БНМАУ-ын хуулийн дагуу үсрэнгүй ухарлаа

2019-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Амьдрал баян. Аливаа амьд биет хөдөлгөөнд оршдог. Өгсөнө уруудна, наашилна цаашилна. Гэхдээ өнгөрсөн рүү хэзээ ч явдаггүй. Өнгөрсөн нь түүх болон үлддэг. Харин эдүгээ цаг урагшаа “хөдөлж” хөгжлийг бүтээдэг. Энэ бол амьдралын жам, цаг хугацааны хууль юм. Гэвч сүүлийн хоёр, гуравхан өдөр үргэлжилж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон үйл явдал, тодруулбал энэ талаар Засгийн газраас авсан арга хэмжээ цаг хугацааны хуулиар урагшаа биш хойшоо алхсан явдал боллоо. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрт 1991 оны хуулиар Онцгой дэглэм тогтоосон явдал юм. Монгол Улс 70 жил коммунист үзэл суртлын дор, социалист дэглэмтэйгээр явж ирсэн. Энэ нь тухайн үеийн Монгол Улсын оршин тогтнох үндэс нь л байсан байдаг. Тэр үед одоогийн МАН дангаар төр засгийн эрхийг нам төвтэйгээр барьж, нийгэмд үйлчлэх хуулийг БНМАУ-ын Бага хурлаас гаргаж байв. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай “Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Бага хурлаас Тогтоох нь” гэж байгаад “...Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай”, “...Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” гэж БНМАУ-ын Бага хурлын баталсан хуулийг хэрэглэж “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоолоо. Энэ хуулийн заалтуудыг харахул өнөөгийн Сири, хэдэн жилийн өмнөх Украины нөхцөл байдал Монголд нүүрлэжээ гэж ойлгогдохоор болоод ирэв. Үнэн хэрэгтээ уг хууль цаг хугацааны эрхээр 1991 онд мэндэлсэн байдаг юм. Тэр үед манайх ямар байлаа даа. Картын бараа, дэлгүүрийн хоосон лангуу... гээд өнөөдөр ул болсон эвгүй цаг хугацааг бид туулаад гарсан. Яг тэр үед л хэрэглэхээр бэлдсэн, зориулагдсан хууль бол энэ юм. Өөрөөр хэлбэл, 1991 он гэдэг манай улс нийгмийн нэг тогтолцооноос нөгөө рүү шилжих гээд эдийн засгийн хувьд ийм хууль гаргахаас өөр аргагүй байсан нь тодорхой. Монголчууд 1992 оны Үндсэн хуулиар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгмийг халж, зах зээлийн эдийн засгийн харилцааг баталгаажуулсан. Бид  нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжиж байгаагаа баталгаажуулсан гэж ойлгоод 28 жилийг үдсэн байна. Харин 1992 оны Үндсэн хуулийг үгүйсгэсэн Засгийн газрын энэ шийдвэр 1990 онд ардчилсан хувьсгал болоогүй гэдэг юм руу явах вий  гэсэн эргэлзээг төрүүлж эхэллээ. Ер нь бол нийгмийн тогтолцоог өөрчилсөн энэ өөрчлөлт биш байсан болж таарсныг баталсан үйл явдал нь өчигдрийн 1991 оны Улсын бага хурлаар баталсан хуулиар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм  байлаа. Тэгвэл өнөөдөр эрх баригчид эдийн засаг өсөөд байгаа гээд тоогоор толгой эргүүлээд, орлоготой, ашигтай улсын санг мөнгөтэй байлгаж байгаагаа гайхаад байгаа атлаа нэг үйлдвэр дээр хуучин нийгмийн хуулиар онцгой дэглэм тогтоож байгааг юу гэж ойлгох вэ. “Эрдэнэт” үйлдвэр том, эдийн засагт эзлэх жин нь их байж болох ч, өнөөдөр зөвхөн энэ үйлдвэрээс хамаараад Монгол Улсын эдийн засаг балраад сүйрээд байгаа юм шиг онцгой дэглэм, тусгай ажиллагаа, цагдаа тагнуул гэж сүржигнэх нь гадаад талдаа ямар харагдаж байгаа бол гэдгийг бодох ёстой. Нийгмийн тогтолцоог өөрчилсөн Үндсэн хуулиасаа өмнөх хуулиар онцгой байдал тогтоосон нь өөрөө Ардчилсан гэдэг тодотголтой 1992 оны Үндсэн хуулиа үгүйсгээд зогсохгүй цаашлаад  1990 оны ардчилсан хувьсгал гэдэг зүйл болоогүй гэдэг юм руу яваад эхэллээ. 1990 оны ардчилсан хувьсгал гарах суурь нөхцөл нь өөрөө тухайн үеийн эрх баригч намын Төв хороо, Улс төрийн товчоон дахь томчуудын дундах эрх мэдлийн төлөөх “зодоон”-той холбоотой байсан гэдэг. Тодруулбал, Ц.Намсрай тэргүүтэй бүлэглэл нь Ж.Батмөнх, Д.Содном тэргүүтэй бүлэглэлээсээ нам, засгийн эрх мэдлийг авах гэж залуусын хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдэг юм. Гэтэл энэхүү хөдөлгөөн нь тухайн үед социалист орнуудад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлийн уур амьсгалтай нийлэн хүрээгээ тэлж, улмаар Ардчилсан хувьсгалд хүргэсэн байдаг. Түүх нь ийм юм. Үүний зэрэгцээ Ардчилсан хувьсгалын анхдагчид 1990 онд хувьсгалын тухай бодож байсан юм байхгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрөн ярьсан байдаг. 1990 оны тавдугаар сард улс төрийн намуудын тохиролцоо гэдэг бичиг баримтад гарын үсэг зурсан Э.Бат-Үүл Ардчилсан хувьсгалын хувьсгал биш болгох юмыг хийсэн гэдэг шүүмжлэлд угаасаа өртдөг. Дээрээс нь Ардчилсан хувьсгалын партизанууд арайхийж 1996 оны сонгуулиар засгийн эрхэнд хүрсэн бөгөөд түүнээс өмнө хуучин нам төрийн эрхийг барьсаар л байсан. Шинэ Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид хуульч нэгэнтээ “...1990 оны  гуравдугаар сарын 14-нд МАХН-ын улс төрийн товчоо өлсгөлөнгөөс болж огцорсноор ардчилсан хувьсгал зогссон” гэж дүгнэсэн байдаг. Харин 1990 оны тавдугаар сарын 6-д зогссон гэж доктор Нэргүй, Дугар нар бичсэн байдаг .Улс төр судладаг зарим эрдэмтэн судлаачид хувьсгал биш хөдөлгөөн гэж үздэг. Барууны зарим судлаачид энэ бол улстөрийн тоглоом байсан гэж үздэг. Тэгэхээр нийгмийн нэг тогтолцоог нөгөөгөөр сольж, ардчилсан хувьсгалыг баталгаажуулсан ардчилсан Үндсэн хуулин дээгүүрээ даваад гарчихаж байгаа бол ардчилсан хувьсгал гэж угаасаа болоогүй, ардчилсан хувьсгалын анхдагчид гэдэг улс төрийн товчооны хүүхэлдэйнүүд байсан гээд нэн шинэ түүхийг нэн хурдан засаж бичих болж байна. Хувьсгалын тухай ойлголтгүй явж байгаад хувьсгал хийсэн ардчилагчид Улстөрийн товчооны хүүхэлдэйнүүд байсан гэдэг шинэ түүх бичигдэх вий дээ. Хамгийн гол нь XX зууны хамгийн хүнд үеүдийн нэг циклийг өнгөрөөхийн тулд БНМАУ-ын бага хурлаас баталсан хуулиар XXI зууны ардчилсан Монгол Улсад нийгэмчлэл явуулж байна. Энэ нь ардчилсан Үндсэн хуультай гарцаагүй зөрчилдөж, Засгийн газрын энэ “тусгай ажиллагаа” Цэц дээр унах маш том шалтгаан боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин 2019.3.7 № 47, 48 (6014, 6015)
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

19 цаг 51 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

20 цаг 21 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

21 цаг 15 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Өчигдөр 11 цаг 54 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Өчигдөр 11 цаг 46 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 35 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

Өчигдөр 06 цаг 00 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин