ПОЛИТ АНАЛИЗ: Улсын Бага хурлаас шийдвэр хүлээх онцгой дэглэм буюу Л.Оюун-Эрдэнийн “Одхүүдэлт”

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг “ломбодлоо, өчигдөр. Хуулийн хэлээр бол “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоожээ. Энэхүү онцгой дэглэм тогтоох хууль нь 1992 оны Ардчилсан Үндсэн хуулиас нэг жилийн өмнө батлагдаж байжээ. БНМАУ-ын Бага хурлын 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор баталж байсан байна. Хуульд “...Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэж зааснаар “Эрдэнэт үйлдвэр”-т энэ дэглэмийг тогтоожээ. Ингэхдээ хуулийн хугацааг тултал авсан байгаа юм. Мөн “...Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” зүйлийн хүрээнд Засгийн газраас өчигдөр л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-т “...Үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох” заалтын дагуу халаа сэлгээний ажлыг хийсэн байна. Цаашид “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосон 1991 оны хуулийн  хүрээнд Ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;  хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх; Үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох; Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох; Тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх; Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах; Онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах; Улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн газар, байгууллага, түүний эрх баригчдад хүлээлгэх эдийн засгийн болон захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх зэрэг арга хэмжээг авах боломжтой юм. Онцгой дэглэмийн хугацаанд ээрх зүйл заалтуудтай ижил төстэй үйл ажиллагааг авах нь нэгэнт тодорхой. Харин энд үл ойлгогдох нэг марзан зүйл  байна. Тэр нь энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд БНМАУ-ын Бага хуралтай У.Хүрэлсүхийн Засгийн газар харилцах шаардлагтай болсон байгаа юм. Тухайлбал, хуульд “...Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байх, тухайн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал арилаагүй бол хугацааг нь сунгах тухай саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө Монгол Улсын Бага Хуралд оруулж байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай. Монгол Улсын Бага Хурал зайлшгүй шаардлагатай гэж үзвэл онцгой дэглэмийг нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэжээ. Харамсалтай нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардчилсан Үндсэн хууль батлагдаж БНМАУ-ын Бага хурал “алга” болоод Монгол Улсын Их хурал байнгын ажиллагаатайгаар төрийн эрхийг барих дээд байгууллага болон хуульчлагдсан байдаг. Бас болоогүй, энэ хэрэглэж байгаа хууль “...Хугацаа сунгах шаардлага Улсын Бага Хурлын чуулганы чөлөө цагт гарвал Монгол Улсын Засгийн газар нь саналаа Улсын Бага Хурлын зохих байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр дараа чуулганд оруулж батлуулахаар онцгой дэглэмийг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно” гэжээ. Мэдээж хэрэг, өнөөх Бага хурал байхгүй. Энэ асуудал лавтай Үндсэн хуулийн Цэц дээр очиж унах болоод байгаа юм. Нөгөөтэйгүүр Засгийн газар ийм арга хэмжээг өмнө нь авч байжээ. 1998 оны наймдугаар сарын сүүлчээр ТӨХ-ны дарга З.Энхболд, ТӨХ-ны газрын дарга Д.Одхүү нар Батлан хамгаалах яамны нисдэг тэрэг бүхий зэвсэглэсэн цэргийн хүчийг дайчлан “Эрдэнэт үйлдвэр”-ийг дайлаар мордож байв. Тэр үед Засгийн газар огцорчихсон, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Улс төрийн хувьд ихээхэн ээдрээтэй цаг үе, АН засаглаж, ардчилсан тогтолцоонд манай улс шилжээд удаагүй байлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал байсан Ш.Отгонбилэг агсныг эзгүйд ийн очиж өрөөнийх нь үүдийг цүүцдэж эвдээд эзлэн авч байсан түүх бий. Гэхдээ сүүлд З.Энхболдыг УИХ-ын дарга болоход зөвлөх нь болсон, тэр үед ТӨХ-ны газрын дарга байсан Д.Одхүү л Ш.Отгонбилэгийн өрөөний үүдийг өшиглөж балбаж үзээд, болохгүй болохоор нь цүүцээр эвдсэн гэдэг юм. Ингэж “Одхүүдэх” гэдэг нэршил үүссэн түүхтэй. Энэ бол XX зуун дуусахад хоёр оны өмнө болсон явдал юм. Харин тэр үйл явдлаас 21 жилийн дараа, XXI зуунд яг давтлаа. “Одхүүдсэн” хүн нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болов. Бас л баахан дэд тушаалын захирлуудыг чөлөөөлж, өрөөнүүдийг нь скочдов. Агуулга нь адил, хэлбэр нь жаахан өөрчлөгдөж цүүцийг скочоор сольжээ. Энэ үйл явдал Монголын нийгмийн давхаргуудад янз бүрийн мессэжтэй очиж байна. Юутай ч З.Энхболд удирдаж ороод Д.Одхүүгээр хаалга эвдүүлж эзлээд, дараа нь зүгээр өнгөрсөн шиг энэ удаагийнх төгсөхгүй. Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийн Цэцийн шүүхээр орж таарахаар боллоо. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

23 цаг 13 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21