Ерөнхийлөгч болохоо биш юу хийхээ ярь л даа

2013-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Энэ бол таны, ми­ний амьдралыг хэрхэн сайжруулах талаар Ерөн­хийлөгчид  горилогчдын мөрийн хөтөлбөрүүдийн нэгэн хэсэг юм.

Уншигч­дад шууд буух учир цалин, хөдөлмөрийн үнэ­лэмж­тэй холбоотой  хэс­гийг онцгойлон авлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль хаяанд иржээ. Ирах лхагва гаригт болох сонгуулийн өмнө нэр дэвшигч гурван эрхэм эцсийн PR-аа хийж, ерөнхийдөө  сурталчилгааныхаа  хаалтанд орсон байна. Харин тэдний хэн нь ч Ерөнхийлөгч болоод юу хийх тухайгаа тодорхой гаргаж, жинхэнэ мөрийн хөтөлбөр барин өрсөлдсөнгүй. Зөвхөн өөрсдөө хэрхэн Ерөнхийлөгч болохоо ярьж байна. Бүгд л ард түмнээ сайхан амьдруулна, бүх муу муухайтай тэмцэнэ, шударга байна гэсэн ерөнхий, популист ам­лалтуудаар сонгогчдыг булах ажээ.

Чухамдаа  бол  Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал, Ц.Элбэгдорж  гурвын хэнийг нь  сонговол  цалин нэмэгдэж, амьдрал дээшлэх вэ  гэдгийг иргэд  юуны  түрүүнд харж  байна. Энэ сэдвээр  нэр дэвшигчдийн  мөрийн  хөтөлбөрийг  шүүхэд  Н.Удвал  цалинг сараар  биш  цагаар  тооцдог  болгож иргэдийн  орлогыг нэмнэ  гэжээ.  Харин  нөгөө  хоёр  нэр дэвшигч ерөнхийдөө  иргэдийн амьжиргааг  дээшлүүлнэ  л  гэсэн байна. Харин  яаж гэдгийг бүү мэд.  Өөрөөр хэлбэл манай нэр дэвшигчдийн дунд цэвэр  мөрийн  хөтөлбөрийн  өрсөлдөөн гэж  алга. Цалин, татвар, эрүүл мэнд, хууль  эрх зүйн  орчин, байгаль  орчин гэх мэт  чухал салбаруудын  хувьд  яг ямар  өөрчлөлт  хийх гэж  буй  тухай  оновчтой саналгүйгээр  баахан популист  амлалтууд л  үргэлжлээд  байна.  Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд АН нь  Засаг барьж  байгааг далимдуулан худалч хүнд  бараг  нэгэн гудамж дахь худагны  нээлтийг  улс төр  болгон иргэдийг  залхааж  байх жишээтэй. Улаанбаатар метротой болох,  шинэ  нисэх  буудал  барих, зам барих,  хулгайлагдсан  үлэг гүрвэлийн  ясыг  олж ирэх гээд  энэ Засгийн  газрын хийх л ёстой байсан ажлыг  бөөн  улс төртэй хутган  балиартаж  байна. За тэгээд, авлигчдыг цээрлүүлнэ, шударга ёсыг тогтооно, иргэдээ  сайхан  амьдруулна гэх мэт улиг болсон, худал шинж  чанартай  үгсийг хэн, хэн нь  хайр  найргүй урсгаад л.  Өмнөх  сонгуулиудын  жишгээс өөр зүйл  үнэндээ  алга.   Оновчтой  мөрийн хөтөлбөр, тодорхой саналаас илүүтэйгээр бөх хүн Ерөнхийлөгч хийж  чадахгүй, Өмнөд   Солонгос  эмэгтэй  Ерөнхийлөгчтэй болсон байхад  бид  яагаад  болохгүй гэж, хос морьтой  зургаа  татуулсан нь  дахин  төрийн тэргүүн  болохын шинж  ч  гэх шиг  өнгөн, хийсвэр зүйлсийг маш  их  мөнгө төлж, телевизүүдээр  өдөр  шөнөгүй цацах  ажээ.  Ийм л тархи  угаах тактиктай PR ашиглан нэр дэвшигчид  маань уралдааныхаа  барианд  ойртож байна. Тэд уралдааныхаа  замын бараг  90 хувийг  аль  хэдийнэ  туулсан боловч саналаа  өгөх  зайлшгүй шалтгаан байж болох ойлголтыг  иргэдийн тархинд  суулгаж чадсангүй. Энэ нь яг  санал  өгөх өдөр сонгогчдын санаа  бодол хаашаа ч  эргэж  мэднэ гэсэн үг  юм.  Тэрийг сонгочихвол надад ийм  ашигтай  гэсэн  итгэл үнэмшилгүйгээр өгөх сонголт  тун тогтворгүй байна.

Ирэх даваа  гаригт гурван  нэр дэвшигч халз мэтгэлцэнэ  гэсэн.  Үүнээс л  салхи  хаашаа  эргэх  зүг  чиг гарах байх. Нэр  дэвшигчдээс хамгийн олон хуудастай, урт  мөрийн хөтөлбөртэй нь Ц.Элбэгдорж юм байна. Түүнийх  5 бүлэг  13  зүйлтэй бол Н.Удвалынх товч бөгөөд  товорхой таван хэсэгтэй, Б.Бат-Эрдэнийнх найман бүлэгтэй  ажээ.  Харин одоо нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөөс таван хэсгийг нь онцлон уншигчиддаа  хүргэе.

 

Б.Бат-Эрдэнэ:

Ядуу өрхийн бодит орлогыг  нэмэгдүүлэх,  амьжиргааны төвшинг дээшлүүлэх замаар нийгмийн  дундаж давхрагыг  өргөжүүлэх бодлогоор дэмжинэ. Баялаг  бүтээгчдийг  бүх талаар дэмжинэ.

-Баялгийн хуваарилалтыг тэгш, шударга  болгоно.

- Оюутнуудын  сургалтын төлбөр, хөнгөлөлтийн  асуудлыг суралцагчдын  сурлагын  амжилттай уялдуулан  шийдэх  боломжийг судална.

-Эрчим хүч, шатахууны  хараат байдлыг багасгах, үнийг зохистой  хэмжээнд барих  зорилгоор  газрын тос  боловсруулах  үндэсний  үйлдвэр байгуулахыг  чухалд  үзнэ. 

-Ашигт малтмалын бүх  лизенцийг дахин шалган магадлаж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийг  эрх  ашигт нийцсэн орд  газруудыг  ашиглах эрх зүйн  орчныг  бий болгож, төрөөс хатуу  хяналт  тавьж  хэвшүүлнэ.

-Жижиг дунд үйлдвэр, хувиараа  бизнес эрхлэгчдийг  дэмжих чиглэлээр орлогын хуваарилалт , дахин хуваарилалт, татварын тогтолцоог  боловсронгуй  болгох  бодлого  явуулна.

 

Н.Удвал:

Монгол хүний хөдөлмөрийн  үнэлэмжийг бодитой нэмэгдүүлэхийн тулд цалинг сараар биш  цагаар тооцдог болгож, хөгжингүй орнуудын жишигт хүргэнэ. Иргэддээ дарамтгүй бизнес эрхлэх  боломжийг төрийн зүгээс бүрдүүлж  өгнө.

-Иргэддээ дарамтгүй бизнес эрхлэх боломжийг төрийн зүгээс бүрдүүлж өгнө

-Улс төрийн бизнес олигархи бүлэглэл  үүсэх  боломжийг  бий  болгосон тогтолцоог  өөрчилж, татварын орчинг боловсронгуй болгох замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж  баян, ядуугийн ялгааг  багасгахыг УИХ, Засгийн газраас шаардаж  ажиллана

-Ашигт малтмал, газрын баялаг тэр дундаа Тавантолгой, Оюутолгой болон  бусад стратегийн ордуудыг ард  түмэндээ  хамгийн ашигтай  хувилбараар шийдвэрлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

-Ази, Европыг холбосон авто болон төмөр замын  сүлжээг бий  болгож олон  улсын торгоны замын уламжлалыг сэргээх талаар  улс орнуудтай яриа  хэлэлцээ хийж  хэрэгжүүлнэ. 

-Намчирхдаг  жалга, довны үзлийг дэвэргэсэн  өнөөгийн улс төр, сонгуулийн тогтолцоог үндэсний эв  нэгдлийг  бэхжүүлсэн улс төрийн тогтолцоо буюу  сонгуулийн бүрэн пропорциональ / хувь тэнцүүлсэн/ системд  шилжүүлнэ. 

 

Ц.Элбэгдорж:

Ажилчин  хүний  хөдөлмөрийн  үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажлын  орчинг  бүрдүүлэх, бүтээмжийг  дэмжих  хөдөлгөөнийг Үйлдвэрчний байгууллагатай хамтран  хэрэгжүүлнэ.

-Авлига албан тушаалын  гэмт  хэрэгтэй тэмцэх  эрх зүйн  орчныг  үргэлжлүүлэн  боловсронгуй  болгоно. Шалгах шаардлагатай нөдөр  албан тушаалтны бүрэн  эрхийг түдгэлзүүдэг  болно. Авлигаас  учирсан эдийн засгийн хохирлыг заавал  төлүүлнэ.  Авлилга  өгснөө хуулийн дагуу илчилсэн  иргэнд ял шийтгэл  ногдуулахгүй   байх  бодлого  баримтлана. 

-Тухайн нутаг дэвсгэрт  байгаа  баялгийг хайх, олборлох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрх нь  тэнд  амьдарч  байгаа иргэд, орон нутгийн удирдлагад  байхаар хуульчилж  хэрэгжүүлнэ.

-Төсвийн хөрөнгөөр гадаадын  бараа  бүтээгдэхүүн худалдаж  авахыг эрс  хязгаарлах,  улмаар  хориглох  бодлого  баримтлана. Төсвийн  санхүүжилт, худалдан авалтааар зөвхөн дотоодын үйлдвэрлэл  бүтээгдэхүүн, ажлын  байр үйлчилгээг дэмжихийг зөв гэж  үзнэ.

-Цөмийн  хог хаягдлыг  Монгол улсад  булшлахгүй байрлуулахгүй байх санаачлагаа  тууштай  баримтлана. Энэ чиглэлд  иргэд, олон улс, мэргэжлийн  байгууллагын дэмжлэгийг авна.

-Монгол хүмүүсийг уугуул  нутагтаа ирж амьдрах, ажиллах, суурьшихад нь бусад  орны жишгээр дэмжлэг  үзүүлнэ. Энэ чиглэлд  эрх зүй,  бодлогын шинэчлэл  хийнэ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 33 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин