З.Санждорж: “Урвуулагч” гэх ёгт нэр тодотгол болохоос утга агуулаагүй

2019-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржтой ярилцлаа. -Урвуулагч хэмээх шороон гахай жилийн өнгийг зурхайчид янз бүрээр тайлж хэлж байгаа.  “Урвуулагч” гэх нэрэнд ямар нэг утга байна уу?   -Жаран жил маань 60 өөр оноосон нэртэй. Морилон ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарч байна. “Урвуулагч” хэмээх ёгт нэрэнд   ямар нэг утга байхгүй. Тиймээс  ийм нэртэй жил гарлаа, тэрийг дагаад  урваж хөрвөх нь гэж цуурах, иргэдийг мунхруулах  хэрэггүй юм. Энэ бол жилийг ялгасан тодотгол нэр болохоос ямар нэг утга, сайн мууг илтгэсэн нэр биш. Цагаан сар монгол­чуудын билэгдлийн сайхан баяр. Мөрөө гаргаж, золгохоосоо өгсүүлээд билэгдэлтэй. Бүх муу юм, хар бараан дэв хилэнц өнгөрч буй жилээр дуусч, сайн сайхан зүйл ургаж буй жилтэй хамт мандаасай гэж хүсдэг. Тэгэхээр шороон гахай жил бүх юм сайн сайхан болно гэж билэгдлээр хүлээж авах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийг харж байхад цаглабар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хонь жилийг  согтоогч, галзууруулагч гэж бичээд байсан. Бич жилийг “муу нүүрт, муухай нүүрт” гээд л ярьж, бичсэн. Ингэж ярьж, бичдэгтэй би санал нийлдэггүй. Ер нь тэгээд цөөхөн монголчууд хэл амаа ололцохгүй хэмлэлдэж байхын оронд бурхны шашны байгууллага, зурхайн төвүүд нь ярьж байгаад ганц нэрийн асуудлыг ч гэсэн тогтчихсон бол билэгдэлтэй сайхан байх байж дээ гэсэн бодол төрж байсан даа. Цаашид анхаарах биз дээ. -Хүмүүст онцгойлон хэлэх зүйл юу байна вэ? -Хүмүүст хэлэхэд, буруу ойлголтоос ангид байгаарай. Урвадаг, урвуулдаг жил гээд  залуус буруу ухаж, омтгойрч болохгүйг анхааруулъя. Шороон гахай  жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж Монголын ард түмэн улам ихийг бүтээж, улам олон болж, урд хойд хөрштэйгээ тогтоосон эв найрамдал нь улам батжиж, дэлхийн олон оронд монголчуудын нэр дуурсч, гавьяа зүтгэлийг нь ивээсэн,  хүссэн болгон нь биелсэн сайхан жил байх болтугай гэж бодож сууна. -Тэгвэл жилийн өнгийг та юу гэж үзэж байна? -Жилийн өнгийн тухайд бид зуун жилийн онцлогийг жил, жилээр нь гаргасан “Цаг тооны бичиг”-ийг гаргасан. Энэ маань 2012-2024 он хүртэл хэвлэгдэж гарна. Эндээс өнгөрсөн жил, түүний өмнөх жилийн өнгийг харчихна, бас дараагийн жилүүдийг нь ч харчихна. Өмнөх, хойнохыг харьцуулж хараад жилийн өнгийг зурж гаргадаг учраас маш тохиромжтой. Үүнийгээ баримтлан  бид жилийн өнгийг зурдаг. Ирж буй гахай жил битүүний өдөр  хаврын урь орно. Цагаан сарын тоолол барс сар эхэлдэг уламжлалтай. Дөрвөн их улирлыг дагаж 24 бага улирал гэж бий. Жилийн өнгийг монголчууд байгалиар шинждэг. Хаврын урь орох өдөр ямар өдөр тохиов гэдгээс тухайн жилийг голлож үзнэ. Хоёрдугаар сарын -4 буюу битүүн хар бич өдөр байгаа. Хар гэдэг нь усан махбодтой өдөр бөгөөд энэ жил зундаа хур бороо элбэг байна. Зун сайхан болж өвс ногоо ургац сайтай. Түүнийг дагаж мал таргалж, сүү цагаан идээ арвин, өвөлдөө зудгүй, хавар салхи шуурга бага байна. -Харш болон бага хар, онцгой засалтай ямар жилтнүүд байна вэ? Энэ жил өвгөд, настанд ээлтэй, залуу, идэр, дунд насныханд хатуу, хүүхэд, багачуулд харш жил юм. Могой жилтнүүд онцгой засалтай, туулай, хонь жилтнүүдийн ажил үйлс  бүтэмжтэй. Төр өөрчлөгдөн цэгцэрч, хууль цааз, дүрэм журам чангарна гэж зурхайд буусан. Энэ бүхнээс харахад амьдрал сайжирна. Тариа ногоо элбэг байна. Могой жилтнүүд онцгойлон засалтай байгаа. Иргэд сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаж заслаа хийлгэвэл сайн. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09