Монгол судлаач бэлтгэхэд төрөөс анхаарна гэлээ

2013-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар шаардлагатай тохиолдолд УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, чуулганы ху­рал­дааныг түр завсар­луулах заалттай юм байна. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаа­ныг хэзээнээс завсар­луулах талаар хэ­лэл­цэнэ.  Харин өчигд­рийн хурлаар Монгол Ул­сын эдийн засаг, нийг­мийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэ­лийн тогтоо­лын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлц­сэн юм.

 

Инфляцийн төвшинг  зургаан хувьд барихад мөнгөний бодло­гын ямар арга хэрэгслийг хэрэглэх, “Чингис” бон­дын хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг яаж зохи­цуулах гэж байгаа, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэм­жээг нэмэгдүүлэх та­лаар ямар бодлого барим­талж байгаа, эдийн зас­гийн өсөлтөөс бий болох орлогын хуваа­рилалт ямар байх зэрэг мэдээллийг түшээдэд өг­сөн.

 

Үүнтэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж хуулиудад их өөрчлөлт оруулж байгаа нь тогтсон хэв маяг, хуулиу­дыг тогтвортой мөрдөх зарчмыг алдагдуулж байгааг анхаараач гэсэн ч бусад нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Үүний дараа  Монгол судлалыг дэмжих сангийн хөрөн­гийг Монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж баяжуулах, монгол судлаач бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох тухай ярилц­­сан.  Мөн  “Проку­рорын байгуул­лагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай тогтоо­лын хавсрал­тад өөрчлөлт оруулах тухай” төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй хол­боо­той зарчмын зөрүүтэй санал гаралгүй гишүү­дийн олонх нь дэмжин батлав.

УИХ-ын чуулган өчиг­дөр үдээс өмнө  хэлэлцэх бүх асуудлаа амжуу­лаад үдээс хойш нь ху­ралдсангүй. Ерөн­хийлөг­чийн сонгуулийн суртал­чилгаа эхэлсэн учраас түүнд түшээдийг хүч өгч ажиллах ёстой гэж УИХ-ын дарга үзжээ. Өнөөдөр чуулган хуралдах нь ч тодорхойгүй байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад чуулганы хуралдаан түр завсарлах чиглэл өгсөн бөгөөд энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр шийдвэрлэхээр зэхжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 33 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин