Улсын арслан Р.Пүрэвдагвын талаарх сонирхолтой баримтууд

2019-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ. Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ. Архангай аймгийн харьяат, улсын арслан Р.Пүрэвдагвын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. -Архангай аймгийн Булган сумын харьят Ренчинбямбын Пүрэвдагва 1985 оны 11 сард мэндэлжээ. Даншиг наадам болон Ардын төрийн цорын ганц арслан Р.Пүрэвдагва бол хоёр талаасаа бөхийн удамтай ажээ. -Түүний аавын талд улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал нарын бөхчүүд байдаг бол ээжийн талаас нь аймгийн заан н.Шагдар гэж хүн бий. -Р.Пүрэвдагвад бөхийн спортын зааж өгсөн анхны багш нь Архангай аймгийн Ч.Буян гэж хүн байдаг. Харин одоо  “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Алтан дорнод Монгол”, “Хера холдинг” компанийн хамт олон, “Бөх билэгт” дэвжээний манлай бөх, дархан аварга Г.Өсөхбаяр, багш, үнэн хүчит гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг болон нутгийн бөхчүүд, мөн хүчний бэлтгэлийн багшаар Л.Болдбаатар ажилладаг байна. -Тэрээр 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан. -Зуу гаруй жилийн өмнөх наадмыг сэргээснээр XXI зуунд даншгийн дархан аварга төрсөн нь Р.Пүрэвдагва байлаа. Мөн  1922 онд отгон Даншиг наадам зохиогдоход Архангай аймгийн харьяат Г.Вандан аварга түрүүлж байсан юм. Ийнхүү 93 жилийн дараа Архангай аймгаас Даншгийн арслан цолыг Р.Пүрэвдагва хүртэж байжээ.Улсын арслан Р.Пүрэвдагва Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг бөгөөд ОУХМ цолтой. Эх сурвалж:www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09