тул хүүхдүүд унтаж байгаа гэв. Бука биднийг захиргааны байр руугаа дагуулан оров. “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Болормаа биднийг угтсан юм. Тус байгууллага 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Улаанчулуутын хогийн цэгийг түшин амьдарч буй гэр бүл, хүүхдүүдэд туслах зорилгоор канад эмэгтэй Жулия Велүүгийн санаачилгаар хүмүүнлэгийн тусцалцаа үзүүлж байгаад 2015 онд “ Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгээ байгуулсан. Тус цэцэрлэгт Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийн хүүхдүүд болон Баянхошууны XXIV хорооны хүүхдүүд хамрагддаг. Таван бүлэгт 150 хүүхэд үнэ төлбөргүй суралцаж байна. Тус хороонд хөдөө орон нутгаас нүүж ирсэн, боловсрол эзэмшээгүй, малаа зуданд алдсан иргэд амьдардаг учраас ажил олддогүй. Ажил олдохгүй болохоор Улаанчулуутыг зорьж тэндээс хоёрдогч түүхий эд авч тушаадаг аж. Жулия анх энд ирээд ээж аавыгаа дагаад гадаа хасах 40 хэмийн хүйтэнд өмсөх хувцасгүй, хоолгүй хог дээр байгаа хүүхдүүд болон зургаан настай хүү, хоёр настай охин дүүгээ хараад өвлийн хүйтэнд галгүй цэл хүйтэн ноорхой гэртээ сууж байхтай таарчээ. Ах нь бага зэрэг халуурсан ч дайлах зүйлгүйдээ санаа нь зовж байгаа нь мэдэгдэж байжээ. Өмсөх гуталгүй. Энэ бүгдийг хараад үнэхээр байж боломгүй зүйл. Тэгээд цэцэрлэг байгуулж тэдэнд туслая гэж шийдсэн юм гэж П.Болормаа ярьсан. Нэг сарын урсгал зардал 15 мянган ам.доллар. Халаалтаа цахилгаанаар шийдвэрлэсэн болохоор жил бүр зардал нь өндөр гардаг. Энэ сарынх дөрвөн сая гаруй төгрөг гарсан. Энэ санхүүжилтийг олохын тулд Жулия зун болгон жуулчид авчирч морин аялал зохион байгуулдаг. Мөн Канадын сайн санаат хүмүүсийн хандиваар энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна. Төрөөс хүүхдийн тоогоор урсгал зардал өгдөг ч хаанаа ч хүрдэггүй. Зарим зүйлд хөнгөлөлт үзүүлэх шаардлага байдаг. Байнга Жулиягийн гарыг харна гэхээр зарим үед санаа зовдог хэмээн Бука, Болормаа нар ярьсан юм. Цэцэрлэг байгуулагдсанаас хойш 185 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж гарчээ. Тэд одоо 124 дүгээр сургуульд суралцдаг. Зарим нь “ Тэтгэлэгт оюутан” хөтөлбөрт хамрагдаж хувийн сургуульд суралцаж байгаа гэсэн.  

“Нарны хүүхдүүд” цэцэрлэг тэдний амьдралд гэгээ оруулжээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн өдрийн унтлагын цаг дуусчээ. Бид гэр хэлбэртэй байшинд байрлах  2-4 насны холимог бүлэгт орлоо. Бяцхан хүүхдүүд хувцсаа өмсөж, ороо хурааж байлаа. Тэдэнд бусад цэцэрлэг шиг унтлагын тусдаа өрөө  байхгүй. Тиймээс хүүхдүүд өдөр бүр ороо засч, хураадаг. Гурван настай бяцхан хүү хэзээний сурмаг гэгч нь гудас хөнжлөө толгой дээрээ тавьж яваа харагдав. Тэд сэргэлэн цовоо биднийг хараад нүүрэмгий гэгч нь мэндэлж,дуу хуур инээд хөөр дүүрэн байлаа. Бүлгийн багш Отгонцэцэг “Би энэ цэцэрлэгт гурван жилийн өмнө туслах багшаар орж байлаа. Ажлынхаа хажуугаар суралцаж өнгөрсөн  хавар мэргэжлийн цэцэрлэгийн багшаар төгссөн.Зорилтот бүлгийн хүүхдүүд явдаг болохоор бусад цэцэрлэгээс ялгаатай. Бүх зүйл нь цэцэрлэгээсээ. Эцэг эхчүүдээс нэг ч зүйл авдаггүй. Хувцас  бусад хэрэглэл нь хандив тусламжаар ирдэг. Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа нь сургуулийн өмнөх насны байгууллагын стандартын дагуу явагддаг” гэлээ. Улаанчулуутын хүүхдүүдээс гадна  аав ээж нь ямар  ч ажил эрхэлдэггүй орлогогүй айлын хүүхдүүд болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүд хамрагдаг. Анх хүүхдүүд ирэхдээ маш бохир, гар нь сайртсан, бөөстэй, бараг өмсөх хувцасгүй  ирдэг байсан. Нэг жилийн хугацаанд энэ бүгд арилсан. Гэхдээ манай цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа зөндөө хүүхдүүд байна. Тэдэнд бид маш их санаа зовдог” гэлээ. Дунд ахлах ангиуд нь хоёр давхар цэцэрлэгтээ байрладаг. Үүдээр нь очиход хогын саваа зэрэгцүүлэн ангилж тавьсан харагдав. Түүнчлэн хаалгаар явж оронгуут ханан дээр “Холивол хог, ялгавал баялаг” гэсэн уриаг бичиж хадсан нь содон байлаа. Энэ цэцэрлэгийн хүүхдүүд хогийг баялаг л гэж харах ёстой гэсэн үзлээр хүмүүжүүлдэг гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Оюунгэрэл ярьж байв. Манай цэцэрлэгт Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг хүмүүсийн хүүхдүүдээс гадна архины хамааралтай өрхийн хүүхдүүд явдаг. Сургуулийн өмнөх боловсролын ЦӨМ хөтөлбөр манайд хэрэгждэг. Нийт 60 орчим багш, ажилтан албан хаагчтай. Хүүхдүүдийг бие даанхөгжүүлэх боломж олгодог. Хүүхдүүд анх ирэхдээ ээж, аавыгаа дагаад хогийн цэгээр тэнүүчилсэн, сахилгагүй, зан ааш нь эвдэрсэн бохир, бусад хүүхдүүдтэй дасан зохицох чадвар муу байсан. Одоо бол нийгэмшиж, бүх  хүүхдүүд хоорондоо нийтэч болж төлөвшсөн. Хичээлийн хэрэглэл ихэвчлэн хандиваар ирдэг тул ариг гамтай хэрэглэхийг дээд зэргээр сахидаг. Тухайбал, наамал болон бүтээлч хичээлд сүү болон ундааны  цаасан хайрцаг, ундааны сав зэргийг ашиглана” гэв. Дунд ангийн туслах багш Н.Алтанцэцэг одоогоос 10 жилийн өмнө хэдэн малаа зуданд алджээ. Тэрээр гурван хүүгээ дагуулан амьдрахын эрхээр ажил олж хийхээр  хотод ирсэн ч түүнд таарч тохирох ажил олдоогүй. Гурван хүүгээ өлсгөхгүй эрхэнд Улаанчулуутын хогийн цэг дээр иржээ.Хог ухаж амьдрах болсондоо эхэндээ өөртөө итгэхгүй, ингэж ч явах гэж дээ хэмээн гутарсан ч гурван хүүхдээ бодоод тэвчдэг байжээ. Өдөр болгон хүүхдүүдээ дагуулан хог түүж явахдаа тэднийхээ ирээдүйд л санаа зовдог байв. Тэгээд Жулиятай уузсанаас хойш түүний амьдралд гэгээ тусчээ. Зургаан жилийн өмнө Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байсан Н.Алтанцэцэг өнөөдөр “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэгийн туслах багш болжээ. [caption id="attachment_57679" align="aligncenter" width="850"] Н.Алтанцэцэг[/caption] Түүнтэй цөөн хором хуучилахад “Улаанчулуутын хогийн цэг миний амьдралд маш их өөрчлөлтийг өгсөн. Анх хог түүх ч гэж дээ хэмээн гутардаг байсан ч ачтай буянтай Жулиятай таарч цэцэрлэг байгуулах болсноос эхэлсэн. Цэцэрлэг баригдаж байгааг өдөр бүр харж хүүхдүүдээ өгчихөөд санаа амар хогоо түүнэ дээ хэмээн боддог байсан. Цэцэрлэг ч нээгдэж миний гурван хүү энэ цэцэрлэгээр дамжсан. Гэтэл нэг өдөр Жулия намайг дуудаж чи хүүхдүүддээ их анхаарал тавих юм. Цэцэрлэгийн туслах багш болох уу гэж асуусан. Тэр үед л миний амьдралд гэгээ туссан. Туслах багшийн сургалтад сууснаас хойш дөрөв дэх жилдээ энд ажиллаж байна. Хүйтэн бохир газар ямар хэцүү нөхцөлд ажилладаг байлаа. Одоо бол маш их аз жаргалтай байна. Жулиядаа маш их баярладаг” хэмээлээ. Ахлах бүлгийн туслах багш Сүнжидмаа мөн л хог түүн ангилж тушаадаг байсан бол өнөөдөр мөн л цэцэрлэгийн туслах багш. Анх ажилд ороод сарын дараа цалин авна гэхээр нэг л төвөгтэй байжээ. Хог түүдэг байхад өдөрт олсоноо авчихдаг нь амар санагдаж ахархан бодолтой явжээ. Гэвч өнөөдөр 500 мянган төгрөгийн цалинтай нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалд хамрагдаж хүүхдүүдийн дунд аз жаргалтай сайхан байна. Би 20 жил хог түүсэн. Тэрхүү ажлаас ангжирна гэхэд нэлээн тэвчээр хугацаа орсон шүү хэмээлээ. [caption id="attachment_57681" align="aligncenter" width="448"] н.Сүнжидмаа.[/caption] Бидний сурвалжлага хийсэн энэ өдөр  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон юм. Биднийг ахлах бүлгийн хүүхдүүд ээждээ хийсэн бэлэг дурсгалын зйүлээ гардуулж байхтай таарлаа. Б.Номин-Эрдэнэ охин 6 настай. Энэ намар сургуульд орно. Тэрээр ээждээ хайртай гэж бичсэн цэцгээ гардуулж өгөв. Түүний ээжийг Баярсайхан гэдэг. Тэр хэлэхдээ "Миний охин “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт гурав дахь жилдээ явж байна. Сэтгэгдэл их өндөр байдаг. 24 дүгээр хороонд худалдагч хийдэг. Цэцэрлэгийн бүх үйл ажиллагаа хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ байдагт баярладаг” гэж байв. Тус бүлгийн багш А.Сүрэнхорлоо СӨН-ын байгууллагад 32 жил ажиллаж буй. Манай хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэлтэй. Заасан бүх зүйлийг хичээнгүйлэн хийдэг. Ээж аав нь хэдий чинээ зорилтот бүлгийнх ч гэсэн өөрийнхөөрөө хийх сонирхолтой хүүхдүүд байдаг. Хүүхдүүд “Ээждээ хайртай”, “Гомдоож байсан бол уучлаарай” гэж хэлж байгаа нь хүртэл чин сэтгэлээсээ байдаг гэж хуучилсан юм. Бука “ Би хүүхэд байхын надад байгаа зүйл бусад хүүхдүүдэд яагаад байдаггүй юм гэж байнга асуудаг байсан. Би Германд өсч өндийхдөө багаасаа  хувь хүний хариуцлага гэдэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож хүмүүжсэн. Ээж минь олон цагаар ажил хийхээр явахад би зургаан настай хэрнээ бүх зүйлийг өөрөө л хийдэг байсан. Гэртээ ганцаараа л үлддэг.Тиймээс энэ хүүхдүүдийг хараад тусламаар санагдсан” гэлээ. XXIV хорооноос цааш хогын толгой даваад XXVI хороо байрладаг. Уг хорооны хүүхдүүдэд зориулж  “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг үүд хаалгаа нээхэд бэлэн болсон ч төрийн комисс хүлээж авах нь удаашралтай байгаа аж. Энэ цэцэрлэг мөн 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тэд төр дэмжиж чаддаггүй юм гэхэд биднээс олон янзын стандарт битгий шаардаасай. Хувийн цэцэрлэгүүд шиг төлбөр авдаг байсан бол нарийн шаардлагуудыг биелүүлэх боломжтой гэж байсан. Тэд нийтдээ 24,26 дугаар хорооны 1600 орчим хүнд хүрч үлйчилж байгаа юм билээ.  Н.Булганчимэгтэй хувь хүний хариуцлагын тухай их зүйлийг ярилцсан дараа та бүхэнд хүргэнэ ээ. [caption id="attachment_57680" align="aligncenter" width="456"] А.Сүрэнхорлоо[/caption] Эх сурвалж:www.polit.mn
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

2025-06-13
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

2025-06-13
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

2025-06-13
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

2025-06-13
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

2025-06-13
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

2025-06-12
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

2025-06-12
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

2025-06-12
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

2025-06-12
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

2025-06-12