Ц.Элбэгдорж: Миний өрсөлдөгчийг дэмжсэн сонгогчдын итгэлийг авахын төлөө ажиллана

2013-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх дөрвөн жилд улиран сонгогдох нь тодорхой болжээ. Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны дүнгээ УИХ-д өргөн бариагүй ч Ардчилсан намын нэр дэвшигч ялсан тул Сүхбаатарын талбайд ялалтын баяраа тэмдэглэлээ. Ардчилсан намын ялалтын баярыг “Хурд”, “Никитон”, “Харанга” хамтлагийнхан нээж ая дуугаа өргөлөө. Мөн Ерөнхий сайд,Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг,  УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар үг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан талархлын үг хэлснийг тоймлов.

Н.Алтанхуяг:

-Монголын ард түмэндээ дахин Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо. Та бүхэн олон зүйлийг өөрчлөхийн төлөө, амьдралаа сайжруулахын төлөө энэ түүхэн сонголтыг хийж чадсанд талархлаа илэрхийлье. Одоо УИХ, Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхийлөгч бид илүү эрч хүчтэйгээр хамтран ажиллаж, томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийх л ажил үлдлээ. Энэ ажлыг бид нэр төртэй хийж чадна гэдгээ батлан илэрхийлье. Монголчууд бид их бүтээн байгуулалтын төлөө, өөрсдийн ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө, хээл хахууль, авлига, хүнд суртлыг устгахын төлөө тогтвортой төр, засагтай байж Монголдоо сайхан амьдрах сонголтыг хийж чадлаа.

З.Энхболд:

-Хөгжил цэцэглэлтийг сонгосон ард түмэндээ баярлалаа. Сонгууль дууссан одоо ажил эхэлж байна. УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралдана. Би Ерөнхийлөгчийн өрөөнд орчихоод ирлээ. Дөрөв хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн дүнгээс үл хамааран сонгуулийн маргаашийн өдөр ажлаа хийнэ гэж хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө ажлаа хийгээд сууж байна лээ.Бид хамтдаа Монгол орноо цэцэглүүлэн хөгжүүлж чадна.

Э.Бат-Үүл:

-Сонгуулийн үеэр нийслэлийн иргэдтэй уулзаж явахад Ерөнхийлөгчийн шинэ Улаанбаатарыг цогцлоох, олимпийг Улаанбаатарт хийнэ зэрэг олон зорилгыг дэмжиж байсан. Манай нийслэлчүүд тасархай байсан шүү. Үнэхээр нийслэлээ тасархай хот болгоно оо. Битгий эргэлзээрэй. Бид 2016 онд шинэ нисэх онгоцны буудал, 2020 онд метрогоо, манай гэр хорооллын иргэд хотын төвийн гудамж шиг тийм сайхан тохилог орчинд амьдрах болно. Энэ бүхнийг биелүүлэхийн төлөө бүгдээрээ Ерөнхийлөгчтэйгээ бүтээцгээе, хөдөлмөрлөцгөөе.

 Ц.Элбэгдорж:

-Ард түмэндээ баярлалаа. Ээж минь, аав минь болсон ард түмэндээ баярлалаа. Өвөг дээдэстээ баярлалаа. Хөх мөнгөн тэнгэр, Эзэн Чингисдээ баярлалаа. Өнөөдөр 2.9 сая Чингис Монголын тал нутагт сэрж байна. Бид ард түмэн та бүхнийхээ төлөө, Монгол Улс таныхаа төлөө, өсгөсөн хүү шиг тань үнэнчээр зүтгэнэ. Би ард иргэддээ эрх чөлөө аз жаргалыг эдлүүлэхийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө, улс орныхоо хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно. Ардчиллын буянаар, ард түмний буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд дэлхийн нүдийг нээсэн, чихийг дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Ард түмний буянаар алдартай аварга, анх удаагаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Энэ бол Ардчиллын буян. Энэ бол ард түмний минь буян. Надтай өрсөлдөж, нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нартайгаа би хамтран ажиллах болно. Намайг дэмжиж ажилласан, ард түмэн та бүхнийхээ итгэлийг авч, миний өрсөлдөгчийг дэмжсэн сонгогчдын итгэлийг хүлээж, тэр итгэлийг авахын төлөө улам шургуу ажиллах болно. Өнөөдөр сайхан өдөр байна. Би Монгол Улсын нэр хүндийг олон улсад сайнаар авч явж чадна, үүний төлөө зүтгэнэ. Би Монголын ард түмний хүсэл мөрөөдөл сайн сайхны төлөө зүтгэх болно. Ард түмний минь хийморь сүлд ажил үйлс нь үргэлж өөдрөг байх болтугай. Миний Монгол мандтугай. Монгол түмний минь эрх чөлөө, тусгаар тогтнол мандтугай.  Монгол Улсын төлөө зүтгэе.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 33 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин