Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ шинэ номоо нээлээ

2019-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ  Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ “Сониндумаа” хэмээх содон нэртэй, сонирхолтой  бүтээлээ уншигч түмнийхээ  оюуны мэлмийд өргөн барив. Ном нээх ёслолыг  “Зууны мэдээ” сонин, TV-9 телевизийн уран бүтээлчид хамтран “Үндэсний мэдээллийн төв”-д зохион байгууллаа.  Ёслолд үе үеийн сэтгүүлч, зохиолч, Монголын оюуны ертөнцийн сувдан сондор болсон гэрэлт эрхмүүд нэг дор цуглав. Энэ ном сэтгүүл зүйн өндөр хөх уулсын нэг /Энэ үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав хэлсэн юм/ Х.Цэвлээгийн хэвлүүлсэн 40 дэх бүтээл юм.  Энд  түүний олон он жил дамнасан хагас зуун гаруй тооны нийтлэл, уран бүтээл багтжээ. Иймд тэрээр  “Би энэ номыг 48 жил бичсэн болж таарч байна” хэмээн  онцлон тэмдэглэж байлаа. Мөн энэ номыг бүтээх нь бус хэвлүүлэх нь бэрх байсныг дурдаад  хэвлэлийн зардлыг даасан Монгол төрийн шинэхэн түшээ М.Билэгт, редактор Я.Сумъяа нарт  талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Сониндумаа гэдэг нэр  бодит хүний нэр бөгөөд Х.Цэвлээ гуай 1968 онд Баянхонгор аймгийн нэгэн суманд ажиллахдаа нэгэн айлаар ороход гэрийн эзэгтэй”Сониндумаа миний охин аргал оруулаад ир” гэхэд 10 –аад насны жаахан охин “за” хэмээн часхийсэн чанга дуугаар хэлээд гүйн гарч аргал хормойлж орж ирэхэд  нэр нь ихэд   танил юм шиг сонсогдож. Гэвч тэр нь танил нэр ч бус харин  сэтгэл дотроо эрж хайж явсан жүжгийн  зохиолынх нь нэрд яг оносон  нэр байсан тул нэрлэсэн гэдэг. Ийнхүү  тухайн үед жүжгийн нэр байсан Сониндумаа өдгөө номынх нэр болж дахин мэндэлсэн байна.

Т.Баасансүрэн: Сонин, хэвлэлийн салбарт нэгэн жарны турш үзгээ тавилгүй үнэнчээр зүтгэсэн хүн

“Сониндумаа” тун сонирхолтой ном болохыг судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч, зохиолчид тэмдэглэн хэлж байв.  Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн судлаач, доктор профессор Т.Баасансүрэн номын агуулгын товч тоймыг судалжээ. Тэрээр   “Хорлоогийн Цэвлээ гэдэг энэ зангарагтай том сэтгүүлчийг Монголын сэтгүүлзүйн салбарынхан бүгдээрээ сайн мэднэ. Онцгой томъёолол, онцын тодотгол хэрэггүй хүн. Монголын сонин хэвлэлийн салбарт нэгэн жарны турш үзгээ тавилгүй үнэнчээр зүтгэж байгаа хүн. Тэр утгаар нь хэлэх юм бол “Сониндумаа” хэмээх   535 хуудастай энэ зузаан боть нь түүний сэтгүүлчийн амьдралын нэгэн жарны хураангуйлсан товч тайлан гэж хэлж болохоор байна” гэв.

До.Цэнджав: Сэтгүүлзүйн өндөр хөх уулсын нэг

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга,  Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буянэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч До.Цэнджав хэлсэн үгэндээ  “Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн судлаач, доктор профессор Т.Баасансүрэн номын талаар оновчтой дүгнэлтүүдийг хийжээ. Энэ ном маш сонин нэртэй юм. Х.Цэвлээ эрхлэгч маань сонин сэтгэлгээтэй,  адармаатай дүр дүрслэлийг эрж хайж явдаг хүн, тэр нь анзаарагдаж байна. Х.Цэвлээ эрхлэгчийн тухай өдөржин ярихад ч барагдахгүй. Монголын сэтгүүлзүйн өндөр хөх уулсын нэг, заяагаар төрсөн, ясны сэтгүүлч. Х.Цэвлээ эрхлэгч  монгол хэлээ гайхамшигтай эзэмшсэн. Утга зохиолын хэл бус сэтгүүл зүйн монгол хэл гэж тусдаа бий. Нийтлэлийн монгол хэл ч  тусдаа юм. Гэхдээ Х.Цэвлээ эрхлэгчийн номонд тэр бүхэн бий. Сэтгүүлчээс гадна зохиолч байсан. Баянхонгор аймгийн Соёлын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гурван жүжиг бичиж тавьсан. Түүнийгээ хэлэлгүй дэндүү даруу явж ирсэн. “Сониндумаа” жүжиг нь орон нутагтаа жигтэйхэн алдаршиж байсныг урлаг судлаачид бичсэн байна лээ. Дээр нь Х.Цэвлээ эрхлэгчид бурхан багшаас их авьяас заяасан. Орлогч эрхлэгчээр нь ажиллаж байсны хувьд би тэрийг нь сайн мэднэ. Хүний хувьд алт. Бичиг эрдмээс гадна урлагийн маш их авьяастай. Хуучир хөгжмийг гайхалтай сайхан тоглодог байсан. Гарын уртай, зураач байсан. Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав гуайн шавь болж хоёр сар ажилласан  байдаг ч тэр нь их нууцлаг. “Сониндумаа” ном бол ерөөс Х.Цэвлээ эрхлэгчийн хөрөг юм. Олон зүйл танигдахаар байна лээ. Энэ бол хайр хүрэм сайхан ном, хараад баясч, баярлахаар хэвлэжээ. Доторх агуулга сайн, гаднах байдал нь сайхан болжээ. Тиймээс ном нээх ёслолд оролцогчид бүгд азтай юм” гэв.

Б.Өвгөнхүү: “Ээж бидэн хоёр”-ыг сурах бичигт оруулаасай

  “Сониндумаа” номын зо­хиогчтой олон жил хамт ажилласан ахмад сэтгүүлч Б.Өвгөнхүү “ Х.Цэвлээ сэтгүүлчийн өөрийнх нь сорчилсон нийтлэлийн нэгэн боть гарч байна. Яг үнэнийг хэлэхэд Цэвлээ гуайн бүтээлээс сорчилно гэдэг амаргүй, бүх бүтээлээ тэгш сайхан бичдэг. Шилдэг бүтээл нь нэг бус, нэг хэсэг ботиор гарсан ч дундаршгүй. Х.Цэвлээ гуайгаас шинийг, шилд­гийг нь шүүрдье гэвэл олныг дурдана. Цэвлээ гуай хийсэн бүхнээ дөвийлгөх гэдэггүй, даан ч даруухан зантай, эглийн туйл болсон хүн. Угаасаа их хүмүүс голчлон тийм л байдаг шүү дээ, тэрнийг л нэг. Энд  нэг санааг дурдмаар байна. Юу гэвэл Монголын дунд сур­­гуулийн ахлах ангийн уран зохиолын сурах бичигт Хорлоогийн Цэвлээ гуайн  “Ээж бидэн хоёр” баримтат уран нийтлэл заавал орох ёстой гэж боддог. Бид хүүхэд ахуй цагтаа Ч.Лодойдамба гуайн “Манай сур­гуулийн­хан”, Д.Цэвэгмид гуайн “Хонь­чин Найдан” баримтат уран зохиолыг сурах бичгээсээ л ун­шиж монгол амьдралынхаа үүх түү­хийг үзэж байлаа. Х.Цэвлээ гуай өөрийн үзэж туулснаар дамжуулж Монголын нэгэн үеийн түүхийг бичиг­лэсэн “Ээж бидэн хоёр” бол зууны гарамгай нийтлэлийн тоонд багтах нь гарцаагүй” гэв. Ном нээх ёслолын дэлгэрэнгүй сурвалжлагыг ирэх долоо хоногт гарах  “Зууны мэдээ” сонины шинэ дугаараас  уншаарай.  Эх сурвалж: www.polit.mn
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

7 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

10 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06