Зээлийн хүүгийн хэмжээ эдийн засгийн эрсдлийн гэрч болж байна

2019-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Банк санхүүгийн бодлого зах зээлийн зүй тогтлынхоо дагуу явах учиртай. Тогтворгүй эдийн засгийг бий болгоё л гэхгүй бол төр хуулиар далайлган хүчээр оролцож болдоггүйг эдийн засагчид хэлдэг. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа нэг зохицуулалт бол зээлийн хүүг бууруулах байдаг. Манай улсын нэг өрхөд цалингийн, хэрэглээний, орон сууцны гэх мэт нэгээс доошгүй зээл ногдож байна. Тэр хэрээр иргэдийн нуруун дээрх өрийн дарамт ихэссээр байна гэсэн үг. Гэхдээ өрөнд баригдаж дууслаа, зээлийн хүүгээ бууруул гэх олон нийтийн шаардлагыг төр хуулиар зохицуулах нь учир дутагдалтай гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Харин үүний оронд тооцоололгүй илүү хэрэглээг бууруулах зарчмаар тогтворжуулах шаардлагатайг зөвлөдөг. Саяхан хэрэг­лээний зээлийн хугацааг хязгаар­лаж, богиносгох шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн нь мөн л ийм зорилготой юм билээ. Зээлийн хүүг хүчээр бууруулах нь жирийн иргэдэд ашигтай бус харин ч хохиролтой хэмээн салбарынхан тайлбарлаж буй. Гэхдээ банкууд зээлийн хүүг бууруулахгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй гэдгийг энд онцолъё. Мэдээж банкныхны хувьд зээлийн хүү буурах нь хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэх сайн талтай. Гэвч хүчээр биш эдийн засгийн суурь үзүүлэлтээ сайжруулах механизм хэрэглэх нь зүйтэй хэмээн шинжээч, судлаачид зөвлөж буй. “Зээлийн хүү тогтоход манай улсын зах зээлийн нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнийг засч сайжруулах шаардлагатай. Банкуудын тухайд зээлийн хүүг буу­руулах стратегийг бүрэн дэм­жиж байгаа. Тиймээс бид холбоо­гоороо дамжуулан саналаа өгч, хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог хууль олон улсын жишигт бий хэмээн зарим улстөрч тайлбарлаж байгаа харагд­сан. Харамсалтай нь мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай ан­дуур­сан байж болох юм” гэж Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Мөн эдийн засагч С.Болд “Ямар нэг захиргааны арга хэрэглэж зээлийн хүүг бууруулах гэсэн аливаа сэдэл, оролдлого зах зээлийн гажуудалд хүргэж, тогтолцоогоо нураана. Үүнийг олон улсын ялангуяа Латин Америк, Африкийн орнуудын өмнөх туршлагууд бэлхэн нотолдог. Зах зээлийн хүү, ханшийг төрөөс хуулиар хязгаарлах нь чөлөөт эдийн засгийн тогтолцооноос татгалзаж буйтай агаар нэг. Нөгөөтэйгүүр зах зээлийн системээ эвдье, санхүүгийн салбар, нийт эдийн засгаа тогтворгүй болгоё гэсэнтэй адил ойлголт” гэж тайлбарласан юм. Тэгвэл зээлийн хүү тогтоход ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ. Ямар хүчин зүйлийг харгалзан үзэж шийдэх ёстой байдаг вэ. “3ээлийн хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Тэр дундаа инфляцийн төвшин нэлээд жин дарна” гэж эдийн засагч Д.Дэлгэрсайхан хэллээ. Тэгвэл бодит амьдралд инфляцийн төвшин ийм боломж олгохгүй хэмжээнд байгааг бүгд мэднэ. Зээлийн хүү гэдэг нь өөрөө зах зээлийн үнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд хүн бүрийн хэрэгцээнд шаардагдах бүхэн тодорхой үнэтэй байдагтай адил юм. Аливаа үнэ тухайн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Одоо бидний ашиглаж буй зээлийн хүү нь зах зээлээс хамаарч байгаа хэдий ч манайд эдийн засгийн нөх­цөл байдал, эрсдэл, ирээдүйг таа­маг­лах боломж зэргээс хамаарна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүнд инфляци нөлөөлөхөөс гадна Монгол Улсын хувьд эдийн засгийн өндөр эрсдэл нь томоохон хүчин зүйл болж байна. Түүнчлэн тусгай сангуудаас бага хүүтэй зээл гарч байхад арилжааны банкны зээлийн хүү буурах боломжтой хэмээн олон нийт ярьж байна. Тэгвэл тусгай сангуудаас гарч буй зээлийн хүүг арилжааны банктай харьцуулах нь төдийлөн оновчтой биш аж. Учир нь тусгай сангийн хөрөнгө улсын төсвөөс гардаг бол арилжааны бан­куудын зээл харилцагч нарынх нь хадгаламжаас гардаг. Банкууд зээлийн эх үүсвэртээ харил­цаг­чийнхаа хадгаламжийг ашиглаж байгаа явдалдаа хадгаламжийн хүүг төлдөг. Тэгэхээр эх үүсвэрийн ялгаатай байдал нь яах аргагүй ялгаатай хүүг тогтоож байгааг ойл­­гох хэрэгтэй аж. Бид хэдий хэм­жээний хүү төлж байгаа вэ гэдгээ мэдэж байгаа хойно энэ хэрээр эдийн засгийн эрсдэл өндөр байгаа­гийн гэрч гэдгийг санах учиртай. Зээлийн хүү буюу эдийн засгийн “Барометр”-ийг хуулиар хязгаарлах тухай ярихын оронд энэ хэмжүүрээ ашиг­лан эдийн засгаа хэрхэн тогтвортой өсөлттэй байлгах талаар ярилцах хэрэг­тэйг салбарын мэр­гэжилтнүүд бо­лоод эдийн засагчид сануулсныг уламжилья. 2019.2.21 № 35 (6002) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

12 цаг 40 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

13 цаг 6 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

13 цаг 9 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Өчигдөр 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Өчигдөр 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Өчигдөр 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Өчигдөр 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Өчигдөр 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Өчигдөр 06 цаг 30 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03